SlideShare une entreprise Scribd logo
1  sur  13
Монгол Улсын Их Сургуулийн

                 Нийгмийн шинжлэх ухааны сургууль

                 Түүхийн тэнхим




                         Сэдэв: Ардчилсан хувьсгал

Гүйцэтгэсэн оюутан:               Б.Билгүүдэй (Олон улсын сэтгүүл зүй I курс)

        Удирдсан багш:                       Д.Дашдулам (Ph.Doctor)




                         Улаанбаатар хот 2011 он




                                     1
Удиртгал

Одоогоос 21 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны
анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор
зарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаар
Монголд олон намын тогтоц нэгэнт бодит байдал болсныг тунхагласан юм. Яг л
энд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс төрийн зорилго бүхий гурав дахь олон
нийтийн байгууллага өөрийн төрснийг зарласнаар Монголд олон ургалч үзэл
гарцаагүй зүйл болж гэдгийг нотолсон юм. Ингэж дөнгөж төрж байсан Монголын
ардчилал өөрийгөө хуульчилсан билээ. ХХ зуунд болсон Монголын гурав дахь
хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн
эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг
тунхаглажээ. Яг л 1907 онд сэм бүлэглэсэн Халхын ноёд улс орныхоо тусгаар
тогтнолыг сэргээх ариун үйлсээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд
гүйцэлдүүлэн тунхагласан лугаа адил. Яг л 1920 онд ардын, ноёдын, түшмэдийн
гурван бүлэг нууцаар үүсэн эх орноо гадны түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зорин
үгсэж явсаар 1921 оны зун өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсаа
ахин            тунхаглаж            байсны             нэгэн            адил.

Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршин
тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирсан. 1921-
1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн
Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд
найрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явж
ирлээ. 1946 оны нэгдүгээр сард Хятад, хоёрдугаар сард ЗХУ Монголын тусгаар
тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр
элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150
гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон
улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогоо
өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм.
Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний
гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990
оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтад хүрсэн билээ. 1990 оны
ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт юм. Энэ хувьсгалын
оролцогч нь Монголын бүх ард түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын
ардчилсан холбоо мөн.1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө,
иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх,
сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал
билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь
олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм.

                                      2
Үндсэн агуулга

          Ардчилсан хөдөлгөөн гарах урьдчилсан нөхцөл

 XX зууны 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр социалист, капиталист, системийн
сөргөлдөөнд үндсэн өөрчлөлт гарав. Энэ нь ЗХУ тэргүүтэй Зүүн Европын
Социалист орнуудын амьдралд гарсан улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий
хямралаар нөхцөлдсөн болно. Социалист системийн хямрал нь түүний тулгуур
болж байсан ЗХУ-ын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан дотоод зөрчил,
социализмын өөрийнх нь мөн чанараас урган гарсан тодорхой шалтгаантай байв.


   Социализмын нийтлэг шинжүүд
   Улс төрийн хүрээнд: Эрх баригч нам төвтэй улс төрийн тогтолцоог хуульчлан
   баталж, нам бүхнийг шийдвэрлэж төр, ард түмний холбоо үнэн хэрэгтээ тасардаг.
   Үзэл суртлын хүрээнд: Марксизм-Ленинизм цорын ганц зөв онол хэмээн
   сурталчилж, хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, олон урьгалч үзлийг хаан боогдуулдаг.
   Эдийн засгийн хүрээнд: Дан ганц улс нийгмийн өмч ноёрхож, төвлөрсөн
   төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо үйлчилдэг.
   Нийгмийн хүрээнд: “Хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөж, хийснийхээ
   хирээр авах” гэсэн хоосон уриа дэвшүүлж, нийгмийн баялгийг хүмүүст
   тэгшитгэн хуваарилах зарчим баримталдаг.

 Европын социалист орнуудад ЗХУ улс төрийн бодлогоо тулган хүлээлгэх гэсэн
оролдлого нь тэдгээрийн дунд хагарал, зөрчил гарахад хүргэж байв. 1956 онд
Унгар, 1968 онд Чехословак, 1970-аад онд Польшид нийгмээ шинэчлэх хөдөлгөөн
өрнөсөн боловч ЗХУ оролцон цэргийн хүчирхийллээр дарсан нь коммунист
дэглэмийг эсэргүүцэх сэтгэл зүйн орчинг бий болгожээ.

 Социализмын хямралыг давахын тулд 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн
байгуулалт буюу “перестройка” өрнөлөө. Түүнийг санаачлагч нь тухайн үеийн ЗХУ-
ын удирдагч М.С.Горбачев байв.

 ЗХУ өөрчлөн байгуулалтыг социализмын хүрээнд алгуур аажим хийх чиг
бодлоготой байсан боловч энэ нь Европын социалист орнуудад нийгмийг бүхэлд
нь эрс өөрчлөх хөдөлгөөн болон хувирч социализм задран унав. Тухайлбал:




                                         3
1990 онд эвлэршгүй хоёр системийн төлөөлөл болон оршин тогтнож байсан
      хоёр Герман улс нэгдэж Берлиний хана нурлаа.
      1989 онд Польш, Унгар, Болгар, Чехословакт коммунист намууд засгийн эрх
      барих чадвараа алдаж ялагдал хүлээв.
      1989 оны 12-р сарын сүүлчээс эхлэн Румыны байдал хурцдаж ард түмэн,
      Засгийн газрын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, улс орынг толгойлж
      байсан Николае Чаушеску, түүний гэргий алагдаж цус урсгасан тэмцэл
      өрнөв.

 Ийнхүү социалист системийн хямрал, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл
явц нь Монголд 1990 оны ардчилсан хөдөлгөөн гарах, гадаад нөхцлийг
бүрдүүлсэн. Социалист он жилүүдэд тус улсын нийгмийн амьдралын бүх салбарт
нилээд амжилт, өөрчлөлт гарсан. Эдгээр өөрчлөлт нь нийгмийн дэвшил хөгжил,
ард түмний аж амьдрал, оюун санааны өсөлтөд урьд өмнө нь байгаагүй ахиц,
ололтыг бий болгосон.

 Гэвч тус улс нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтээрээ дэлхийд доогуур
түвшинд байсны дээр нэг улсаас бүхэлдээ хараат байдалд байв.

