SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
Télécharger pour lire hors ligne
Журам батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.18 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8
дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах,
сонгогч шилжих тухай журам”-ыг хавсралтаарбаталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын
бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтнууд болон сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга
нарт тус тус даалгасугай.
ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ПҮРЭВДОРЖ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын
2013 оны 354 дугаар тушаалын хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ДАВХАРДЛЫГ
ШАЛГАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардлыг арилгах,
сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх, иргэний үнэмлэхийн
мэдээлэл нь зөрүүтэй бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний мэдээлэлд залруулга
хийх,сонгогчийн шилжилт хөдөлгөөний бүртгэл болон санал авах өдөр сонгогчийн
бүртгэлийг сонгогчдын нэрийн жагсаалтаас иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж,
нягтлан шалгахтай холбогдсон ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго
оршино.
1.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах ажлыг улсын
хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
1.3. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн байнга оршин суугаа газрын харъяа
сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй, төрсөн он, сар, өдрөөс нь
тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, биеийн
давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өөр хянагдсан, эрх зүйн бүрэн чадамжтай иргэний
эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын
хаягийг бүртгэх бөгөөд сонгогчдын нэрийг хаягийн бүртгэлийн дагуу дараалуулан
бичнэ.
1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20.9-д заасны дагуу
улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн
хэсэг тус бүрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан аймаг,
нийслэлийн сонгуулийн хороо, хэсгийн хороо, түүний гишүүд өөрчлөх, нэмэх, шинээр
үйлдэхийг хориглоно.
1.5.Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санд сонгогчийн гэрэл зураг ба
биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийн мэдээллийг оруулсан байна.
1.6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгахдаа иргэний үнэмлэх, иргэний
бүртгэл, мэдээллийн улсын санг ашиглана.
1.7.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах үйл
ажиллагаанд сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.8.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны үндсэн дээр оруулсан
өөрчлөлтийн үнэн зөвийг түүнийг гаргасан улсын бүртгэлийн холбогдох байгууллага,
салбар, нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус
тус хариуцна.
1.9.Сонгуулийн хороод, улсын бүртгэлийн байгууллагууд мэдээллийн
технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр мэдээлэл солилцож болох бөгөөд
цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Хоёр. Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж
сонгогчдын нэрийн жагсаалтыг
нягтлан шалгах
2.1.Улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл,дүүрэг дэх салбар, нэгж нь
Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн
иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын
сонгогчдын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан сонгогчдын нэрийн
жагсаалтыгдараах байдлаар нягтлан шалгана:
2.1.1.тухайн аймаг, нийслэл, дүүргийн харьяалах нутаг дэвсгэрт оршин
суух бүртгэлтэй бүх сонгогч бүртгэгдсэн эсэх;
2.1.2.сонгогчийн талаарх мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн
эсэх;
2.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтаас нас барсан, Монгол Улсын
харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг хассан эсэх;
2.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сонгогчдын
нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны дараа түүний дүнг үндэслэн сонгогчдын нэрийн
жагсаалтад дараах өөрчлөлт оруулна:
2.2.1.сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй орхигдсон бол сонгогчийг
нэмж бүртгэх;
2.2.2.сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн тохиолдолд иргэний
бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн зөрчлийг арилгах;
2.2.3.энэ журмын 2.1.3-д заасан иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас
хасах;
2.3.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь энэ журмын
2.2-т заасан өөрчлөлт оруулсан тухай мэдээ, тайланг үндэслэл бүрээр гаргаж Улсын
бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг
цахим хуудаст байрлуулах,
түүнд өөрчлөлт оруулах
3.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс нягтлан шалгасансонгогчдын
нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст
байрлуулна.
3.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг
тусгана. Үүнд:
3.2.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу
бүртгэгдсэн талаар сонгогчоос гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
3.2.2. сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин
суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.2.3. нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
3.2.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20.6-д
заасан иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.
Дөрөв. Сонгогчдын нэрийн жагсаалтыг
аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх,
нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах
4.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ
