SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
S.PМ204 Бизнес төсөл                                                        Д.Эрдэнэчулуун


                           Лекц №2. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
  2.1. Төсөл боловсруулах үе шат
  Төсөл боловсруулах ажил нь дараах үндсэн 9-н үе шатаас бүрдэнэ. Үүнд:
     1.    Санаа төрөх
     2.    Зорилгоо тодорхойлох
     3.    Судалгаа хийх
     4.    Шинжилгээ хийх
     5.    Тодорхойлох
     6.    Төлөвлөх
     7.    Илэрхийлэх, дэмжүүлэх
     8.    Хэрэгжүүлэх
     9.    Дүгнэх
     Эдгээр үө шат нь нийтлэг бөгөөд тухайн төслийн онцлогоос шалтгаалан хийгдэх
  ажил, хамрах хүрээ, цаг хугацаа, оролцогчид өөр өөр байдаг.
1. Санаа төрөх-Тухайн ажил, салбарын хувьд амжилтанд хүргэхүйц оновчтой, дэвшилтэт
  санааг илрүүлэх, хөгжүүлэх, боловсруулах үе шат юм. Энэ үе шатанд оролцогчдод
  шаардлагатай мэдээллийг өгч, тэдний идэвхи оролцоог дээд зэргээр өрнүүлэх нь санаа
  гарах урьдач нөхцөл болдог.
       Оюуны довтолгоо болон сэтгэлгээний чадвар хөгжүүлэх аргуудыг хослуулан
  хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
2. Зорилгоо тодорхойлох-“Байгууллагын ерөнхий болон салбар" нэгжийн зорилготой
  дэвшилтэт      санааг    уялдуулан,   түүнийхээ   үндсэн   дээр   төслийнхөө   зорилгыг
  тодорхойлно. Төслийн зорилго:
      Ойлгомжтой буюу оролцогчдод мэдээлэл хангалттай байх
      Хэмжигдэх тодорхой нөхцөлтэй байх
      Бодит байдлаас үндэслэсэн байх
      Биелэгдэх боломжтой байх
      Байгууллагын зорилготой нийцсэн, биелэлтэд тодорхой хувь нэмэр болж байх
          шинжүүдийг агуулна.
     Зорилго нь хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, бодитой, өвөрмөц, хугацаатай байхын зэрэгцээ
  товч бөгөөд тодорхой, хоѐрдмол утга санаагүй байна. Дээрх шалгуурт нийцэхээр зорилго,
  зорилт тавьж асуудлыг шийдвэрлэж эхэлнэ гэдэг нь зарим тохиолдолд болж бүтдэггүй.




                                             1
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


     Зорилтоо тодорхойлно гэдэг нь дэвшүүлсэн санаа хир зэрэг оновчтой вэ? Бидний
  хүсэн хүлээж байсан, бидний тэмүүлж байгаа нөхцөл байдал мөн үү? гэдгийг магадлан
  шалгаж түүнийгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.
3. Судалгаа хийх. Өвөрмөц санаа, их тэмүүлэлтэй зорилго байх нь төслийн анхдагч
  нөхцөл боловч түүнийг хэрэгжүүлэхийн тулд сайн төлөвлөгдсөн судалгааны ажил
  шаардлагатай байдаг.
     Төсөл хэрэгжүүлэх гадаад орчин, нөхцөл байдлыг судлах, хэрэгжүүлэхэд шаардагдах
  нөөц боломж, арга замыг тодруулах нь энэ үе шатны онцлог юм. Судалгааг нөхцөл
  байдлын, урьдчилсан, үндсэн судалгааны хэлбэрээр хийдэг.
     Судлахын тулд юуг яагаад судлах болсон шалтгаан, ямар аргаар хэн хэзээ ямар
  зохион байгуулалтаар хэрэгжүүлэх гэж байгаагаа төлөвлөсөн хөтөлбөр, удирдамжийн
  дагуу хэрэгжүүлдэг.
4. Шинжилгээ хийх. Судалгааны анхдагч болон хоѐрдогч чанарын болон тоон
  шинжилгээ хийж, хүчин зүйлүүдийн хоорондын уялдаа хамаарлыг тодорхойлох,
  төсөл хэрэгжүүлэх арга замын хувилбаруудыг үнэлэх үе шат юм.
5. Тодорхойлох. Төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зам, стратегийг судалгаа
  шинжилгээнд тулгуурлан нарийвчлан тодорхойлж, хэрэгцээт нөөцөө бүрдүүлэх үе
  шат юм. Зарим тохиолдолд судалгааг тодруулах, шинжилгээг дахин хийх гэх мэтээр
  3, 4 дүгээр үе шатны ажилд эргэж орж болдог. Энэ үе шатанд логик бүтцийн
  шинжилгээ хийх нь оновчтой байдаг.
     Дэвшүүлсэн санаа бүхэн оновчтой, амжилтанд хүрэхүйц байдаггүй. Тиймээс түүнийг
  нягтлан үзэж бид чухам яах гэж байгаа, асуудал нь чухам юундаа байна гэдгийг тогтоох
  хэрэггэй. Энэ үйл явцыг зорилтоо хүлээн зөвшөөрөх ба асуудлаа тодорхойлох үе шат
  гэж тодорхойлдог.
6. Төлөвлөх. 3, 4, 5 дугаар үе шатанд төслийн урьдчилсан нөхцөл, гол зорилтууд, арга
  замаа тодорхойлсоноор түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий болон дэд
  хэсгүүдийн ажлыг төлөвлөх үе шат эхэлнэ. Энэ үе шатанд технологи, техник, хүн
  хүч, мэдлэг мэдээлэл, хугацаа, санхүү эдийн засгийн бүхий л ажлыг нэгтгэн
  төлөвлөдөг.
7. Илэрхийлэх Төсөл нь төлөвлөлтийн нэг арга болохын хувьд бусдад ойлгомжтой,
  хэрэгжүүлэхэд дөхөмтэй байдлаар илэрхийлэгдэх учиртай байдаг. Нөгөө талаар
  төслүүд нь байгууллагын дотоод баримт бичиг төдийгүй ихэвчлэн хамтран
  хэрэгжүүлэгч, хандивлагч, санхүүжүүлэгчид шийдвэр гаргах баримт бичиг болох тул