 БНМАУ-ын улс ардын аж ахуйн хөгжилд ЗХУ-ын зээл тусламж голлох үүрэгтэй
байлаа. Энэ үед ЗХУ-аас манай орны авч ашигласан зээл 1990.1.1-ний байдлаар
10 тэрбум шахам шилжих рубль болсон гэж тооцдог. 1975 оноос хойш авсан зээл
нийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж, түүний 1/3 орчим хувь нь гадаад худалдааны
бараа гүйлгээнд зориулагдаж байв. Монголын гадаад худалдааны эргэлтийн 84%
нь ЗХУ-д ногдож байжээ. Зөвлөлтийн машин техникийн үнэ өндөр, дэлхийн зах
зээлийн үнээс 30-40% илүү үнээр нийлүүлж, Монголоос авдаг түүхий эдийнхээ
үнийг нэмэхгүй байв. Улсын үйлдвэрүүд техникийн хоцрогдсон, үр ашиггүй болох
нь харагдаж байлаа.

 Социалист хамтын нөхөрлөл задрахын хирээр БНМАУ-ын эдийн засгийн хэлхээ
холбоо суларч, тусламж дэмжлэг нь зогссон. Огцом өөрчлөгдөж байсан дэлхий
ертөнцөд үндэсний эрх ашиг, байр сууриа хадгалан бэхжүүлэхийн төлөө Монгол
Улс бие даан тэмцэх хэрэгтэй болов.


                                      4
БНМАУ-ын баримталж байсан социализмын тухай онол сургаалийн мухардал,
улс орны улс төр, ндийн засаг, нийгмийн амьдралын зогсонги байдал нь өөрчлөн
байгуулалтын дотоод нөхцлийг бүрдүүлсэн.

       Ардчилсан хөдөлгөөний эхлэл

                        1980-аад оны дунд үеэс Монголд өөрчлөн байгуулалтын
                        үзэл санаа хүчтэй өрнөж тухайн үеийн эрх баригч хүчнийг
                        энэ талаар эргэцүүлэн бодох, асуудлыг авч үзэхэд хүргэв.

                        1988 оны 12-р сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V
                        бүгд хурал туулсан замаа шүүмжлэлтэй авч үзээд нийгмийн
                        амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт хийх талаар
                        зарим нэг алхам хийжээ.

                        Уг нь бүгд хурлаас нийгмийг ардчилах, ил тод байдлыг
Ардчилсан хөдөлгөөний   нэвтрүүлэх, боловсон хүчний бодлогод өөрчлөлт гаргах,
   удирдагч С.Зориг
                        түүгээр ч барахгүй МАХН-ын Программ, БНМАУ-ын Үндсэн
хуулийг шинэчлэн найруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хилсээр
хэлмэгдэгсдийн цагаатгах тусгай комисс байгуулж ажиллуулах зэрэг тодорхой
асуудал дэвшүүлсэн боловч нийгмийн амьдралын бүх хүрээг хамруулан, асуудлыг
бүрэн томъёолж чадаагүй юм. Энэ нь олон түмний сэтгэлд хүрсэн, тэдний хүсэн
хүлээсэн шийдвэр биш байлаа.

 1989 оноос гудамж талбайд тухайн үеийн төрийн бодлоготой үл нийцсэн санаа
бүхий ухуулах хуудас мэр сэр наах болж, энэ нь монголчууд биднийг улс төр, оюун
санааны хүлээснээс гарч, эрх чөлөө, сайн сайхан амьдрал, шударга ёсны төлөө
тэмцэлд уриалан дуудаж байв. Энэ үед залуучуудын дунд “Шинэ үе”, “Орчлон”,
“Ертөнц” бүлгүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдгээр бүлгүүд
хожмын шинэ улс төрийн намуудын үндэс болжээ.




                                         5
Залуучуудын сонорт

   Өөрчлөн байгуулалтын хувь заяа ардчилал, ил тод байдал, ард
олны оюун санааны эрх чөлөө-чөлөөт сэтгэлгээнээс онцгой хамаарах
билээ. Ийм учраас юуны өмнө:

        1.   БНМАУ-ын АИХ-ын даргыг бүх ард түмний шууд, нууц санал
  хураалтаар сонгодог журамд шилжих.
        2.   Үзэл   бодлын   плюрализм      (олон    чиглэл)-ыг      албан    ёсоор
  тунхаглаж     ардчилал,     ил    тод     байдлыг       баталгаатай      болгосон
  хуулийг      ойрын    хугацаанд      боловсруулан          бүх     ард   түмнээр
  хэлэлцүүлэн батлах.
        3.   НҮБ-ын    Ерөнхий      Ассамбейгаас          1948.12.10-нд      баталж
  гарсасан “Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал”-ыг ард олонд
  таниулан сурталчилж, амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зэрэг
  асуудлыг     шийдвэрлэхийг       залуус   бид     нам    засгийн    удирдлагаас
  шаардаж байна.


                                          “Шинэ үе” хөдөлгөөнөөс 1989.1.2-ноос
                                       3-нд шилжих шөнө нийслэлийн гудамж
                                                            талбайд наасан бичиг.


Улс төрийн тэмцлийн дараагийн алхам 1989 оны 12-р сарын эхээр МХЗЭ-ийн ТХ-
оос зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр хийгдэж,
нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх, үүний тулд олон түмнийг зохион
байгуулалтад оруулах, нэгтгэн нягтруулах талаар зөвлөгөөнд оролцсон зарим
залуус санаа нэгдсэн байна. Энэ үед МАХН-ын удирдлага өөрчлөлт шинэчлэлт
хийх талд зогсож байсан боловч эрс шинэчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв.
Мөн ЗХУ-аас улс төр, эдийн засгийн талаар бүхэлдээ хараат нөхцөлд эрх барьж
байсан МАХН хойд хөршийн байр суурийг харах, хүлээзнэх байдал ажиглагдаж
байв.




                                       6
Монголын       Ардчилсан   Холбоо   байгуулагдсан   нь,   түүний   үйл
        ажиллагаа

                               1989 оны 12-р сарын 10 буюу Олон улсын хүний
                               эрхийн өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд
                               цөөн хүн оролцсон даруухан цуглаан болов. Энэ
                               цуглаанаас Монголын нийгмийг ардчилах, хуучин
                               тогтолцоог халахад чиглэсэн Монголын Ардчилсан
                               Холбоо(МоАХ)    байгуулагдсаныг   албан  ёсоор
                               зарлажээ.

  1990.12.10-ны өдрийн анхны Цуглаанд оролцогчдоос МАХН-ын ТХ-ны VII бүгд
            цуглаан          хурал, БНМАУ-ын АИХ-ын чуулганд өргөн барих
бичиг гаргав. Энэ нь албан ёсоор тавьсан анхны шаардлага байлаа.