журмын 3.2-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг
тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаандаймаг, нийслэл дэх
салбар нэгжээр дамжууланаймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
4.2.Сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувийг хүлээлцэж буй
этгээд нь хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурна.
4.3. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Монгол Улсын
Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн17 дугаар зүйлийн 17.2.3, 17.2.4-д заасны
дагуу гаргасан сонгуулийн хэсгийн хорооны мэдэгдэл, мөн хуулийн 22 дугаар зүйлийн
22.1, 22.4-д заасны дагуу гаргасан сонгогчийн гомдол, хүсэлт, холбогдох нотлох
баримтыг тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт сум, хорооны улсын
бүртгэгчид хүргүүлнэ.
4.4. Сум, хорооны улсын бүртгэгч энэ журмын 4.3-д заасан баримт бичгийг
хүлээн авч 3 хоногийн дотор холбогдох лавлагааг /журмын 2 дугаар хавсралт/ иргэний
бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гаргаж өгнө.
4.5. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс
нь гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн бүртгэлийг нэгтгэн санал авах
өдрөөс 11-ээс доошгүй хоногийн өмнө Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага нь иргэдийн мэдээллийг
нягтлан шалгаад, нэгтгэсэн бүртгэлийг үндэслэн тухайн сонгогчдыг Монгол Улсад
бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, энэ тухай лавлагааг
холбогдох аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийнсалбар, нэгжиджагсаалтын
хамт хүргүүлнэ. Энэ тухай лавлагааг аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын
бүртгэлийнсалбар, нэгж нь холбогдох сум, хорооны улсын бүртгэгчид жагсаалтын хамт
хүргүүлнэ.
Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах
иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүргүүлнэ.
4.6. Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсынбүртгэлийн салбар, нэгж ньиргэний
бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ. Сум,
хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний
бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүлээлгэн өгнө.
4.7.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын
4.4-4.6-д заасны дагуу зөвхөн сонгогчийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн
холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гарсан иргэний улсын бүртгэлийн
лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг 2 хоногийн
дотор оруулна.
4.8.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэхүү журмын 4
дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад
өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай мэдээллийг хэсгийн хороонд лавлагаагаар гаргаж
өгнө.
Тав. Сонгогч шилжих
5.1. Сонгогч санал авах өдрөөс арав хоногийн өмнө шилжих бол энэ тухай
хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсгийн хороонд бичгээр
гаргана.
5.2.Хэсгийн хороо сонгогчийн шилжих хүсэлт /журмын 3 дугаар хавсралт/ болон
иргэний үнэмлэхийг үндэслэн тухайн сонгогчид сонгогчийн шилжүүлгийн хуудас
/журмын 4 дүгээр хавсралт/ олгож сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлд шилжсэн
тухай бичиж, баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн
ажилтанд нэн даруй өгөх бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт
сонгогч шилжсэн тухай бүртгэж тухайн сонгогчоор гарын үсэг зуруулна.
5.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн
шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин явсан тухай
тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ.
5.4.Хэсгийн хороо шилжин ирсэн сонгогчийг иргэний үнэмлэх, сонгогчийн
шилжүүлгийн хуудсыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт
бүртгэх бөгөөд сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг бичиж, сонгогчийн
шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй өгнө.
5.5.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн
шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин ирсэн тухай
тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ.
5.6.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын
5.3, 5.5-д заасан хүлээн авсан сонгогч шилжин явсан тухай болон сонгогч шилжин
ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт харьяа сум, хорооны улсын бүртгэгчид 3
хоногийн дотор хүргүүлнэ.
5.7.Сум, хорооны улсын бүртгэгч нь энэхүү журмын 5.6-д заасан сонгогч шилжин
явсан тухай болон сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт хүлээн
авмагц сонгогчдын нэрийн жагсаалтын шилжилт хөдөлгөөний програмд тухай бүр
холбогдох өөрчлөлтийг тусгана.
5.8.Сум, хорооны улсын бүртгэгч нь сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй
холбогдсон өөрчлөлтийн лавлагааг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний
бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд тухай бүр хүргүүлнэ.
5.9. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын
5.8-д заасан улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гаргасан
иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад
холбогдох өөрчлөлтийг тухай бүр тусгаж ажиллана.
5.10.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.9
дэх хэсэгт заасан сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн
лавлагааг хэсгийн хороонд өгөх бөгөөд хэсгийн хороо уг лавлагааг үндэслэн
сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн
авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
5.11.Сонгогчийн шилжүүлгийн хуудаст тухайн сонгогчийн эцэг, /эх/-ийн нэр,
өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг бичиж хэсгийн хорооны
тэмдэг дарах бөгөөд хэсгийн хорооны дарга эсхүл түүний эзгүйд нарийн бичгийн дарга