                                          2
S.PМ204 Бизнес төсөл                                                       Д.Эрдэнэчулуун


  түүний боловсруулалт, илэрхийлэлт нь чанартай, бичгийн соѐлтой хийгдэх шаардлага
  тавигддаг.
8. Хэрэгжүүлэх. Сайтар төлөвлөгдсөн төсөл нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй бөгөөд
  төслийн хэрэгжилт түүнд оролцогчдын мэдлэг, чадвар, хамтарч ажиллах арга,
  удирдагчийн чадвараас ихээхэн шалтгаалдаг.
9. Дүгнэх. Төслийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж, сайжруулах, үр дүнг тооцох үе шат юм.
  Хэрэгжүүлэх нь төслийн гол зорилго үр дүнд чиглэгдэх боловч төслийн орц буюу
  урьдчилсан, үйл явцын буюу гүйцэтгэл, гарцын буюу үр дүнгийн үнэлгээг ямар
  хэлбэрээр аль үе шатанд ямар аргаар хийхийг төлөвлөж, үүнийхээ дагуу үнэлэн
  сайжруулж, зохицуулалт хийхэд анхаарах хэрэгтэй юм.
  2.2. Амжилтанд хүргэхүйц бүтээлч санаа
  Бүтээлч санаа. Байгууллагын өмнө тулгарч болох хийгээд тулгарсан бэрхшээл, эрсдэлтэй
асуудлыг шийдэхэд чиглэсэн шийдвэрийн таамаглал, асуудлыг шийдэх арга замын талаарх
төсөөлөл, шийдлийн тодорхой хувилбар гэж бүтээлч санааг тодорхойлж болох юм. Бүтээлч
санаа нь байгууллага ямар нэгэн асуудалтай тулгарсаны дараа түүнийг шийдвэрлэх арга замыг
хайх эрлийн эхний гараа ч гэж ойлгож болно.
      “Миний алхам тутамд мөнгө таардаг. Тэр бол ажил хэрэгч санаа юм."
                                              “DAEWOO” компанийг үндэслэгч Ким Ү Жин
  Бүтээлч санааг хэн ч гаргаж болно. Гүйцэтгэх ажиллагсдаасаа эхлээд удирдлага ажил
хэргийн болон тохиолдлын яриа маргаан, тэр ч байтугай гудамжинд ярилцан зогсож байгаа
хүмүүсээс ч бүтээлч санааг олж болдог. Японы хөгжлийн амжилтын нэг нууц нь санааг
хөгжүүлсэнд орших бөгөөд "Хүний санаа зуны ялаатай адил" хэмээн хэлэлццэг. Хүнд өдөр
тутам, алхам тутамд үй түмэн санаа төрж байдаг. Түүнийг ашиглан хэрэгжүүлэх арга ухаан
юм.
  Бизнес санаа. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн
үйлчилгээг хүргэх зорилготой, өөртөө ашиг олох боломжтой оюун ухааны идэвхитэй үйл
ажиллагааны үр дүн юм.
  Санаа бүхэн амжилттай хэрэгждэггүй. Олон санаанаас хэрэгжиж буй бүтээлч, ажил
хэрэгч санааг бизнес санаа гэнэ.
  Санааг хэрэгжүүлэх буюу бизнес санаа болгох аргууд:
1. Хуулбарлах-Бусдыг даган дууриах, санаа болон аргыг хуулбарлах нь зах зээлд түгээмэл
  байдаг арга.
2. Худалдан авах-Бусдын санааг зохиогчийн зөвшөөрлөөр хэрэгжүүлэх, мөн гадаад оронд
  хэрэгжиж байгаа санааг экспортлох арга.

                                              3
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


3. Боловсронгуй болгох-Амжилттай хэрэгжиж байгаа санааг боловсронгуй болгох замаар
  хэрэгжүүлж болно.
4. Шинэ санаа-Уйгагүй зүтгэл, хичээл хөдөлмөрийн үр дүнгээр хаана ч байхгүй санааг олж
  хэрэгжүүлэх арга.
5. Үйл явцад суралцах-Бүтээлч хамтын үйл ажиллагаа, идэвхтэй харилцааны үр дүнд
  сургамж авч шинээр үүсэх аргуудыг түгээмэл хэрэглэдэг.
  Хэрэгжих санааны үндсэн шинжүүд
1. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүсэл, мөрөөдөл, эрэлтэд нийцсэн, тэдэнд
  тулгарсан хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэсэн;
2. Хэрэглэгчийн хэрэглээний болон худалдан авах түвшин, үнэлэмжтэй зохицсон байх;
3. Зах зээлд хэрэгжиж байгаа бизнес санааны ямар нэг хувилбар байх;
4. Өрсөлдөгчөөсөө илт содон, онцгой шинжээр ялгарч, тодорч энэ чанараараа
  давтагдашгүй байх;
5. Бизнес эрхлэгчийн мэргэжлийн ур чадвар, овсгоо самбаанд тулгуурласан байх;
  2.3. Төслийн хөтөлбөр ба баримт бичиг
  Санаа, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төслийн хөтөлбөр боловсруулж, түүнийг
мөрдөж ажилладаг.
  Хөтөлбөр нь төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд захиалагч, гүйцэтгэгч
талууд үйл ажиллагаагаа харилцан тохиролцож, тохиолдож болох бэрхшээлийг даван
туулах арга хэрэгсэл, цаашид удирдлага болгон ажиллах гол баримт бичиг юм.
     Төслийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц;
     Төслийн стратеги болон тактикийн төлөвлөлт;
     Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт;
     Хугацааны төлөвлөлт;
     Ажил, үүргийн хуваарь ба гүйцэтгэх хугацаа;
     Төслийн төсөв зэргээс бүрдэнэ.
Хөтөлбөр нь:
     Үүрэг даалгаврын үндэслэл;
     Захиалагчаас тавьж буй хүсэлт, шаардлага;
     Төслийг хэрэгжүүлэх нөөц;
     Мэдээллийн цар хүрээ;
     Бусад үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР яагаад хэрэгтэй вэ?
   Төслийг хэрэгжүүлэхэд:

                                           4
S.PМ204 Бизнес төсөл                                                     Д.Эрдэнэчулуун


         Оролцогч талууд шинэ үүрэг, даалгавар хүлээдэг
         Төслийн боловсруулалтанд шинэ бүлэг хүмүүс татагдан оролцдог
         Төслийн гүйцэтгэгч нэгж нь багийн зарчмаар, шинэ дэг журмаар ажилладаг
            учир сайн тохиролцсон ХӨТӨЛБӨР шаардагддаг.
   Хөтөлбөрийг төслийн баг боловсруулдаг.
  ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР
      Үндэслэл хэрэгцээ шаардлага
      Зорилго
      Зорилт
      Арга барил /Шийдэл/
      Хамрах цар хүрээ
      Зорилтот бүлэг /Үр дүнг хүртэгч/
      Оролцогч /Хэрэгжүүлэгч, Хөрөнгө оруулагч, Зохицуулагч/
      Хугацаа /Эхлэх, үргэлжлэх/
      Санхүүжилт /Хэмжээ, эх сурвалж/
      Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм
      Үр дүн
  Төслийн баримт бичгийн агуулга.
  Хувилбар-А.
      Нийтлэг агуулга
      Удирдамж буюу Оршил
      Шийдвэрлэх зорилго, зорилтууд
      Үйл ажиллагааны төлөвлөлт
      Төслийг хэрэгжүүлэх хугацааны төлөвлөлт
      Төслийн хөрөнгийн хуваарилалт
      Төслийг хэрэгжүүлэх ажил, үүргийн хуваарь
      Төслийн хяналт ба үнэлгээний аргачлал
      Төслийн төсөв
      Хавсралтууд
  Хувилбар - Б. Арван жилийн дунд сургуулийн жишээгээр
  Танилцуулга
  Удирдамж
       I.   Байгууллагын өнөөгийн байдалд хийсэн судалгаа
      II.   Тулгарч байгаа бэрхшээл