      Өргөн барих бичгийн шаардлагаас:

  А) БНМАУ-ын Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулах

  • Улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр
  зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас
  намын тухай хууль боловсруулан гаргах
  • Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард,
  иргэдийн дархан эрхийг төр засаг, намын үйл ажиллагаанд
  дээдлэн хүндлэх
  • БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентийн хэлбэрт
  оруулах
  Б) Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах
  арга хэмжээг даруй авах

  • БНМАУ-ын   сонгуулийн    системийг шинэчлэх   Ардын Хурлын
  депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг 1990 оны эхний
  хагас жилд багтаан явуулах
  • Хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох
  • Тусгай хангамжийг устгах



Өргөн барих бичгийг нам төрийн хэвлэлд нийтлээгүй, тавьсан шаардлагыг эрх
баригч нам хэрэгжүүлээгүйгээс улс төрийн шахалт шаардлагууд улам хүчтэй
өрнөв. Тухайн үед олон түмний дунд энэ байгууллагын хэтийн зорилго, чиглэл,
цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бодитой ойлголт төдий л байсангүй.


                                        7
Ардчилсан төрийн тогтолцоо төлөвшсөн нь

Үндсэн хууль бол манай               1990 он гарсаар Ардчилсан Социалист Хөдөлгөөн
төрийн байгуулал, хүний эрх,
эрх чөлөө, иргэдийн эрх
                                     (АСХ), Шинэ дэвшилтэт (ШДХ) зэрэг эвсэл холбоод
үүргийг тодорхойлсон Монгол          дараалан байгуулагдаж, жагсаал цуглаан өдрөөс
төрийн үзэл баримтлалын
тулгуур баримт бичиг мөн.            өдөрт нэмэгдсээр байв.
1992.1.13 бол Монгол Улсын
түүхэнд тодоор үлдэх өдөр.

                                               Тэд МАХН-ын ноёрхлыг халах, олон
                                               намын систем тогтоох, хүний эрхийг
                                               дээдлэх талаар удаа дараа шаардлага
                                               тавьж байлаа.

                                                   МоАХ-ны анхдугаар Их хурал МоАН
                                               байгуулагдсаныг    зарлав.   Энэ   нь
                                               Монголын түүхэн дэх улс төрийн хоёр

    МоАХ-ны анхдугаар их хурал (1990.02.18)    дахь нам байлаа.

МоАХ-ны их хурал БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-нд өргөх бичиг гаргав. Түүний
агуулга нь:

       •  Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон Сайд
    нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах.
       •  Хувьсгалт өөрчлөн байгуулалтын хазаарлан барьж байгаа
    өнөөгийн намын Төв Хороог огцруулж хэмжээгүй эрх мэдлийг
    халах
       •  Буруутай этгээдүүдийн хэргийг нийт Ард түмний Онц
    Зөвлөлөөр шалган шүүж яллах.
       •  Монгол орны үнэт баялгийг тонон дээрэмдэх бодлого, үйл
    ажиллагааг таслан зогсоох, уурхайнуудыг хаах, газрын баялгийг
    ашиглах асуудлыг нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам
    тогтоох

1990.03.04-нд шинээр байгуулагдсан хүчнүүд тав дахь удаагийн цуглаанаа хийж,
МоАХ, АСХ, ШДХ, Монголын Оюутны Холбоо(МОХ)-ны хамтарсан мэдэгдэл
гарлаа. Түүнд МАХН-ын онц их хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж,
МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс


                                               8
тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр
Хурлыг 3-р сард багтаан байгуулахыг шаардсан боловч заасан хугацаандаа бүрэн
дүүрэн хариу авч чадсангүй.

                                          Иймд   тэмцлийн    дараагийн        хэлбэрт
                                          шилжин 3-р сарын 7-ны өдрийн 14 цагт
                                          МоАХ-ны       Ерөнхий          зохицуулах
                                          Зөвлөлийн    10   гишүүн      улс   төрийн
                                          өлсгөлөн зарлав. Улс орны байдал
                                          ихээхэн эгзэгтэй болж ирэв.



        1990 оны 3-р сарын өлсгөлөн



Мөн өдрийн орой ардчилсан хүчнийхэн мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд:

 Манай орны түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын ТХ-ны УТТ-
 ны гишүүн та нөхдийн улс төрийн ухаалаг шийдвэр гаргах
 чадваргүй болохыг дахин нотлон харууллаа гэж бид үзэж байна
 гээд өнөөгийн МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудалтай амь насаараа
 дэнчин тавьж байна” гэж дахин шаардав.



1990.03.09-ний өдрийн 19 цагт эрх баригч нам, төрийн удирдлага, шинэ хүчний
удирдагчдын оролцсон “Дугуй ширээ”-ний ярилцлага болж дараах асуудлаар
зарчмын тохиролцоонд хүрэв.

   •   МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудлыг удахгүй болох ТХ-ны бүгд хуралд
       оруулж шийдвэрлэх.
   •   Улс төрийн намуудын тухай хуулийг АИХ-ын ирэх чуулганаар хэлэлцэх.
   •   МАХН, Үндсэн хуулиар батлагдсан эрх дархаасаа татгалзах тухай асуудлыг
       АИХ-ын чуулганд оруулах.

 Ийнхүү талууд харилцан буулт хийж зөвшилцсөнөөр 3-р сарын 9-ний орой
өлсгөлөн зогсов. МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын
Тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх дээрх шийдвэрийг 1990.03.09-ний орой

                                      9
телевиз, радиогоор орон даяар ард түмэндээ мэдээлж байжээ. Улс төрийн хүчнүүд
ямар ч хүнд үед, ямар ч төвөгтэй асуудлыг зөвшилцөн шийдвэрлэж, өөрчлөлт
шинэчлэл хийх боломжтойгоо харуулж хурцадмал байдал намжив. Энэ нь Монгол
улсын ирээдүйн эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө хийсэн улс төрийн түүхэн
шийдвэр байлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг өмнөх түүхийн
сургамжийг шинэ нөхцөлд дахин харуулж чадсан юм.

      Тохироцоог хэрэгжүүлэх талаар хийсэн алхмууд:

  •   МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал (1990.03.12) УТТ-ны гишүүд орлогч гишүүд,
      нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. МАХН-д
      онцгой эрх олсгосон БНМАУ-ын Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох
      саналыг АИХ-д уламжлахаар шийдвэрлэв.
  •   АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган (1990.03.21) “БНМАУ-ын
      төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн.” Гэсэн үндсэн хуулийн
      заалтыг хүчингүй болгов. Ингэснээр нэг нам дангаар ноёрхох эрх зүйн
      үндэсгүй болж, олон намын тогтолцоо бий болох нөхцөл бүрджээ.
  •   АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990.05.10) “БНМАУ-ын улс
      төрийн намуудын тухай” хуулийг анх удаа баталжээ.