болон иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус гарын үсэг
зурсан байна.
Зургаа. Сонгуулийн санал авах өдөр
сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгах ажиллагаа
6.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал
авах өдөр сонгогчийн бүртгэлийн ажиллагаанд ашиглах техник хэрэгслийг ашиглан
сонгогчийн бүртгэл хөтлөх ажлыг хариуцан ажиллах ба саналаа өгөхөөр ирсэн
сонгогчийн хувийн мэдээллийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим
сангаас дараах байдлаар шалгана:
6.1.1.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг уншуулан
таниулж, сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг,
гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах;
6.1.2.хэрвээ тухайн сонгогчийн хурууны хээний мэдээлэл цахим санд
байхгүй буюу уншигдахгүй бол сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн
дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах;
6.2.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн хувийн
мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас шалгаж сонгогчдын нэрийн
жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид “Бүртгэлийн хуудас” /журмын 5 дугаар хавсралт/
хэвлэж олгоно. Бүртгэлийн хуудсанд тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр,
регистрийн дугаар, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн дугаар, сонгуулийн
хэсгийн дугаар хэвлэгдсэн байна.
6.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1
дэх хэсэгт заасны дагуу сонгогчийн хувийн мэдээллийг шалгахад тухайн сонгогч уг
санд бүртгэгдээгүй, мэдээлэл нь буруу эсхүл дутуу бүртгэгдсэн бол Монгол Улсын
Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасныг
баримтлан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж болохгүй учрыг тухайн
сонгогчид мэдэгдэж, бүртгэхгүй.
6.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний
улмаас оршин суугаа газрын хаяг нь иргэний үнэмлэх дэх хаягтай зөрүүтэй
болсонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн
хэсэгт зохих тэмдэглэгээ хийнэ. Энэ тохиолдолд сонгуулийн санал авах
ажиллагаандмэдээллийн сан дахь хаягийг баримтална.
Долоо. Бусад
7.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4
дүгээр зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, түүнд зохих
өөрчлөлтийг оруулсан талаарх тайлан, мэдээг гаргаж гарын үсэг зурж баталгаажуулан,
“Бүртгэлийн хуудас”-ын хамт тухайн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн
салбар нэгжидхүлээлгэн өгөх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна:
7.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хэдэн сонгогчийн мэдээлэлд
ямар өөрчлөлт оруулсныг жагсаалтаар гаргах;
7.1.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан үндэслэл тус
бүрээр гаргах;
7.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан огноог сонгогч тус
бүрийн мэдээлэлд үндэслэн гаргах;
7.2.Аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн салбар нэгж нь уг тайлан,
мэдээг үндэслэн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт
хүргүүлнэ.
7.3.Аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгжийн дарга ньсонгуулийн
хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн
ажилтныг 1500 хүртэлх сонгогч тутамд нэг ажилтан байхаар тооцонтомилж, түүнд
үнэмлэх /журмын 1 дүгээр хавсралт/ олгоно.
7.4. Энэхүү журмын 4.7, 5.8-д заасан лавлагааг зөвхөн аймаг, нийслэл, дүүрэг
дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс олгох бөгөөд газар, хэлтсийн дарга, сум,
хорооны улсын бүртгэгч гарын үсэг, тэмдэгээр, итгэмжлэгдсэн ажилтан гарын үсгээ
зурж баталгаажуулсан байна.
7.5.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сум, хорооны
улсын бүртгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагааг гаргаж, хүргүүлнэ.
---оОо---
“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах,
давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай
журам”-ын 1 дүгээр хавсралт
СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНЫ ДЭРГЭД АЖИЛЛАХ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН
АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Эцэг /эх/-ийн нэр:
Өөрийн нэр:
5.5см РД:
.......... аймаг /нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын
сонгуулийн ......... дугаар хэсгийн хорооны
дэргэдэх Иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтан
Дугаар: 0001
Олгосон хугацаа:
2013 оны ... дугаар сарын ... –ны өдөр
Дуусах хугацаа:
5.5см 2013 оны ... дугаар сарын ... –ны өдөр
.......... аймаг /нийслэл/-ийн Улсын бүртгэлийн хэлтэс /газар/-ын
дарга ....................................... тамга
Дугаар: 0001
9.5 см
“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах,
давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай
журам”-ын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЛАВЛАГАА
. . он . . . сар . . . өдөр
Үндсэн мэдээлэл:
РД:
Ургийн овог:
Эцэг /эх/-ийн нэр:
Нэр:
Хүйс:
Төрсөн огноо:
Хаяг:
Сонгогчдын нэрийн жагсаалтад
өөрчлөлт оруулсан утга:
Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн санал өгөх:
Хэсгийн хорооны дугаар: ..................
Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах үндэслэл: ................................
. . . . . аймаг /нийслэл, дүүрэг/-ийн . . . . . . . . . . сум /хороо/-ын
Улсын бүртгэлийн улсын бүртгэгч
Хэлтэс /газар/-ийн дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
тэмдэг тэмдэг
Лавлагааг үндсэлэн жагсаалтад “түр хасав”, нэмэлт, өөрчлөлт оруулсан:
............... аймаг /нийслэл/, ................ сум /дүүрэг/-ынМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ...