                                          5
S.PМ204 Бизнес төсөл                                                       Д.Эрдэнэчулуун


     III.    Удирдах байгууллагаас баримталж буй бодлого
     IV.     Стратеги буюу бодлогын төлөвлөгөө
      V.     Тактикийн буюу зохион байгуулалтын төлөвлөгөө
             1. Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
             2. Нөөц, боломжуудыг ашиглах арга замууд
             3. Үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө
             4. Орлого, зардлын төсөв
     VI.     2005-2006 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
           1. Сургалтын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө
           2. Багш нарын хөгжлийн талаар
           3. Сурагчдын эрүүл мэнд, хүмүүжлийн талаар
           4. Санхүү, аж ахуйн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа
           5. Орлого, зардлын төсөв
    VII.     Төлөвлөгөөнд хийсэн дүгнэлт, тодотгол, санал
   VIII.     Хамтран хэрэгжүүлэх төслийн санаа, үйл ажиллагаа
     IX.     Хавсралт
Төслийн тайлангийн агуулга
           Төслийн багийн танилцуулга
           Төслийн үндэслэл, судалгааны арга зүй
           Судалгааны хэсэг
           Дүгнэлт болон санал
           Хэрэгжүүлэх төлөвлөгөө
           Санхүүгийн тооцоо
           Хавсралтууд
Төслийн явцын тайлангийн агуулга (Мilestоnе)
           Төслийн нэр буюу тухайн үе шатны ажлын нэр
           Гүйцэтгэгчийн нэр
           Тайлангийн утга
           Хи й гд сэн а жл ууд (судалгаа, шинжилгээ, боловсруулалт, бэлтгэл ажил, зохион
           байгуулалт гэх мэт)
           Гарсан үр дүн (Боловсруулсан баримт бичиг, тайлан, дүгнэлт)




                                              6
S.PМ204 Бизнес төсөл                                                   Д.Эрдэнэчулуун


                     ЖИШЭЭ. ТӨСЛИЙН БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА
 I.       Төслийн хураангуй/Товчоо. Энэ хэсэгт төслийн нэр, хэрэгжүүлэгч байгууллагын
 хаяг, хариуцагч удирдагчын нэр, санхүүжилтын хэмжээ, оролцогч байгууллагуудын нэр,
 төслийн хугацаа зэргийг товчоолсон буюу хүснэгтээр бичнэ.
II.       Төслийн санал/Оршил. Энэ хэсэг нь оролцогчдын сонирхлыг татах, шийдвэр
 гаргагчдын түвшинд хэрэглэгддэг гол баримт бичиг юм. Энэ хэсэгт:
      1. Төслийн хэрэгцээ шаардлага, онцлог
      2. Төслийн үндсэн санаа, арга шийдэл
      3. Хэрэгжүүлэгч байгууллагын танилцуулга
      4. Оролцогчдын үүрэг, сонирхол.
      5. Хамрах хүрээ
        a) Цаг хугацаа
        b) Хэнд, ямар орон зайд үйлчлэх
        c) Бусдыг татан оролцуулах арга зам
III.      Судалгаа, шинжилгээ. Энэ нь төслийн чухал хэсэг бөгөөл оролцогчдод итгэл
 үнэмшил төрүүлэхүйц шинжтэй байх ба мэргэжилтнүүдэд зориулсан хэсэг юм.
   A. Гадаад ерөнхий /макро/ орчны судалгаа
        1. Эдийн засаг
        2. Хүн ам, нийгэм соѐл.
        3. Технологи, техник
        4. Экологи
        5. Эрх зүй
        6. Хөгжлийн хандлага
   B. Шууд /микро/ орчны судалгаа
        1. Зорилтот хэрэглэгч
        2. Хөрөнгө оруулагч
        3. Түүхий эд материал нийлүүлэлт
        4. Хамтын ажиллагаа түншлэл
        5. Өрсөлдөөн
        6. Дэмжлэг, зохицуулалт
IV.       Төслийн хэсэг буюу санаа. Хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагааны цогц
 төлөвлөгөөний хэсэг юм.
      A. Маркетинг
        1. Бүгээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, ангилал

                                              7
S.PМ204 Бизнес төсөл                                                   Д.Эрдэнэчулуун


       2. Үнэ, чанар, хүртээмж
       3. Байршил, байрлал
       4. Судалдаа, сурталчилгаа, суваг
  B. Үйлдвэрлэл, үйлчилгээ
       1. Технологи, техникийн сонголт, бүрдүүлэлт
       2. Хүчин чадлын ашиглалт, боломж
       3. Нөөцийн эх сурвалж, хангамж
       4. Нэгж хэсгийн зохион байгуулалт
  C. Ажиллах бүрэлдэхүүн
       1. Удирдлагын баг
       2. Ажиллах бүрэлдэхүүн чадвар
       3. Идэвхжүүлэх, дэмжих арга ажиллагаа
  D. Санхүү, эдийн засаг
       1. Хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх
       2. Орлого зарлагын төсөв
       3. Хөрөнгө өр зээлийн харьцаа
       4. Өртөг зардлын шинжилгээ. /Хугарлын цэгийн шинжилгээ/
       5. Ашгийн хуримтлал
V.      Шинжилгээний хэсэг. Энэ хэсэг нь төслийн хэрэгжилтийн баталгаа дүн, үр
дагаврыг харуулсан мэргэжлийн хэсэг юм. Энэ хэсгийг томоохон төсөл эсвэл байгаль
орчин, нийгэм соѐл ихээхэн нөлөө бүхий төсөлд бие даасан хэсгээр хийдэг. Хөрөнгө
оруулалтын төслийн хувьд санхүүгийн шинжилгээг хийнэ.
VI.     Хавсралт /Албан бичиг, Зураг, Хүснэгт/
  2.4. Төсөл бичих аргачлал
  Бүтээлч санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөө
боловсруулан бичих нь судалгааны дараах томоохон ажил байдаг.
  1.    Төслийн бүтэц
  Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүрэлдэхүүнтэй байвал оновчтой байдаг.
         Төслийн баримт бичгийн хавтас
       1. Төслийн хураангуй буюу товчоо
       2. Танилцуулга
       3. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
       4. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
       5. Аргачлал, үйл ажиллагаа