Хуулийн дагуу намуудыг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх зүйн
баталгааг бүрдүүлэв. Хуулинд 801-ээс доошгүй гишүүнтэй намыг улсын бүртгэлд
бүртгэх, нам нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах зэргийг тусган, намууд
хуулийн хүрээнд ажиллах болсон нь шинэ зүйл байсан юм.

1990 оны хавар Монголын Социал-Демократ нам (МСДН 03.02), Монголын Ногоон
Нам(МНН 03.09), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН 03.11), Монголын
Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН 03.12)-ууд байгуулагдав.

 Энэ нь нэг намын эрх мэдлийг хязгаарлах, хүний эрх, эрх чөлөөг хангах, үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг олон талаас          нь нухацтай хэлэлцэх,
ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болж, улс төрийн
амьдралд биеллээ олсон билээ.


                                      10
Улс төрийн хүчнүүдийн тоо, хүрээ өсч, ажлын эрч далайц нэмэгдэж, ардчилсан
чөлөөт сонгуульд бэлтгэж эхлэв. Бүх нийтийн ардчилсан сонгуульд оролцож байр
сууриа бэхжүүлэх явдал тэдний гол зорилт байв. Үүний тулд улс орны бодит
байдал, түүний учир шалтгаан, өөрсдийн бодлого, зорилгыг сурталчлах, тухайн
үеийн нам, төрийн байгууллага хийгээд олон түмэнд хандаж мэдэгдэл, уриалга,
тунхаглал гаргах, өргөх болон шаардах бичиг гардуулах зэрэг олон арга хэлбэрээр
үйл ажиллагаа явуулж байлаа.

       Төрийн ардчилтсан тогтолцооны эрх зүйн үндэс тавигдсан нь

Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн нэг чухал асуудал нь төрийн шинэ тогтолцоог
бүрдүүлэх явдал байв. АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаар
1990.05.10-нд хэлэлцэн баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн
тухай” хуулинд төрийн шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлжээ.

  Энэ хуулийг БНМАУ-ын АИХ-ын шинэ сонгуулиас шинэ Үндсэн хуулийг батлах
хүртэл хугацаанд дагаж мөрдсөн юм. Хуулиар төрийн эрх барих дээд
байгууллагын бүтэц, бүрэн эрх зэргийг шинээр авч үзэж, төрийн эрх мэдлийг
тэнцвэржүүлсэн шинэ тогтолцоог тодорхойлж өгсөн билээ.
                            БНМАУ-ын төрийн тогтолцоо
                                  (1990-1992)


        Ардын Их         Улсын бага           Ерөнхийлөгч     Засгийн газар
       Хурал(АИХ)        хурал (УБХ)



Ардын Их Хурал: Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд
байгууллага бөгөөд түүнийг бүх нийтийн ардчилсан сонгуулиар сонгогдсон
депутатын бүрэлдэхүүнтэй байгуулна. БНМАУ-ын АИХ, зөвхөн өөрийн шийдвэрлэх
бүрэн эрхийн асуудлаас гадна төрийн гадаад, дотоод бодлогын ямар ч асуудлыг
санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.

Улсын Бага Хурал: Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх
бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн. УБХ-ын дарга нь БНМАУ-
ын Дэд Ерөнхийлөгч байна.

Ерөнхийлөгч: Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард
түмний эв нэгдлийн баталгаа мөн.БНМАУ-ын АИХ-ын нийт депутатуудын олонхийн
санал авсан нэр дэвшигчийг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.

Засгийн газар: Төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн. БНМАУ-ын
Засгийн газар нь Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайд нар, БНМАУ-ын
сайд, улсын хорооны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна.
                                       11
Дүгнэлт
Тийм ээ! Ардчилсан хувьсгалын яруу алдрыг бид өөрсдөө хэний ч тусламжгүйгээр
бадруулж чадсан гайхалтай ард түмэн. Ардчилсан хувьсгалын манлайлагч,
удирдан   зохион   байгуулагч,   оролцогчид,   амь   биеэ   үл   хайрлан   тэмцсэн
тэмцэгчдийн түүхийн нэгээхэн хэсгийг би энд дурдлаа. Дэлхийд хэн ч таньж
мэддэггүй байсан миний буурай орон дөнгөж үдсэн XX зуундаа асар олон ахиц
дэвшлүүдийг хийж түүхэн том 3 хувьсгал хийж, ард түмнээ энх тайван, амар
амгалангийн далайд умбуулах хүсэлтэй чин зоригт баатар эрсийн халуун зүрхээр
гурвантаа амилж өнөөгийн дүрийг олсон нь энэ билээ. Төрт улсын минь тусгаар
тогтнол, түмэн олны минь амгалан байдал аж төрөх боломжийг бүрдүүлж өгсөн
өнөөгийн ардчилсан нийгэм тийм ч амар замаар олдоогүйг бид үзлээ.

Хүйтэн ширүүнийг ч ажирахгүй олон удааг жагсаал цуглаан хийж, төрийн цаазаас ч
айхгүй ард олныхоо эрх чөлөө, шудрага ёсны төлөө тэмцсэн халуун цуст
хувьсгалчдын түүх. Монголчуудын нэгнээ гэсэн нигүүлсэнгүй сэтгэлээр бид
“цусгүй” хувьсгал хийж дэлхийн ардчиллын түүхэнд тодоор тэмдэглүүлж чадсан.

Миний аав ч мөн ардчилсан хувьсгалд гар бие оролцож С.Зориг, Ц.Элбэгдорж
нартай мөр зэрэгцэн жагсаж, тэмцэж, жагсаж явсан нэгэн. МоАХ, МоАН-ийг үүсгэн
байгуулалцаж өнөөгийн монголын нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж явсан. Тийм ч
учраас миний аавын зураг Монголын Үндэсний Түүхийн Музейд байдаг болов уу?!

Харин ирээдүй хойч болсон үр хүүхдүүд бид энэ их зовлон бэрхшээлээр олж авсан
эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа нь азтай. Эрх чөлөө гэх энэ жаргалдаа
хэтэрхий их бялууран шунал сэтгэл, буруу хүмүүжил зэргийг олж байгаа нь маш
харамсалтай.

Тэдэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, нэг нэгнээ энэрэх ёсыг ухааруулах,
ойлгуулах, ухамсарт нь суулгах чанга “гар” байхгүй байгаа мэт надад санагддаг.