дугаархэсгийн хорооны иргэнийбүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан
Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/Гарын үсэг/
Аймаг /Нийслэл/, Сум /Дүүрэг/
“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах,
давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай
журам”-ын 3 дугаар хавсралт
СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ ХҮСЭЛТ
2013 он .... сар ... өдөр
............................. аймаг, хот .................................. сум, дүүргийн .....................
дугаар баг, хорооны .............. байр, гудамжны ..................... тоотод оршин суугч
.................................... -ны ......................................... /РД: / миний бие
...................................................................................................................................................
...................................................................................................................................................
........ шалтгаанаар ............................ аймаг, хот ...................................... сум, дүүрэг рүү
явах болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн ...... дугаар хэсгийн
хорооны сонгогчийн нэрийн жагсаалтаас хасч, шилжүүлэг олгож өгнө үү.
Өргөдөл гаргасан : /................................/
“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах,
давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай
журам”-ын 4 дүгээр хавсралт
СОНГОГЧИЙН ШИЛЖҮҮЛГИЙН ХУУДАС
Дугаар ...
....................................... -ний........................................
ньМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны
сонгуулийн ........ аймаг /нийслэл/, ..........
сум/дүүрэг/-ын ..... дугаар
хэсгээс................................................. шалтгааны
улмаас шилжих болсон тул шилжүүлгийн хуудас
олгов.
Сонгогчийн:
• Регистрийн дугаар ……………….........……….
• Оршин суугаа газрын хаяг ............................
…......................................................................
Сонгуулийн ....... дугаар
хэсгийн хорооны дарга
/нарийн бичгийн дарга/
Тэмдэг
..................……......................................
/Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/
Иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтан
..................……......................................
/Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/
2013 он... сар ... өдөр
Сонгогч шилжсэн тухай тэмдэглэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны
сонгуулийн ........ аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-
ын ..... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн
жагсаалтаас хасав.
Иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтан
..................……......................................
/Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/
Тэмдэг .......................................
2013 он ... сар ... өдөр
Сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны
сонгуулийн ........ аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-
ын ….. дугаар хэсгийн сонгогчдын нэрийн
жагсаалтад нэмж бүртгэв.
Иргэний бүртгэлийн байгууллагын
итгэмжлэгдсэн ажилтан
..................……......................................
/Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/
2013 он... сар ... өдөр
СОНГОГЧ ШИЛЖИН ЯВСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны сонгуулийн
......... аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын ......
дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн
жагсаалтын .......... дугаарт бүртгэгдсэн
...................................... -ын ............................. /РД:
/-ыг сонгогчдын нэрийн
жагсаалтаас хасч ... дугаартай сонгогчийн
шилжүүлгийн хуудас олгов.
Хэсгийн хорооны дарга
..................................................../ /
Тэмдэг Нарийн бичгийн дарга
....................................................../ /
Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн
ажилтан
...................................................../ /
2013 он ... сар ... өдөр
/Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/
СОНГОГЧ ШИЛЖИН ИРСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны
сонгуулийн ......... аймаг/нийслэл/, ..........
сум/дүүрэг/-ын .......... дугаар хэсгийн хорооны
сонгогчдын нэрийн жагсаалтын ..... дугаарт
бүртгэгдсэн ..........................-ын
.............................../РД: /-ыг...
дугаартай сонгогчийн шилжүүлгийн хуудсыг
үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны
сонгуулийн ......... аймаг/нийслэл/, ..........
сум/дүүрэг/-ын .......... дугаар хэсгийн хорооны
сонгогчдын нэрийн жагсаалтын ...... дугаарт
бүртгэв.
Хэсгийн хорооны дарга
..................................................../ /
Тэмдэг Нарийн бичгийн дарга
....................................................../ /
Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн
ажилтан
....................................................../ /
2013 он ... сар ... өдөр
/Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/
“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах,
давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай
журам”-ын 5 дугаар хавсралт
БҮРТГЭЛИЙН ХУУДАС
Эцэг /эх/-ийн нэр:
..............................
Нэр:
..............................
РД:
..............................
Сонгогчдын нэрийн жагсаалтад
бүртгэгдсэн дугаар:
..............................
................. аймаг/нийслэл/ ...............
сум/дүүрэг/-ын Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуулийн
хэсгийн хорооны дугаар:
.................................