                                             8
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


       6. Үнэлгээ дүгнэлт, тайлан
       7. Төслийн баталгаат байдал
       8. Төсөв
       9. Хавсралт дагалдах материал зэрэг болно.
   Төслийн баримт бичгийн хавтас
   Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар
өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино.
  I.    Төслийн хураангуй буюу товчоо
   Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө
оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг
хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараах асуултанд хариу өгөхүйц нэгээс хоѐр
өгүүлбэр байхад хангалттай.
   Үүнд:
         Төслийн нэр
         Төслийг хэрэгжүүлэгч
         Төслийн зориулалт, хэрэгцээ
         Төслөөс гарах үр дүнгийн тойм
         Төслийг хэрэгжүүлэх арга зам
         Оролцогчид (Төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн,
         санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгчид, түншүүд)
         Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт
 II.    Танилцуулга
   Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг
агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлэхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур
чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх
чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
   Захиалагч, санхүүжүүлэгч, хамтрагч түншүүд зэрэг оролцогчдын итгэл төрүүлэх
утгыг илэрхийлсэн байна.
III.    Үндэслэл буюу хэрэгцээ, шаардлага
   Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын зэрэгцээ
тулгамдсан бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь
байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ.
IV.     Зорилго, зорилт, үр дүнгийн тойм



                                             9
S.PМ204 Бизнес төсөл                                                        Д.Эрдэнэчулуун


        Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр
  дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ
  ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх
  агуулгатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажиллагааны хамрах
  хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар
  өөрчлөлт бий болох вэ? гэдэг нь энэ хэсгээс тодорхой харагдаж байх ѐстой.
  V.         Аргачлал, үйл ажиллагаа
        Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч
  хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион
  байгуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ?
  хэн, хэзээ ямар хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ? Ямар нөөц
  бололцоог ашиглах вэ? гэдгийгойлгомжтой, тодорхой бичнэ.
 VI.         Үнэлгээ дүгнэлт, тайлан
        Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн
  төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн
  хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ѐстой.
VII.         Төслийн баталгаат байдал
        Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн
  тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл
  дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч
  олдоно гэдгийг нотлох ѐстой.
VIII.        Төсөв
        Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх
  мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх
  зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино.Үүнд:
         Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа
         Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох
         Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна.
 IX.         Хавсралт
        Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож тайлбарласан нэмэлт мэдээлэл,
  материалыг хавсаргасан байна.
        2.   Төслийн баримт бичгийн хавтас
        Хавтсанд байгууллагын тухай санхүүжүүлэгчид шаардлагатай мэдээллийг багтаана.
  Хавтас хэт эрээн мяраан бус, нүдэнд тусахаар аятайхан байх нь дээр. Зарим сан,

                                              10
S.PМ204 Бизнес төсөл                                                     Д.Эрдэнэчулуун


байгууллага өөрийн тусгай хэлбэр захиалгын хуудас, тусгай хүснэгт гэх мэтийг ашигладаг.
Энэ тохиолдолд түүнийг анхааралтай, нямбай бөглөсөн байхад хангалттай. Хавтас доорх
мэдээллийг агуулсан байх учиртай.Үүнд:
 Төслийн нэр ойлгомжтой товч тодорхой анхаарал татахаар байвал зохино. Төслийн
  нэрийг ерөнхий болон тухайлсан нэрээр давхар бичиж болно.
 Захиалагч байгууллагын нэр, шуудан, утас, факс, электрон шуудангийн хаяг, банк,
  дансны дугаарыг багтаасан байна.
 Захиалагч байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх түнш байгууллагатай бол
  түүнийгээ дурьдана. Мөн засгийн газар, нэр цуутай олон улсын байгууллага, аль нэг
  төрийн бус байгууллага тухайн төслийг дэмжиж байгаа бол түүнийхээ нэр, хаягийг
  дурьдана. Тухайн байгууллагын удирдлагатай урьдчилан тохиролцсон нөхцөлд л
  нэрийг нь дурьдана.
 Төслийн удирдагчийн овог нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, электрон
  шуудангийн хаягийг дурьдсан байна.
 Хэрэв тухайн төслийн баримт бичгийг төслийн удирдагч бус өөр хүн бэлтгэсэн бол
  түүний нэрийг тусад нь заавал бичсэн байх шаардлагатай. Харин төслийн
  удирдагчаар нэг л хүн ажиллавал зохино.
 Байршил-Тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг сум, улсын нэрийг заасан байх
  ѐстой.
 Төсөл хэрэгжих хугацааг гол төлөв оноор бус сараар бичдэг.
 Төсвийн нийт дүн гэдэг нь төслийн бүх хугацаанд шаардлагатай санхүүжилтийн
  хэмжээ юм. Зарим үед эхний жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг ихэвчлэн валютаар
  тооцоолж бичдэг. Европын холбоонд илгээх төсөлд мөнгөний дүнг еврогоор
  илэрхийлсэн байвал зохино. Үүнд төсвийн нийт дүнг тухайн байгууллагаас болон
  өөр бусад эх үүсвэрээс гарах хөрөнгийг оролцуулан бичнэ.
  3.   Хураангуй
  Энэ бол танай төслийн баримт бичгийн нэг чухал хэсэг бөгөөд төслийн бүх агуулгыг
товчлон нэг хуудсанд багтаасан ерөнхий танилцуулга юм. Санхүүжүүлэгчид, эрх
бүхий байгууллагууд, шинжээчид эхлээд товч танилцуулгыг уншиж танилцдаг.
  Товч танилцуулга тэдний санаанд нийцсэн бол төслийн баримт бичгийг цааш нь
уншиж эхэлнэ. Иймээс товч танилцуулгыг ойлгомжтой, хураангуй, бас агуулга, санаагаа
туйлын тодорхой илэрхийлж бичсэн байх ѐстой.




                                          11
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


  Хэрэв тухайн төсөл авсаархан баримт бичиг нь багавтар бол товч танилцуулгыг нэг
өгүүлбэрт багтаан хавтсандаа оруулж бичиж болох талтай. Үүнийг хураангуй гэж
нэрлэдэг.
  Товч танилцуулга буюу хураангуй нь төсөл, төсвийн тухай анхны мэдээлэл өгөх
учиртай. Мөн төслийн зорилго, зорилт, хийх ажил, хугацааг тодорхой бичнэ.
  Товч танилцуулга, хураангуйг төслөө эхлэхийн өмнө удирдамж, таамаглалын
чанартайгаар боловсруулж, мөрдөж, төслөө бүрэн боловсруулж дууссаны дараа дахин
шинэчлэн бичих нь зохимжтой байдаг. Энэ нь төслийн хураангуй дээд зэргээр товчлон,
хураангуйлан бичих боломж олгоно.