                                       12
Ашигласан материалын жагсаалт

1. Гантулга.Ц, Алтанцэцэг.Т 2006 он, Монголын түүх, Адмон ХХК
2. Амарсанаа.С, Майнбаяр.С, 2009 он, Монголын Ардчилсан холбооны түүхэн
  цомог
3. Боловсролын хөгжлийн сургууль, 2000 он, Нийгмийн тухай мэдлэг
4. Өдрийн сонин,2008 он,Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол,




                                  13

Contenu connexe

Tendances

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4otgonburenubuns
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурдBaterdene Solongo
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхР. Мина
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдалnight owl
 
тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэцEnkhbold1211
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 

Tendances (20)

Эс
ЭсЭс
Эс
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурд
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэх
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
 
тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэц
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 

En vedette

нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудасbymbaa_4164
 
нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталогsunny_0622narantsetseg
 
Атомын цахилгаан станц
Атомын цахилгаан станцАтомын цахилгаан станц
Атомын цахилгаан станцNael Narantsengel
 
SW League Statistics - Round 2
SW League Statistics - Round 2SW League Statistics - Round 2
SW League Statistics - Round 2Bilgüüdéi Bold
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтbuzuuhai
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawardagvajamts
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hotTsatsral
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 

En vedette (10)

реферат философи
реферат философиреферат философи
реферат философи
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудас
 
нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог
 
Атомын цахилгаан станц
Атомын цахилгаан станцАтомын цахилгаан станц
Атомын цахилгаан станц
 
SW League Statistics - Round 2
SW League Statistics - Round 2SW League Statistics - Round 2
SW League Statistics - Round 2
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawar
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hot
 
оршил
оршилоршил
оршил
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 

Similaire à Түүх реферат

Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgaltolya_08
 
Ardchilal
ArdchilalArdchilal
ArdchilalEesuren
 
1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөнBaterdene Tserendash
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлgbd01
 
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 3
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 39 р анги түүх хэрэглэгдэхүүн 3
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 3Erdenezul Bazarragchaa
 
ардчилсан хувьсгал
ардчилсан хувьсгалардчилсан хувьсгал
ардчилсан хувьсгалtungalag
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтП. Эрдэнэсайхан
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээХишигтөгс А.
 
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сарAрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сарUuganbayar Uuganaa
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголNational of University Mongolia
 
10 анги түүх видео хич
10 анги түүх видео хич10 анги түүх видео хич
10 анги түүх видео хичSunjee Sunje
 
Lecture 3 democracy and dictatorship
Lecture 3 democracy and dictatorshipLecture 3 democracy and dictatorship
Lecture 3 democracy and dictatorshipJargal Jambal
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилалschool14
 

Similaire à Түүх реферат (20)

Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 3
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 39 р анги түүх хэрэглэгдэхүүн 3
9 р анги түүх хэрэглэгдэхүүн 3
 
ардчилсан хувьсгал
ардчилсан хувьсгалардчилсан хувьсгал
ардчилсан хувьсгал
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сарAрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар
Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
10 анги түүх видео хич
10 анги түүх видео хич10 анги түүх видео хич
10 анги түүх видео хич
 
хичээл [Autosaved]
хичээл [Autosaved]хичээл [Autosaved]
хичээл [Autosaved]
 
Ardchilaliin tuhai uhagdahuun
Ardchilaliin tuhai uhagdahuunArdchilaliin tuhai uhagdahuun
Ardchilaliin tuhai uhagdahuun
 
Lecture 3 democracy and dictatorship
Lecture 3 democracy and dictatorshipLecture 3 democracy and dictatorship
Lecture 3 democracy and dictatorship
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 