Contenu connexe

Tendances

Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdGEC Mongolia
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdGEC Mongolia
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdGEC Mongolia
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамTurbat Bat-Erdem
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 

Tendances (20)

Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
1
11
1
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 

En vedette

Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariPUTU
 
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treballBryan Avila
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treballBryan Avila
 
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяПрезентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяped_master
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
FAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSFAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSLiliana Gómez
 
Get the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertGet the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertQelios
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions esyn123
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Wraymore
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 

En vedette (20)

Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaari
 
Akt udirdamj
Akt udirdamjAkt udirdamj
Akt udirdamj
 
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treball
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treball
 
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяПрезентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
FAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSFAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENS
 
Get the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertGet the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expert
 
06 ner devshigch
06 ner devshigch06 ner devshigch
06 ner devshigch
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
22
2222
22
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Jksdhljkashfkl
JksdhljkashfklJksdhljkashfkl
Jksdhljkashfkl
 

Similaire à Burtgeliin juram

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланJargalmaa Gantomor
 
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАСОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...naranhuu
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21naranhuu
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38naranhuu
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
Гишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxГишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxssuser2a3b12
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАGanbat Amarsanaa
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хуульMonatom Mgl
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliMongol Advocates
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012altaamecs
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульbaasandorj b
 

Similaire à Burtgeliin juram (19)

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
 
Draft Revised Law on Property Rights
Draft Revised Law on Property RightsDraft Revised Law on Property Rights
Draft Revised Law on Property Rights
 
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАСОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Company law
Company lawCompany law
Company law
 
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Гишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxГишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docx
 
Draft Revised Law on State Registration
Draft Revised Law on State RegistrationDraft Revised Law on State Registration
Draft Revised Law on State Registration
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
 
264 р тогтоол - copy
264 р тогтоол - copy264 р тогтоол - copy
264 р тогтоол - copy
 
Untitled.fr11
Untitled.fr11Untitled.fr11
Untitled.fr11
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 