                                         12

Contenu connexe

Tendances

Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Nael Narantsengel
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/Umguullin Mongol Umguulugch
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахSukhochirxna
 
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03Mtuya.hsum
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментbatnasanb
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварСумъяа Алтангэрэл
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3giimaabn
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4giimaabn
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголтDaariimaa Chuluunbaatar
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 

Tendances (20)

Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
Lecture №13
Lecture №13Lecture №13
Lecture №13
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Яг цагт нь систем
Яг цагт нь системЯг цагт нь систем
Яг цагт нь систем
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголт
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
Lecture №1
Lecture №1Lecture №1
Lecture №1
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 

En vedette (20)

Business Idea Evaluation methods
Business Idea Evaluation methodsBusiness Idea Evaluation methods
Business Idea Evaluation methods
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц 6
лекц 6лекц 6
лекц 6
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Business idea evaluation
Business idea evaluationBusiness idea evaluation
Business idea evaluation
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Presentation business idea
Presentation business ideaPresentation business idea
Presentation business idea
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
бизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээбизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээ
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Course Evaluation Poster
Course Evaluation PosterCourse Evaluation Poster
Course Evaluation Poster
 
Starting your business & Idea evaluation
Starting your business & Idea evaluationStarting your business & Idea evaluation
Starting your business & Idea evaluation
 
The Renaissance Innovation Method: MBA Class
The Renaissance Innovation Method: MBA ClassThe Renaissance Innovation Method: MBA Class
The Renaissance Innovation Method: MBA Class
 
лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 

Similaire à лекц 2

For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3noonii
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lectureDavaasuren Nyamaa
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blogZaya G
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lectureEnebish Ganbaatar
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10taivna
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lectureBtk Bataka
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээIkhzasag SEZS
 
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамТалуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамErdenebolor Baast
 
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрЗээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрIkhzasag SEZS
 

Similaire à лекц 2 (20)

Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10
 
It101 lk-10
It101 lk-10It101 lk-10
It101 lk-10
 
TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 
Bp 1
Bp 1Bp 1
Bp 1
 
мишээл
мишээлмишээл
мишээл
 
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамТалуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
 
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрЗээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
 