Түүх реферат

  • 1. Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль Түүхийн тэнхим Сэдэв: Ардчилсан хувьсгал Гүйцэтгэсэн оюутан: Б.Билгүүдэй (Олон улсын сэтгүүл зүй I курс) Удирдсан багш: Д.Дашдулам (Ph.Doctor) Улаанбаатар хот 2011 он 1
  • 2. Удиртгал Одоогоос 21 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаар Монголд олон намын тогтоц нэгэнт бодит байдал болсныг тунхагласан юм. Яг л энд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс төрийн зорилго бүхий гурав дахь олон нийтийн байгууллага өөрийн төрснийг зарласнаар Монголд олон ургалч үзэл гарцаагүй зүйл болж гэдгийг нотолсон юм. Ингэж дөнгөж төрж байсан Монголын ардчилал өөрийгөө хуульчилсан билээ. ХХ зуунд болсон Монголын гурав дахь хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг тунхаглажээ. Яг л 1907 онд сэм бүлэглэсэн Халхын ноёд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх ариун үйлсээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд гүйцэлдүүлэн тунхагласан лугаа адил. Яг л 1920 онд ардын, ноёдын, түшмэдийн гурван бүлэг нууцаар үүсэн эх орноо гадны түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зорин үгсэж явсаар 1921 оны зун өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсаа ахин тунхаглаж байсны нэгэн адил. Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирсан. 1921- 1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явж ирлээ. 1946 оны нэгдүгээр сард Хятад, хоёрдугаар сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм. Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтад хүрсэн билээ. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт юм. Энэ хувьсгалын оролцогч нь Монголын бүх ард түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын ардчилсан холбоо мөн.1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм. 2
  • 3. Үндсэн агуулга Ардчилсан хөдөлгөөн гарах урьдчилсан нөхцөл XX зууны 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр социалист, капиталист, системийн сөргөлдөөнд үндсэн өөрчлөлт гарав. Энэ нь ЗХУ тэргүүтэй Зүүн Европын Социалист орнуудын амьдралд гарсан улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралаар нөхцөлдсөн болно. Социалист системийн хямрал нь түүний тулгуур болж байсан ЗХУ-ын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан дотоод зөрчил, социализмын өөрийнх нь мөн чанараас урган гарсан тодорхой шалтгаантай байв. Социализмын нийтлэг шинжүүд Улс төрийн хүрээнд: Эрх баригч нам төвтэй улс төрийн тогтолцоог хуульчлан баталж, нам бүхнийг шийдвэрлэж төр, ард түмний холбоо үнэн хэрэгтээ тасардаг. Үзэл суртлын хүрээнд: Марксизм-Ленинизм цорын ганц зөв онол хэмээн сурталчилж, хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, олон урьгалч үзлийг хаан боогдуулдаг. Эдийн засгийн хүрээнд: Дан ганц улс нийгмийн өмч ноёрхож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо үйлчилдэг. Нийгмийн хүрээнд: “Хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөж, хийснийхээ хирээр авах” гэсэн хоосон уриа дэвшүүлж, нийгмийн баялгийг хүмүүст тэгшитгэн хуваарилах зарчим баримталдаг. Европын социалист орнуудад ЗХУ улс төрийн бодлогоо тулган хүлээлгэх гэсэн оролдлого нь тэдгээрийн дунд хагарал, зөрчил гарахад хүргэж байв. 1956 онд Унгар, 1968 онд Чехословак, 1970-аад онд Польшид нийгмээ шинэчлэх хөдөлгөөн өрнөсөн боловч ЗХУ оролцон цэргийн хүчирхийллээр дарсан нь коммунист дэглэмийг эсэргүүцэх сэтгэл зүйн орчинг бий болгожээ. Социализмын хямралыг давахын тулд 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт буюу “перестройка” өрнөлөө. Түүнийг санаачлагч нь тухайн үеийн ЗХУ- ын удирдагч М.С.Горбачев байв. ЗХУ өөрчлөн байгуулалтыг социализмын хүрээнд алгуур аажим хийх чиг бодлоготой байсан боловч энэ нь Европын социалист орнуудад нийгмийг бүхэлд нь эрс өөрчлөх хөдөлгөөн болон хувирч социализм задран унав. Тухайлбал: 3
  • 4. 1990 онд эвлэршгүй хоёр системийн төлөөлөл болон оршин тогтнож байсан хоёр Герман улс нэгдэж Берлиний хана нурлаа. 1989 онд Польш, Унгар, Болгар, Чехословакт коммунист намууд засгийн эрх барих чадвараа алдаж ялагдал хүлээв. 1989 оны 12-р сарын сүүлчээс эхлэн Румыны байдал хурцдаж ард түмэн, Засгийн газрын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, улс орынг толгойлж байсан Николае Чаушеску, түүний гэргий алагдаж цус урсгасан тэмцэл өрнөв. Ийнхүү социалист системийн хямрал, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явц нь Монголд 1990 оны ардчилсан хөдөлгөөн гарах, гадаад нөхцлийг бүрдүүлсэн. Социалист он жилүүдэд тус улсын нийгмийн амьдралын бүх салбарт нилээд амжилт, өөрчлөлт гарсан. Эдгээр өөрчлөлт нь нийгмийн дэвшил хөгжил, ард түмний аж амьдрал, оюун санааны өсөлтөд урьд өмнө нь байгаагүй ахиц, ололтыг бий болгосон. Гэвч тус улс нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтээрээ дэлхийд доогуур түвшинд байсны дээр нэг улсаас бүхэлдээ хараат байдалд байв. БНМАУ-ын улс ардын аж ахуйн хөгжилд ЗХУ-ын зээл тусламж голлох үүрэгтэй байлаа. Энэ үед ЗХУ-аас манай орны авч ашигласан зээл 1990.1.1-ний байдлаар 10 тэрбум шахам шилжих рубль болсон гэж тооцдог. 1975 оноос хойш авсан зээл нийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж, түүний 1/3 орчим хувь нь гадаад худалдааны бараа гүйлгээнд зориулагдаж байв. Монголын гадаад худалдааны эргэлтийн 84% нь ЗХУ-д ногдож байжээ. Зөвлөлтийн машин техникийн үнэ өндөр, дэлхийн зах зээлийн үнээс 30-40% илүү үнээр нийлүүлж, Монголоос авдаг түүхий эдийнхээ үнийг нэмэхгүй байв. Улсын үйлдвэрүүд техникийн хоцрогдсон, үр ашиггүй болох нь харагдаж байлаа. Социалист хамтын нөхөрлөл задрахын хирээр БНМАУ-ын эдийн засгийн хэлхээ холбоо суларч, тусламж дэмжлэг нь зогссон. Огцом өөрчлөгдөж байсан дэлхий ертөнцөд үндэсний эрх ашиг, байр сууриа хадгалан бэхжүүлэхийн төлөө Монгол Улс бие даан тэмцэх хэрэгтэй болов. 4
  • 5. БНМАУ-ын баримталж байсан социализмын тухай онол сургаалийн мухардал, улс орны улс төр, ндийн засаг, нийгмийн амьдралын зогсонги байдал нь өөрчлөн байгуулалтын дотоод нөхцлийг бүрдүүлсэн. Ардчилсан хөдөлгөөний эхлэл 1980-аад оны дунд үеэс Монголд өөрчлөн байгуулалтын үзэл санаа хүчтэй өрнөж тухайн үеийн эрх баригч хүчнийг энэ талаар эргэцүүлэн бодох, асуудлыг авч үзэхэд хүргэв. 1988 оны 12-р сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурал туулсан замаа шүүмжлэлтэй авч үзээд нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт хийх талаар зарим нэг алхам хийжээ. Уг нь бүгд хурлаас нийгмийг ардчилах, ил тод байдлыг Ардчилсан хөдөлгөөний нэвтрүүлэх, боловсон хүчний бодлогод өөрчлөлт гаргах, удирдагч С.Зориг түүгээр ч барахгүй МАХН-ын Программ, БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хилсээр хэлмэгдэгсдийн цагаатгах тусгай комисс байгуулж ажиллуулах зэрэг тодорхой асуудал дэвшүүлсэн боловч нийгмийн амьдралын бүх хүрээг хамруулан, асуудлыг бүрэн томъёолж чадаагүй юм. Энэ нь олон түмний сэтгэлд хүрсэн, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр биш байлаа. 1989 оноос гудамж талбайд тухайн үеийн төрийн бодлоготой үл нийцсэн санаа бүхий ухуулах хуудас мэр сэр наах болж, энэ нь монголчууд биднийг улс төр, оюун санааны хүлээснээс гарч, эрх чөлөө, сайн сайхан амьдрал, шударга ёсны төлөө тэмцэлд уриалан дуудаж байв. Энэ үед залуучуудын дунд “Шинэ үе”, “Орчлон”, “Ертөнц” бүлгүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдгээр бүлгүүд хожмын шинэ улс төрийн намуудын үндэс болжээ. 5