Plus de GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 

Plus de GEC Mongolia (19)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 

Burtgeliin juram

  • 1. Журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.18 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ыг хавсралтаарбаталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд болон сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай. ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ПҮРЭВДОРЖ
  • 2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 354 дугаар тушаалын хавсралт СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ДАВХАРДЛЫГ ШАЛГАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх, иргэний үнэмлэхийн мэдээлэл нь зөрүүтэй бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний мэдээлэлд залруулга хийх,сонгогчийн шилжилт хөдөлгөөний бүртгэл болон санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг сонгогчдын нэрийн жагсаалтаас иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгахтай холбогдсон ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. 1.3. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн байнга оршин суугаа газрын харъяа сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй, төрсөн он, сар, өдрөөс нь тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өөр хянагдсан, эрх зүйн бүрэн чадамжтай иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд сонгогчдын нэрийг хаягийн бүртгэлийн дагуу дараалуулан бичнэ. 1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20.9-д заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, хэсгийн хороо, түүний гишүүд өөрчлөх, нэмэх, шинээр үйлдэхийг хориглоно. 1.5.Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санд сонгогчийн гэрэл зураг ба биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийн мэдээллийг оруулсан байна. 1.6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгахдаа иргэний үнэмлэх, иргэний бүртгэл, мэдээллийн улсын санг ашиглана. 1.7.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.8.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны үндсэн дээр оруулсан өөрчлөлтийн үнэн зөвийг түүнийг гаргасан улсын бүртгэлийн холбогдох байгууллага, салбар, нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус хариуцна. 1.9.Сонгуулийн хороод, улсын бүртгэлийн байгууллагууд мэдээллийн технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр мэдээлэл солилцож болох бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  • 3. Хоёр. Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах 2.1.Улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл,дүүрэг дэх салбар, нэгж нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын сонгогчдын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыгдараах байдлаар нягтлан шалгана: 2.1.1.тухайн аймаг, нийслэл, дүүргийн харьяалах нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй бүх сонгогч бүртгэгдсэн эсэх; 2.1.2.сонгогчийн талаарх мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн эсэх; 2.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтаас нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг хассан эсэх; 2.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны дараа түүний дүнг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлт оруулна: 2.2.1.сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй орхигдсон бол сонгогчийг нэмж бүртгэх; 2.2.2.сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн тохиолдолд иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн зөрчлийг арилгах; 2.2.3.энэ журмын 2.1.3-д заасан иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах; 2.3.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь энэ журмын 2.2-т заасан өөрчлөлт оруулсан тухай мэдээ, тайланг үндэслэл бүрээр гаргаж Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулах, түүнд өөрчлөлт оруулах 3.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс нягтлан шалгасансонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулна. 3.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусгана. Үүнд: 3.2.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар сонгогчоос гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт; 3.2.2. сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; 3.2.3. нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт; 3.2.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.
  • 4. Дөрөв. Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх, нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах 4.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаандаймаг, нийслэл дэх салбар нэгжээр дамжууланаймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. 4.2.Сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувийг хүлээлцэж буй этгээд нь хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурна. 4.3. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн17 дугаар зүйлийн 17.2.3, 17.2.4-д заасны дагуу гаргасан сонгуулийн хэсгийн хорооны мэдэгдэл, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасны дагуу гаргасан сонгогчийн гомдол, хүсэлт, холбогдох нотлох баримтыг тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ. 4.4. Сум, хорооны улсын бүртгэгч энэ журмын 4.3-д заасан баримт бичгийг хүлээн авч 3 хоногийн дотор холбогдох лавлагааг /журмын 2 дугаар хавсралт/ иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гаргаж өгнө. 4.5. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн бүртгэлийг нэгтгэн санал авах өдрөөс 11-ээс доошгүй хоногийн өмнө Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага нь иргэдийн мэдээллийг нягтлан шалгаад, нэгтгэсэн бүртгэлийг үндэслэн тухайн сонгогчдыг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, энэ тухай лавлагааг холбогдох аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийнсалбар, нэгжиджагсаалтын хамт хүргүүлнэ. Энэ тухай лавлагааг аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийнсалбар, нэгж нь холбогдох сум, хорооны улсын бүртгэгчид жагсаалтын хамт хүргүүлнэ. Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүргүүлнэ. 4.6. Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсынбүртгэлийн салбар, нэгж ньиргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ. Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүлээлгэн өгнө. 4.7.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 4.4-4.6-д заасны дагуу зөвхөн сонгогчийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гарсан иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг 2 хоногийн дотор оруулна. 4.8.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай мэдээллийг хэсгийн хороонд лавлагаагаар гаргаж өгнө.