лекц 2

  • 1. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Лекц №2. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ 2.1. Төсөл боловсруулах үе шат Төсөл боловсруулах ажил нь дараах үндсэн 9-н үе шатаас бүрдэнэ. Үүнд: 1. Санаа төрөх 2. Зорилгоо тодорхойлох 3. Судалгаа хийх 4. Шинжилгээ хийх 5. Тодорхойлох 6. Төлөвлөх 7. Илэрхийлэх, дэмжүүлэх 8. Хэрэгжүүлэх 9. Дүгнэх Эдгээр үө шат нь нийтлэг бөгөөд тухайн төслийн онцлогоос шалтгаалан хийгдэх ажил, хамрах хүрээ, цаг хугацаа, оролцогчид өөр өөр байдаг. 1. Санаа төрөх-Тухайн ажил, салбарын хувьд амжилтанд хүргэхүйц оновчтой, дэвшилтэт санааг илрүүлэх, хөгжүүлэх, боловсруулах үе шат юм. Энэ үе шатанд оролцогчдод шаардлагатай мэдээллийг өгч, тэдний идэвхи оролцоог дээд зэргээр өрнүүлэх нь санаа гарах урьдач нөхцөл болдог. Оюуны довтолгоо болон сэтгэлгээний чадвар хөгжүүлэх аргуудыг хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. 2. Зорилгоо тодорхойлох-“Байгууллагын ерөнхий болон салбар" нэгжийн зорилготой дэвшилтэт санааг уялдуулан, түүнийхээ үндсэн дээр төслийнхөө зорилгыг тодорхойлно. Төслийн зорилго:  Ойлгомжтой буюу оролцогчдод мэдээлэл хангалттай байх  Хэмжигдэх тодорхой нөхцөлтэй байх  Бодит байдлаас үндэслэсэн байх  Биелэгдэх боломжтой байх  Байгууллагын зорилготой нийцсэн, биелэлтэд тодорхой хувь нэмэр болж байх шинжүүдийг агуулна. Зорилго нь хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, бодитой, өвөрмөц, хугацаатай байхын зэрэгцээ товч бөгөөд тодорхой, хоѐрдмол утга санаагүй байна. Дээрх шалгуурт нийцэхээр зорилго, зорилт тавьж асуудлыг шийдвэрлэж эхэлнэ гэдэг нь зарим тохиолдолд болж бүтдэггүй. 1
  • 2. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Зорилтоо тодорхойлно гэдэг нь дэвшүүлсэн санаа хир зэрэг оновчтой вэ? Бидний хүсэн хүлээж байсан, бидний тэмүүлж байгаа нөхцөл байдал мөн үү? гэдгийг магадлан шалгаж түүнийгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. 3. Судалгаа хийх. Өвөрмөц санаа, их тэмүүлэлтэй зорилго байх нь төслийн анхдагч нөхцөл боловч түүнийг хэрэгжүүлэхийн тулд сайн төлөвлөгдсөн судалгааны ажил шаардлагатай байдаг. Төсөл хэрэгжүүлэх гадаад орчин, нөхцөл байдлыг судлах, хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц боломж, арга замыг тодруулах нь энэ үе шатны онцлог юм. Судалгааг нөхцөл байдлын, урьдчилсан, үндсэн судалгааны хэлбэрээр хийдэг. Судлахын тулд юуг яагаад судлах болсон шалтгаан, ямар аргаар хэн хэзээ ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх гэж байгаагаа төлөвлөсөн хөтөлбөр, удирдамжийн дагуу хэрэгжүүлдэг. 4. Шинжилгээ хийх. Судалгааны анхдагч болон хоѐрдогч чанарын болон тоон шинжилгээ хийж, хүчин зүйлүүдийн хоорондын уялдаа хамаарлыг тодорхойлох, төсөл хэрэгжүүлэх арга замын хувилбаруудыг үнэлэх үе шат юм. 5. Тодорхойлох. Төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зам, стратегийг судалгаа шинжилгээнд тулгуурлан нарийвчлан тодорхойлж, хэрэгцээт нөөцөө бүрдүүлэх үе шат юм. Зарим тохиолдолд судалгааг тодруулах, шинжилгээг дахин хийх гэх мэтээр 3, 4 дүгээр үе шатны ажилд эргэж орж болдог. Энэ үе шатанд логик бүтцийн шинжилгээ хийх нь оновчтой байдаг. Дэвшүүлсэн санаа бүхэн оновчтой, амжилтанд хүрэхүйц байдаггүй. Тиймээс түүнийг нягтлан үзэж бид чухам яах гэж байгаа, асуудал нь чухам юундаа байна гэдгийг тогтоох хэрэггэй. Энэ үйл явцыг зорилтоо хүлээн зөвшөөрөх ба асуудлаа тодорхойлох үе шат гэж тодорхойлдог. 6. Төлөвлөх. 3, 4, 5 дугаар үе шатанд төслийн урьдчилсан нөхцөл, гол зорилтууд, арга замаа тодорхойлсоноор түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий болон дэд хэсгүүдийн ажлыг төлөвлөх үе шат эхэлнэ. Энэ үе шатанд технологи, техник, хүн хүч, мэдлэг мэдээлэл, хугацаа, санхүү эдийн засгийн бүхий л ажлыг нэгтгэн төлөвлөдөг. 7. Илэрхийлэх Төсөл нь төлөвлөлтийн нэг арга болохын хувьд бусдад ойлгомжтой, хэрэгжүүлэхэд дөхөмтэй байдлаар илэрхийлэгдэх учиртай байдаг. Нөгөө талаар төслүүд нь байгууллагын дотоод баримт бичиг төдийгүй ихэвчлэн хамтран хэрэгжүүлэгч, хандивлагч, санхүүжүүлэгчид шийдвэр гаргах баримт бичиг болох тул 2
  • 3. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун түүний боловсруулалт, илэрхийлэлт нь чанартай, бичгийн соѐлтой хийгдэх шаардлага тавигддаг. 8. Хэрэгжүүлэх. Сайтар төлөвлөгдсөн төсөл нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй бөгөөд төслийн хэрэгжилт түүнд оролцогчдын мэдлэг, чадвар, хамтарч ажиллах арга, удирдагчийн чадвараас ихээхэн шалтгаалдаг. 9. Дүгнэх. Төслийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж, сайжруулах, үр дүнг тооцох үе шат юм. Хэрэгжүүлэх нь төслийн гол зорилго үр дүнд чиглэгдэх боловч төслийн орц буюу урьдчилсан, үйл явцын буюу гүйцэтгэл, гарцын буюу үр дүнгийн үнэлгээг ямар хэлбэрээр аль үе шатанд ямар аргаар хийхийг төлөвлөж, үүнийхээ дагуу үнэлэн сайжруулж, зохицуулалт хийхэд анхаарах хэрэгтэй юм. 2.2. Амжилтанд хүргэхүйц бүтээлч санаа Бүтээлч санаа. Байгууллагын өмнө тулгарч болох хийгээд тулгарсан бэрхшээл, эрсдэлтэй асуудлыг шийдэхэд чиглэсэн шийдвэрийн таамаглал, асуудлыг шийдэх арга замын талаарх төсөөлөл, шийдлийн тодорхой хувилбар гэж бүтээлч санааг тодорхойлж болох юм. Бүтээлч санаа нь байгууллага ямар нэгэн асуудалтай тулгарсаны дараа түүнийг шийдвэрлэх арга замыг хайх эрлийн эхний гараа ч гэж ойлгож болно. “Миний алхам тутамд мөнгө таардаг. Тэр бол ажил хэрэгч санаа юм." “DAEWOO” компанийг үндэслэгч Ким Ү Жин Бүтээлч санааг хэн ч гаргаж болно. Гүйцэтгэх ажиллагсдаасаа эхлээд удирдлага ажил хэргийн болон тохиолдлын яриа маргаан, тэр ч байтугай гудамжинд ярилцан зогсож байгаа хүмүүсээс ч бүтээлч санааг олж болдог. Японы хөгжлийн амжилтын нэг нууц нь санааг хөгжүүлсэнд орших бөгөөд "Хүний санаа зуны ялаатай адил" хэмээн хэлэлццэг. Хүнд өдөр тутам, алхам тутамд үй түмэн санаа төрж байдаг. Түүнийг ашиглан хэрэгжүүлэх арга ухаан юм. Бизнес санаа. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготой, өөртөө ашиг олох боломжтой оюун ухааны идэвхитэй үйл ажиллагааны үр дүн юм. Санаа бүхэн амжилттай хэрэгждэггүй. Олон санаанаас хэрэгжиж буй бүтээлч, ажил хэрэгч санааг бизнес санаа гэнэ. Санааг хэрэгжүүлэх буюу бизнес санаа болгох аргууд: 1. Хуулбарлах-Бусдыг даган дууриах, санаа болон аргыг хуулбарлах нь зах зээлд түгээмэл байдаг арга. 2. Худалдан авах-Бусдын санааг зохиогчийн зөвшөөрлөөр хэрэгжүүлэх, мөн гадаад оронд хэрэгжиж байгаа санааг экспортлох арга. 3