  • 6. Залуучуудын сонорт Өөрчлөн байгуулалтын хувь заяа ардчилал, ил тод байдал, ард олны оюун санааны эрх чөлөө-чөлөөт сэтгэлгээнээс онцгой хамаарах билээ. Ийм учраас юуны өмнө: 1. БНМАУ-ын АИХ-ын даргыг бүх ард түмний шууд, нууц санал хураалтаар сонгодог журамд шилжих. 2. Үзэл бодлын плюрализм (олон чиглэл)-ыг албан ёсоор тунхаглаж ардчилал, ил тод байдлыг баталгаатай болгосон хуулийг ойрын хугацаанд боловсруулан бүх ард түмнээр хэлэлцүүлэн батлах. 3. НҮБ-ын Ерөнхий Ассамбейгаас 1948.12.10-нд баталж гарсасан “Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал”-ыг ард олонд таниулан сурталчилж, амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг залуус бид нам засгийн удирдлагаас шаардаж байна. “Шинэ үе” хөдөлгөөнөөс 1989.1.2-ноос 3-нд шилжих шөнө нийслэлийн гудамж талбайд наасан бичиг. Улс төрийн тэмцлийн дараагийн алхам 1989 оны 12-р сарын эхээр МХЗЭ-ийн ТХ- оос зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр хийгдэж, нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх, үүний тулд олон түмнийг зохион байгуулалтад оруулах, нэгтгэн нягтруулах талаар зөвлөгөөнд оролцсон зарим залуус санаа нэгдсэн байна. Энэ үед МАХН-ын удирдлага өөрчлөлт шинэчлэлт хийх талд зогсож байсан боловч эрс шинэчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Мөн ЗХУ-аас улс төр, эдийн засгийн талаар бүхэлдээ хараат нөхцөлд эрх барьж байсан МАХН хойд хөршийн байр суурийг харах, хүлээзнэх байдал ажиглагдаж байв. 6
  • 7. Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсан нь, түүний үйл ажиллагаа 1989 оны 12-р сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд цөөн хүн оролцсон даруухан цуглаан болов. Энэ цуглаанаас Монголын нийгмийг ардчилах, хуучин тогтолцоог халахад чиглэсэн Монголын Ардчилсан Холбоо(МоАХ) байгуулагдсаныг албан ёсоор зарлажээ. 1990.12.10-ны өдрийн анхны Цуглаанд оролцогчдоос МАХН-ын ТХ-ны VII бүгд цуглаан хурал, БНМАУ-ын АИХ-ын чуулганд өргөн барих бичиг гаргав. Энэ нь албан ёсоор тавьсан анхны шаардлага байлаа. Өргөн барих бичгийн шаардлагаас: А) БНМАУ-ын Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулах • Улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах • Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард, иргэдийн дархан эрхийг төр засаг, намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх • БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентийн хэлбэрт оруулах Б) Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах • БНМАУ-ын сонгуулийн системийг шинэчлэх Ардын Хурлын депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах • Хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох • Тусгай хангамжийг устгах Өргөн барих бичгийг нам төрийн хэвлэлд нийтлээгүй, тавьсан шаардлагыг эрх баригч нам хэрэгжүүлээгүйгээс улс төрийн шахалт шаардлагууд улам хүчтэй өрнөв. Тухайн үед олон түмний дунд энэ байгууллагын хэтийн зорилго, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бодитой ойлголт төдий л байсангүй. 7
  • 8. Ардчилсан төрийн тогтолцоо төлөвшсөн нь Үндсэн хууль бол манай 1990 он гарсаар Ардчилсан Социалист Хөдөлгөөн төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн эрх (АСХ), Шинэ дэвшилтэт (ШДХ) зэрэг эвсэл холбоод үүргийг тодорхойлсон Монгол дараалан байгуулагдаж, жагсаал цуглаан өдрөөс төрийн үзэл баримтлалын тулгуур баримт бичиг мөн. өдөрт нэмэгдсээр байв. 1992.1.13 бол Монгол Улсын түүхэнд тодоор үлдэх өдөр. Тэд МАХН-ын ноёрхлыг халах, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх талаар удаа дараа шаардлага тавьж байлаа. МоАХ-ны анхдугаар Их хурал МоАН байгуулагдсаныг зарлав. Энэ нь Монголын түүхэн дэх улс төрийн хоёр МоАХ-ны анхдугаар их хурал (1990.02.18) дахь нам байлаа. МоАХ-ны их хурал БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-нд өргөх бичиг гаргав. Түүний агуулга нь: • Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах. • Хувьсгалт өөрчлөн байгуулалтын хазаарлан барьж байгаа өнөөгийн намын Төв Хороог огцруулж хэмжээгүй эрх мэдлийг халах • Буруутай этгээдүүдийн хэргийг нийт Ард түмний Онц Зөвлөлөөр шалган шүүж яллах. • Монгол орны үнэт баялгийг тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоох, уурхайнуудыг хаах, газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоох 1990.03.04-нд шинээр байгуулагдсан хүчнүүд тав дахь удаагийн цуглаанаа хийж, МоАХ, АСХ, ШДХ, Монголын Оюутны Холбоо(МОХ)-ны хамтарсан мэдэгдэл гарлаа. Түүнд МАХН-ын онц их хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж, МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс 8
  • 9. тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг 3-р сард багтаан байгуулахыг шаардсан боловч заасан хугацаандаа бүрэн дүүрэн хариу авч чадсангүй. Иймд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин 3-р сарын 7-ны өдрийн 14 цагт МоАХ-ны Ерөнхий зохицуулах Зөвлөлийн 10 гишүүн улс төрийн өлсгөлөн зарлав. Улс орны байдал ихээхэн эгзэгтэй болж ирэв. 1990 оны 3-р сарын өлсгөлөн Мөн өдрийн орой ардчилсан хүчнийхэн мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд: Манай орны түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын ТХ-ны УТТ- ны гишүүн та нөхдийн улс төрийн ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болохыг дахин нотлон харууллаа гэж бид үзэж байна гээд өнөөгийн МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавьж байна” гэж дахин шаардав. 1990.03.09-ний өдрийн 19 цагт эрх баригч нам, төрийн удирдлага, шинэ хүчний удирдагчдын оролцсон “Дугуй ширээ”-ний ярилцлага болж дараах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрэв. • МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудлыг удахгүй болох ТХ-ны бүгд хуралд оруулж шийдвэрлэх. • Улс төрийн намуудын тухай хуулийг АИХ-ын ирэх чуулганаар хэлэлцэх. • МАХН, Үндсэн хуулиар батлагдсан эрх дархаасаа татгалзах тухай асуудлыг АИХ-ын чуулганд оруулах. Ийнхүү талууд харилцан буулт хийж зөвшилцсөнөөр 3-р сарын 9-ний орой өлсгөлөн зогсов. МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх дээрх шийдвэрийг 1990.03.09-ний орой 9