  • 5. Тав. Сонгогч шилжих 5.1. Сонгогч санал авах өдрөөс арав хоногийн өмнө шилжих бол энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсгийн хороонд бичгээр гаргана. 5.2.Хэсгийн хороо сонгогчийн шилжих хүсэлт /журмын 3 дугаар хавсралт/ болон иргэний үнэмлэхийг үндэслэн тухайн сонгогчид сонгогчийн шилжүүлгийн хуудас /журмын 4 дүгээр хавсралт/ олгож сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлд шилжсэн тухай бичиж, баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй өгөх бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт сонгогч шилжсэн тухай бүртгэж тухайн сонгогчоор гарын үсэг зуруулна. 5.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ. 5.4.Хэсгийн хороо шилжин ирсэн сонгогчийг иргэний үнэмлэх, сонгогчийн шилжүүлгийн хуудсыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт бүртгэх бөгөөд сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг бичиж, сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй өгнө. 5.5.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ. 5.6.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 5.3, 5.5-д заасан хүлээн авсан сонгогч шилжин явсан тухай болон сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт харьяа сум, хорооны улсын бүртгэгчид 3 хоногийн дотор хүргүүлнэ. 5.7.Сум, хорооны улсын бүртгэгч нь энэхүү журмын 5.6-д заасан сонгогч шилжин явсан тухай болон сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт хүлээн авмагц сонгогчдын нэрийн жагсаалтын шилжилт хөдөлгөөний програмд тухай бүр холбогдох өөрчлөлтийг тусгана. 5.8.Сум, хорооны улсын бүртгэгч нь сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд тухай бүр хүргүүлнэ. 5.9. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 5.8-д заасан улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гаргасан иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг тухай бүр тусгаж ажиллана. 5.10.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.9 дэх хэсэгт заасан сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг хэсгийн хороонд өгөх бөгөөд хэсгийн хороо уг лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
  • 6. 5.11.Сонгогчийн шилжүүлгийн хуудаст тухайн сонгогчийн эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг бичиж хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд хэсгийн хорооны дарга эсхүл түүний эзгүйд нарийн бичгийн дарга болон иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус гарын үсэг зурсан байна. Зургаа. Сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгах ажиллагаа 6.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн ажиллагаанд ашиглах техник хэрэгслийг ашиглан сонгогчийн бүртгэл хөтлөх ажлыг хариуцан ажиллах ба саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн хувийн мэдээллийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас дараах байдлаар шалгана: 6.1.1.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг уншуулан таниулж, сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах; 6.1.2.хэрвээ тухайн сонгогчийн хурууны хээний мэдээлэл цахим санд байхгүй буюу уншигдахгүй бол сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах; 6.2.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн хувийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас шалгаж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид “Бүртгэлийн хуудас” /журмын 5 дугаар хавсралт/ хэвлэж олгоно. Бүртгэлийн хуудсанд тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн дугаар, сонгуулийн хэсгийн дугаар хэвлэгдсэн байна. 6.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1 дэх хэсэгт заасны дагуу сонгогчийн хувийн мэдээллийг шалгахад тухайн сонгогч уг санд бүртгэгдээгүй, мэдээлэл нь буруу эсхүл дутуу бүртгэгдсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасныг баримтлан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж болохгүй учрыг тухайн сонгогчид мэдэгдэж, бүртгэхгүй. 6.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний улмаас оршин суугаа газрын хаяг нь иргэний үнэмлэх дэх хаягтай зөрүүтэй болсонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн хэсэгт зохих тэмдэглэгээ хийнэ. Энэ тохиолдолд сонгуулийн санал авах ажиллагаандмэдээллийн сан дахь хаягийг баримтална. Долоо. Бусад 7.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, түүнд зохих өөрчлөлтийг оруулсан талаарх тайлан, мэдээг гаргаж гарын үсэг зурж баталгаажуулан, “Бүртгэлийн хуудас”-ын хамт тухайн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн салбар нэгжидхүлээлгэн өгөх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна: 7.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хэдэн сонгогчийн мэдээлэлд ямар өөрчлөлт оруулсныг жагсаалтаар гаргах;
  • 7. 7.1.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан үндэслэл тус бүрээр гаргах; 7.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан огноог сонгогч тус бүрийн мэдээлэлд үндэслэн гаргах; 7.2.Аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн салбар нэгж нь уг тайлан, мэдээг үндэслэн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлнэ. 7.3.Аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгжийн дарга ньсонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтныг 1500 хүртэлх сонгогч тутамд нэг ажилтан байхаар тооцонтомилж, түүнд үнэмлэх /журмын 1 дүгээр хавсралт/ олгоно. 7.4. Энэхүү журмын 4.7, 5.8-д заасан лавлагааг зөвхөн аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс олгох бөгөөд газар, хэлтсийн дарга, сум, хорооны улсын бүртгэгч гарын үсэг, тэмдэгээр, итгэмжлэгдсэн ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. 7.5.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сум, хорооны улсын бүртгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагааг гаргаж, хүргүүлнэ. ---оОо---
  • 8. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын 1 дүгээр хавсралт СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНЫ ДЭРГЭД АЖИЛЛАХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Эцэг /эх/-ийн нэр: Өөрийн нэр: 5.5см РД: .......... аймаг /нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын сонгуулийн ......... дугаар хэсгийн хорооны дэргэдэх Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Дугаар: 0001 Олгосон хугацаа: 2013 оны ... дугаар сарын ... –ны өдөр Дуусах хугацаа: 5.5см 2013 оны ... дугаар сарын ... –ны өдөр .......... аймаг /нийслэл/-ийн Улсын бүртгэлийн хэлтэс /газар/-ын дарга ....................................... тамга Дугаар: 0001 9.5 см