  • 4. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 3. Боловсронгуй болгох-Амжилттай хэрэгжиж байгаа санааг боловсронгуй болгох замаар хэрэгжүүлж болно. 4. Шинэ санаа-Уйгагүй зүтгэл, хичээл хөдөлмөрийн үр дүнгээр хаана ч байхгүй санааг олж хэрэгжүүлэх арга. 5. Үйл явцад суралцах-Бүтээлч хамтын үйл ажиллагаа, идэвхтэй харилцааны үр дүнд сургамж авч шинээр үүсэх аргуудыг түгээмэл хэрэглэдэг. Хэрэгжих санааны үндсэн шинжүүд 1. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүсэл, мөрөөдөл, эрэлтэд нийцсэн, тэдэнд тулгарсан хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэсэн; 2. Хэрэглэгчийн хэрэглээний болон худалдан авах түвшин, үнэлэмжтэй зохицсон байх; 3. Зах зээлд хэрэгжиж байгаа бизнес санааны ямар нэг хувилбар байх; 4. Өрсөлдөгчөөсөө илт содон, онцгой шинжээр ялгарч, тодорч энэ чанараараа давтагдашгүй байх; 5. Бизнес эрхлэгчийн мэргэжлийн ур чадвар, овсгоо самбаанд тулгуурласан байх; 2.3. Төслийн хөтөлбөр ба баримт бичиг Санаа, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төслийн хөтөлбөр боловсруулж, түүнийг мөрдөж ажилладаг. Хөтөлбөр нь төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд захиалагч, гүйцэтгэгч талууд үйл ажиллагаагаа харилцан тохиролцож, тохиолдож болох бэрхшээлийг даван туулах арга хэрэгсэл, цаашид удирдлага болгон ажиллах гол баримт бичиг юм.  Төслийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц;  Төслийн стратеги болон тактикийн төлөвлөлт;  Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт;  Хугацааны төлөвлөлт;  Ажил, үүргийн хуваарь ба гүйцэтгэх хугацаа;  Төслийн төсөв зэргээс бүрдэнэ. Хөтөлбөр нь:  Үүрэг даалгаврын үндэслэл;  Захиалагчаас тавьж буй хүсэлт, шаардлага;  Төслийг хэрэгжүүлэх нөөц;  Мэдээллийн цар хүрээ;  Бусад үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР яагаад хэрэгтэй вэ?  Төслийг хэрэгжүүлэхэд: 4
  • 5. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун  Оролцогч талууд шинэ үүрэг, даалгавар хүлээдэг  Төслийн боловсруулалтанд шинэ бүлэг хүмүүс татагдан оролцдог  Төслийн гүйцэтгэгч нэгж нь багийн зарчмаар, шинэ дэг журмаар ажилладаг учир сайн тохиролцсон ХӨТӨЛБӨР шаардагддаг.  Хөтөлбөрийг төслийн баг боловсруулдаг. ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР  Үндэслэл хэрэгцээ шаардлага  Зорилго  Зорилт  Арга барил /Шийдэл/  Хамрах цар хүрээ  Зорилтот бүлэг /Үр дүнг хүртэгч/  Оролцогч /Хэрэгжүүлэгч, Хөрөнгө оруулагч, Зохицуулагч/  Хугацаа /Эхлэх, үргэлжлэх/  Санхүүжилт /Хэмжээ, эх сурвалж/  Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм  Үр дүн Төслийн баримт бичгийн агуулга. Хувилбар-А.  Нийтлэг агуулга  Удирдамж буюу Оршил  Шийдвэрлэх зорилго, зорилтууд  Үйл ажиллагааны төлөвлөлт  Төслийг хэрэгжүүлэх хугацааны төлөвлөлт  Төслийн хөрөнгийн хуваарилалт  Төслийг хэрэгжүүлэх ажил, үүргийн хуваарь  Төслийн хяналт ба үнэлгээний аргачлал  Төслийн төсөв  Хавсралтууд Хувилбар - Б. Арван жилийн дунд сургуулийн жишээгээр Танилцуулга Удирдамж I. Байгууллагын өнөөгийн байдалд хийсэн судалгаа II. Тулгарч байгаа бэрхшээл 5
  • 6. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун III. Удирдах байгууллагаас баримталж буй бодлого IV. Стратеги буюу бодлогын төлөвлөгөө V. Тактикийн буюу зохион байгуулалтын төлөвлөгөө 1. Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2. Нөөц, боломжуудыг ашиглах арга замууд 3. Үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө 4. Орлого, зардлын төсөв VI. 2005-2006 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 1. Сургалтын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө 2. Багш нарын хөгжлийн талаар 3. Сурагчдын эрүүл мэнд, хүмүүжлийн талаар 4. Санхүү, аж ахуйн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа 5. Орлого, зардлын төсөв VII. Төлөвлөгөөнд хийсэн дүгнэлт, тодотгол, санал VIII. Хамтран хэрэгжүүлэх төслийн санаа, үйл ажиллагаа IX. Хавсралт Төслийн тайлангийн агуулга Төслийн багийн танилцуулга Төслийн үндэслэл, судалгааны арга зүй Судалгааны хэсэг Дүгнэлт болон санал Хэрэгжүүлэх төлөвлөгөө Санхүүгийн тооцоо Хавсралтууд Төслийн явцын тайлангийн агуулга (Мilestоnе) Төслийн нэр буюу тухайн үе шатны ажлын нэр Гүйцэтгэгчийн нэр Тайлангийн утга Хи й гд сэн а жл ууд (судалгаа, шинжилгээ, боловсруулалт, бэлтгэл ажил, зохион байгуулалт гэх мэт) Гарсан үр дүн (Боловсруулсан баримт бичиг, тайлан, дүгнэлт) 6
  • 7. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун ЖИШЭЭ. ТӨСЛИЙН БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА I. Төслийн хураангуй/Товчоо. Энэ хэсэгт төслийн нэр, хэрэгжүүлэгч байгууллагын хаяг, хариуцагч удирдагчын нэр, санхүүжилтын хэмжээ, оролцогч байгууллагуудын нэр, төслийн хугацаа зэргийг товчоолсон буюу хүснэгтээр бичнэ. II. Төслийн санал/Оршил. Энэ хэсэг нь оролцогчдын сонирхлыг татах, шийдвэр гаргагчдын түвшинд хэрэглэгддэг гол баримт бичиг юм. Энэ хэсэгт: 1. Төслийн хэрэгцээ шаардлага, онцлог 2. Төслийн үндсэн санаа, арга шийдэл 3. Хэрэгжүүлэгч байгууллагын танилцуулга 4. Оролцогчдын үүрэг, сонирхол. 5. Хамрах хүрээ a) Цаг хугацаа b) Хэнд, ямар орон зайд үйлчлэх c) Бусдыг татан оролцуулах арга зам III. Судалгаа, шинжилгээ. Энэ нь төслийн чухал хэсэг бөгөөл оролцогчдод итгэл үнэмшил төрүүлэхүйц шинжтэй байх ба мэргэжилтнүүдэд зориулсан хэсэг юм. A. Гадаад ерөнхий /макро/ орчны судалгаа 1. Эдийн засаг 2. Хүн ам, нийгэм соѐл. 3. Технологи, техник 4. Экологи 5. Эрх зүй 6. Хөгжлийн хандлага B. Шууд /микро/ орчны судалгаа 1. Зорилтот хэрэглэгч 2. Хөрөнгө оруулагч 3. Түүхий эд материал нийлүүлэлт 4. Хамтын ажиллагаа түншлэл 5. Өрсөлдөөн 6. Дэмжлэг, зохицуулалт IV. Төслийн хэсэг буюу санаа. Хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөөний хэсэг юм. A. Маркетинг 1. Бүгээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, ангилал 7