  • 10. телевиз, радиогоор орон даяар ард түмэндээ мэдээлж байжээ. Улс төрийн хүчнүүд ямар ч хүнд үед, ямар ч төвөгтэй асуудлыг зөвшилцөн шийдвэрлэж, өөрчлөлт шинэчлэл хийх боломжтойгоо харуулж хурцадмал байдал намжив. Энэ нь Монгол улсын ирээдүйн эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө хийсэн улс төрийн түүхэн шийдвэр байлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг өмнөх түүхийн сургамжийг шинэ нөхцөлд дахин харуулж чадсан юм. Тохироцоог хэрэгжүүлэх талаар хийсэн алхмууд: • МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал (1990.03.12) УТТ-ны гишүүд орлогч гишүүд, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. МАХН-д онцгой эрх олсгосон БНМАУ-ын Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох саналыг АИХ-д уламжлахаар шийдвэрлэв. • АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган (1990.03.21) “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн.” Гэсэн үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгов. Ингэснээр нэг нам дангаар ноёрхох эрх зүйн үндэсгүй болж, олон намын тогтолцоо бий болох нөхцөл бүрджээ. • АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990.05.10) “БНМАУ-ын улс төрийн намуудын тухай” хуулийг анх удаа баталжээ. Хуулийн дагуу намуудыг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх зүйн баталгааг бүрдүүлэв. Хуулинд 801-ээс доошгүй гишүүнтэй намыг улсын бүртгэлд бүртгэх, нам нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах зэргийг тусган, намууд хуулийн хүрээнд ажиллах болсон нь шинэ зүйл байсан юм. 1990 оны хавар Монголын Социал-Демократ нам (МСДН 03.02), Монголын Ногоон Нам(МНН 03.09), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН 03.11), Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН 03.12)-ууд байгуулагдав. Энэ нь нэг намын эрх мэдлийг хязгаарлах, хүний эрх, эрх чөлөөг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болж, улс төрийн амьдралд биеллээ олсон билээ. 10
  • 11. Улс төрийн хүчнүүдийн тоо, хүрээ өсч, ажлын эрч далайц нэмэгдэж, ардчилсан чөлөөт сонгуульд бэлтгэж эхлэв. Бүх нийтийн ардчилсан сонгуульд оролцож байр сууриа бэхжүүлэх явдал тэдний гол зорилт байв. Үүний тулд улс орны бодит байдал, түүний учир шалтгаан, өөрсдийн бодлого, зорилгыг сурталчлах, тухайн үеийн нам, төрийн байгууллага хийгээд олон түмэнд хандаж мэдэгдэл, уриалга, тунхаглал гаргах, өргөх болон шаардах бичиг гардуулах зэрэг олон арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байлаа. Төрийн ардчилтсан тогтолцооны эрх зүйн үндэс тавигдсан нь Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн нэг чухал асуудал нь төрийн шинэ тогтолцоог бүрдүүлэх явдал байв. АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаар 1990.05.10-нд хэлэлцэн баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулинд төрийн шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Энэ хуулийг БНМАУ-ын АИХ-ын шинэ сонгуулиас шинэ Үндсэн хуулийг батлах хүртэл хугацаанд дагаж мөрдсөн юм. Хуулиар төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэн эрх зэргийг шинээр авч үзэж, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлсэн шинэ тогтолцоог тодорхойлж өгсөн билээ. БНМАУ-ын төрийн тогтолцоо (1990-1992) Ардын Их Улсын бага Ерөнхийлөгч Засгийн газар Хурал(АИХ) хурал (УБХ) Ардын Их Хурал: Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага бөгөөд түүнийг бүх нийтийн ардчилсан сонгуулиар сонгогдсон депутатын бүрэлдэхүүнтэй байгуулна. БНМАУ-ын АИХ, зөвхөн өөрийн шийдвэрлэх бүрэн эрхийн асуудлаас гадна төрийн гадаад, дотоод бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Бага Хурал: Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн. УБХ-ын дарга нь БНМАУ- ын Дэд Ерөнхийлөгч байна. Ерөнхийлөгч: Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа мөн.БНМАУ-ын АИХ-ын нийт депутатуудын олонхийн санал авсан нэр дэвшигчийг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно. Засгийн газар: Төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн. БНМАУ-ын Засгийн газар нь Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайд нар, БНМАУ-ын сайд, улсын хорооны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна. 11
  • 12. Дүгнэлт Тийм ээ! Ардчилсан хувьсгалын яруу алдрыг бид өөрсдөө хэний ч тусламжгүйгээр бадруулж чадсан гайхалтай ард түмэн. Ардчилсан хувьсгалын манлайлагч, удирдан зохион байгуулагч, оролцогчид, амь биеэ үл хайрлан тэмцсэн тэмцэгчдийн түүхийн нэгээхэн хэсгийг би энд дурдлаа. Дэлхийд хэн ч таньж мэддэггүй байсан миний буурай орон дөнгөж үдсэн XX зуундаа асар олон ахиц дэвшлүүдийг хийж түүхэн том 3 хувьсгал хийж, ард түмнээ энх тайван, амар амгалангийн далайд умбуулах хүсэлтэй чин зоригт баатар эрсийн халуун зүрхээр гурвантаа амилж өнөөгийн дүрийг олсон нь энэ билээ. Төрт улсын минь тусгаар тогтнол, түмэн олны минь амгалан байдал аж төрөх боломжийг бүрдүүлж өгсөн өнөөгийн ардчилсан нийгэм тийм ч амар замаар олдоогүйг бид үзлээ. Хүйтэн ширүүнийг ч ажирахгүй олон удааг жагсаал цуглаан хийж, төрийн цаазаас ч айхгүй ард олныхоо эрх чөлөө, шудрага ёсны төлөө тэмцсэн халуун цуст хувьсгалчдын түүх. Монголчуудын нэгнээ гэсэн нигүүлсэнгүй сэтгэлээр бид “цусгүй” хувьсгал хийж дэлхийн ардчиллын түүхэнд тодоор тэмдэглүүлж чадсан. Миний аав ч мөн ардчилсан хувьсгалд гар бие оролцож С.Зориг, Ц.Элбэгдорж нартай мөр зэрэгцэн жагсаж, тэмцэж, жагсаж явсан нэгэн. МоАХ, МоАН-ийг үүсгэн байгуулалцаж өнөөгийн монголын нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж явсан. Тийм ч учраас миний аавын зураг Монголын Үндэсний Түүхийн Музейд байдаг болов уу?! Харин ирээдүй хойч болсон үр хүүхдүүд бид энэ их зовлон бэрхшээлээр олж авсан эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа нь азтай. Эрх чөлөө гэх энэ жаргалдаа хэтэрхий их бялууран шунал сэтгэл, буруу хүмүүжил зэргийг олж байгаа нь маш харамсалтай. Тэдэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, нэг нэгнээ энэрэх ёсыг ухааруулах, ойлгуулах, ухамсарт нь суулгах чанга “гар” байхгүй байгаа мэт надад санагддаг. 12
  • 13. Ашигласан материалын жагсаалт 1. Гантулга.Ц, Алтанцэцэг.Т 2006 он, Монголын түүх, Адмон ХХК 2. Амарсанаа.С, Майнбаяр.С, 2009 он, Монголын Ардчилсан холбооны түүхэн цомог 3. Боловсролын хөгжлийн сургууль, 2000 он, Нийгмийн тухай мэдлэг 4. Өдрийн сонин,2008 он,Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол, 13