  • 9. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын 2 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЛАВЛАГАА . . он . . . сар . . . өдөр Үндсэн мэдээлэл: РД: Ургийн овог: Эцэг /эх/-ийн нэр: Нэр: Хүйс: Төрсөн огноо: Хаяг: Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан утга: Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн санал өгөх: Хэсгийн хорооны дугаар: .................. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах үндэслэл: ................................ . . . . . аймаг /нийслэл, дүүрэг/-ийн . . . . . . . . . . сум /хороо/-ын Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Хэлтэс /газар/-ийн дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . тэмдэг тэмдэг Лавлагааг үндсэлэн жагсаалтад “түр хасав”, нэмэлт, өөрчлөлт оруулсан: ............... аймаг /нийслэл/, ................ сум /дүүрэг/-ынМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ... дугаархэсгийн хорооны иргэнийбүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /Гарын үсэг/ Аймаг /Нийслэл/, Сум /Дүүрэг/
  • 10. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын 3 дугаар хавсралт СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ ХҮСЭЛТ 2013 он .... сар ... өдөр ............................. аймаг, хот .................................. сум, дүүргийн ..................... дугаар баг, хорооны .............. байр, гудамжны ..................... тоотод оршин суугч .................................... -ны ......................................... /РД: / миний бие ................................................................................................................................................... ................................................................................................................................................... ........ шалтгаанаар ............................ аймаг, хот ...................................... сум, дүүрэг рүү явах болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн ...... дугаар хэсгийн хорооны сонгогчийн нэрийн жагсаалтаас хасч, шилжүүлэг олгож өгнө үү. Өргөдөл гаргасан : /................................/
  • 11. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын 4 дүгээр хавсралт СОНГОГЧИЙН ШИЛЖҮҮЛГИЙН ХУУДАС Дугаар ... ....................................... -ний........................................ ньМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ........ аймаг /нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын ..... дугаар хэсгээс................................................. шалтгааны улмаас шилжих болсон тул шилжүүлгийн хуудас олгов. Сонгогчийн: • Регистрийн дугаар ……………….........………. • Оршин суугаа газрын хаяг ............................ …...................................................................... Сонгуулийн ....... дугаар хэсгийн хорооны дарга /нарийн бичгийн дарга/ Тэмдэг ..................……...................................... /Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/ Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан ..................……...................................... /Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/ 2013 он... сар ... өдөр Сонгогч шилжсэн тухай тэмдэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ........ аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/- ын ..... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасав. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан ..................……...................................... /Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/ Тэмдэг ....................................... 2013 он ... сар ... өдөр Сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ........ аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/- ын ….. дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэв. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан ..................……...................................... /Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/ 2013 он... сар ... өдөр СОНГОГЧ ШИЛЖИН ЯВСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны сонгуулийн ......... аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын ...... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын .......... дугаарт бүртгэгдсэн ...................................... -ын ............................. /РД: /-ыг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч ... дугаартай сонгогчийн шилжүүлгийн хуудас олгов. Хэсгийн хорооны дарга ..................................................../ / Тэмдэг Нарийн бичгийн дарга ....................................................../ / Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ...................................................../ / 2013 он ... сар ... өдөр /Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/ СОНГОГЧ ШИЛЖИН ИРСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны сонгуулийн ......... аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын .......... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын ..... дугаарт бүртгэгдсэн ..........................-ын .............................../РД: /-ыг... дугаартай сонгогчийн шилжүүлгийн хуудсыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013оны сонгуулийн ......... аймаг/нийслэл/, .......... сум/дүүрэг/-ын .......... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын ...... дугаарт бүртгэв. Хэсгийн хорооны дарга ..................................................../ / Тэмдэг Нарийн бичгийн дарга ....................................................../ / Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ....................................................../ / 2013 он ... сар ... өдөр /Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/
  • 12. “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын 5 дугаар хавсралт БҮРТГЭЛИЙН ХУУДАС Эцэг /эх/-ийн нэр: .............................. Нэр: .............................. РД: .............................. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн дугаар: .............................. ................. аймаг/нийслэл/ ............... сум/дүүрэг/-ын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хорооны дугаар: .................................