  • 8. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 2. Үнэ, чанар, хүртээмж 3. Байршил, байрлал 4. Судалдаа, сурталчилгаа, суваг B. Үйлдвэрлэл, үйлчилгээ 1. Технологи, техникийн сонголт, бүрдүүлэлт 2. Хүчин чадлын ашиглалт, боломж 3. Нөөцийн эх сурвалж, хангамж 4. Нэгж хэсгийн зохион байгуулалт C. Ажиллах бүрэлдэхүүн 1. Удирдлагын баг 2. Ажиллах бүрэлдэхүүн чадвар 3. Идэвхжүүлэх, дэмжих арга ажиллагаа D. Санхүү, эдийн засаг 1. Хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх 2. Орлого зарлагын төсөв 3. Хөрөнгө өр зээлийн харьцаа 4. Өртөг зардлын шинжилгээ. /Хугарлын цэгийн шинжилгээ/ 5. Ашгийн хуримтлал V. Шинжилгээний хэсэг. Энэ хэсэг нь төслийн хэрэгжилтийн баталгаа дүн, үр дагаврыг харуулсан мэргэжлийн хэсэг юм. Энэ хэсгийг томоохон төсөл эсвэл байгаль орчин, нийгэм соѐл ихээхэн нөлөө бүхий төсөлд бие даасан хэсгээр хийдэг. Хөрөнгө оруулалтын төслийн хувьд санхүүгийн шинжилгээг хийнэ. VI. Хавсралт /Албан бичиг, Зураг, Хүснэгт/ 2.4. Төсөл бичих аргачлал Бүтээлч санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөө боловсруулан бичих нь судалгааны дараах томоохон ажил байдаг. 1. Төслийн бүтэц Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүрэлдэхүүнтэй байвал оновчтой байдаг. Төслийн баримт бичгийн хавтас 1. Төслийн хураангуй буюу товчоо 2. Танилцуулга 3. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал 4. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм 5. Аргачлал, үйл ажиллагаа 8
  • 9. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 6. Үнэлгээ дүгнэлт, тайлан 7. Төслийн баталгаат байдал 8. Төсөв 9. Хавсралт дагалдах материал зэрэг болно. Төслийн баримт бичгийн хавтас Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино. I. Төслийн хураангуй буюу товчоо Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараах асуултанд хариу өгөхүйц нэгээс хоѐр өгүүлбэр байхад хангалттай. Үүнд: Төслийн нэр Төслийг хэрэгжүүлэгч Төслийн зориулалт, хэрэгцээ Төслөөс гарах үр дүнгийн тойм Төслийг хэрэгжүүлэх арга зам Оролцогчид (Төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн, санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгчид, түншүүд) Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт II. Танилцуулга Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлэхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ. Захиалагч, санхүүжүүлэгч, хамтрагч түншүүд зэрэг оролцогчдын итгэл төрүүлэх утгыг илэрхийлсэн байна. III. Үндэслэл буюу хэрэгцээ, шаардлага Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын зэрэгцээ тулгамдсан бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ. IV. Зорилго, зорилт, үр дүнгийн тойм 9
  • 10. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулгатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажиллагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ? гэдэг нь энэ хэсгээс тодорхой харагдаж байх ѐстой. V. Аргачлал, үйл ажиллагаа Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? хэн, хэзээ ямар хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ? Ямар нөөц бололцоог ашиглах вэ? гэдгийгойлгомжтой, тодорхой бичнэ. VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ѐстой. VII. Төслийн баталгаат байдал Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ѐстой. VIII. Төсөв Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино.Үүнд:  Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа  Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох  Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна. IX. Хавсралт Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна. 2. Төслийн баримт бичгийн хавтас Хавтсанд байгууллагын тухай санхүүжүүлэгчид шаардлагатай мэдээллийг багтаана. Хавтас хэт эрээн мяраан бус, нүдэнд тусахаар аятайхан байх нь дээр. Зарим сан, 10
  • 11. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун байгууллага өөрийн тусгай хэлбэр захиалгын хуудас, тусгай хүснэгт гэх мэтийг ашигладаг. Энэ тохиолдолд түүнийг анхааралтай, нямбай бөглөсөн байхад хангалттай. Хавтас доорх мэдээллийг агуулсан байх учиртай.Үүнд:  Төслийн нэр ойлгомжтой товч тодорхой анхаарал татахаар байвал зохино. Төслийн нэрийг ерөнхий болон тухайлсан нэрээр давхар бичиж болно.  Захиалагч байгууллагын нэр, шуудан, утас, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг багтаасан байна.  Захиалагч байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх түнш байгууллагатай бол түүнийгээ дурьдана. Мөн засгийн газар, нэр цуутай олон улсын байгууллага, аль нэг төрийн бус байгууллага тухайн төслийг дэмжиж байгаа бол түүнийхээ нэр, хаягийг дурьдана. Тухайн байгууллагын удирдлагатай урьдчилан тохиролцсон нөхцөлд л нэрийг нь дурьдана.  Төслийн удирдагчийн овог нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, электрон шуудангийн хаягийг дурьдсан байна.  Хэрэв тухайн төслийн баримт бичгийг төслийн удирдагч бус өөр хүн бэлтгэсэн бол түүний нэрийг тусад нь заавал бичсэн байх шаардлагатай. Харин төслийн удирдагчаар нэг л хүн ажиллавал зохино.  Байршил-Тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг сум, улсын нэрийг заасан байх ѐстой.  Төсөл хэрэгжих хугацааг гол төлөв оноор бус сараар бичдэг.  Төсвийн нийт дүн гэдэг нь төслийн бүх хугацаанд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ юм. Зарим үед эхний жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг ихэвчлэн валютаар тооцоолж бичдэг. Европын холбоонд илгээх төсөлд мөнгөний дүнг еврогоор илэрхийлсэн байвал зохино. Үүнд төсвийн нийт дүнг тухайн байгууллагаас болон өөр бусад эх үүсвэрээс гарах хөрөнгийг оролцуулан бичнэ. 3. Хураангуй Энэ бол танай төслийн баримт бичгийн нэг чухал хэсэг бөгөөд төслийн бүх агуулгыг товчлон нэг хуудсанд багтаасан ерөнхий танилцуулга юм. Санхүүжүүлэгчид, эрх бүхий байгууллагууд, шинжээчид эхлээд товч танилцуулгыг уншиж танилцдаг. Товч танилцуулга тэдний санаанд нийцсэн бол төслийн баримт бичгийг цааш нь уншиж эхэлнэ. Иймээс товч танилцуулгыг ойлгомжтой, хураангуй, бас агуулга, санаагаа туйлын тодорхой илэрхийлж бичсэн байх ѐстой. 11
  • 12. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Хэрэв тухайн төсөл авсаархан баримт бичиг нь багавтар бол товч танилцуулгыг нэг өгүүлбэрт багтаан хавтсандаа оруулж бичиж болох талтай. Үүнийг хураангуй гэж нэрлэдэг. Товч танилцуулга буюу хураангуй нь төсөл, төсвийн тухай анхны мэдээлэл өгөх учиртай. Мөн төслийн зорилго, зорилт, хийх ажил, хугацааг тодорхой бичнэ. Товч танилцуулга, хураангуйг төслөө эхлэхийн өмнө удирдамж, таамаглалын чанартайгаар боловсруулж, мөрдөж, төслөө бүрэн боловсруулж дууссаны дараа дахин шинэчлэн бичих нь зохимжтой байдаг. Энэ нь төслийн хураангуй дээд зэргээр товчлон, хураангуйлан бичих боломж олгоно. 12