SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1,
                  ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ
                           АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН

2002 он
                                               Илтгэгч: Сонгуулийн ерөнхий хорооны дарга,
                                                        доктор, профессор Ж.ЯДАМСҮРЭН




          Хатагтай, ноѐд оо!


          Монгол улс дэлхий нийтээр төлөвшиж байгаа ардчилсан замд хөл тавиад
10      гаруй    жилийг      ардаа     орхилоо.      1992    онд     баталсан   Үндсэн   хуулиар
баталгаажуулж тунхагласан ардчилал бол засаглалын өнөөгийн хамгийн эрх
чөлөөтэй хэлбэр мөн. Ардчиллыг улс төрд хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сонгууль
билээ. Монгол улс 1992, 1993 онд сонгуулийн шинэ хуулиуд баталж, төрийн
өндөрлөгүүдээ ардчилсан зарчмаар гурвантаа сонгон ажиллуулж байна. Түүнээс
хойш манай улсын сонгуулийн хууль тогтоомжид суурь гэхээр өөрчлөлт хийгээгүй
юм.
          Та бид Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох
асуудлыг онол, практикийн хувьд өргөн хүрээгээр ярилцахаар энэ танхимд
цуглараад байна. Манай улс орныг, манай ардчилсан тогтолцоог дэмждэг
гадаадын өндөр мэргэжлийн хүмүүс уригдан ирсэн байна.
          Би энд юуны өмнө нэгэн зүйлийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Эл Бага
хуралд илтгэл тавихдаа Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжид заасан албан
үүргийнхээ хувьд бус, жирийн судлаач хүний хувьд Та бүхний өмнө зарим
асуудлаар санал бодлоо илэрхийлье.
          Хатагтай, ноѐд оо!
          Монгол улс төрт ѐсны удаан жилийн түүхтэй, бодлого уламжлалтай орон.
Үүнийг түүхээс үзэж болно. Монгол төрийг сонгох уламжлал эзэн хаанаа сонгож
байсан XIII зууны үеийн Чингис хааны төр улсаас эхэлсэн билээ. Харин хүмүүн



1
    Энэ илтгэлд “система” гэдэг їгийг “тогтолцоо” хэмээн орчуулав.
төрөлхтний түүхийн хатуу ширүүн нугачаан дунд дээрх уламжлал тасалдаж
байсан, гажуудаж байсан.
     1911, 1921 оныг дамжин монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авсан, 1923
оноос Ардын засгийн газрын шийдвэрээр төрийг удирдах хэрэгт нийгмийн анги,
бүлэг ялгаварлахгүйгээр олон түмнийг өргөнөөр оролцуулах хэлбэр болох арван
гэр, баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл төлөөлөгчдийн хурлыг шат
дараалан байгуулж, ардын төлөөлөгчдийн байгууллагын нэгдмэл тогтолцоо
төлөвшин хөгжих үндсийг тавьсан юм.
     1925 оноос 1944 он хүртэл ард түмний нэг хэсгийн сонгох, сонгогдох эрхийг
ч хасаж үзсэн. 1949 онд Улсын IX их хурал сонгуулийн тогтолцоог ардчилах тухай
хэлэлцээд сонгуулийг нийтийн, тэгш, шууд бөгөөд саналыг нууцаар хураах үндсэн
дээр явуулж байхаар тогтоожээ. Энэ үеэс нийгэм, улс төрийн амьдрал дахь
хэлбэрийн төдий сонгуулийн ардчилал хэрэгжиж эхэлсэн юм. Депутатад нэр
дэвшүүлэхээс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нь сонгуулийн ардчилал ѐс төдий
хэрэгжиж дээрээс журамлан зааварлаж, депутат нарын нийгмийн бүрэлдэхүүнийг
урьдчилан тогтоож, “заавал сонгогдох ѐстой” дарга нарыг тойргуудад хуваарилан
нэрээр нь тулгадаг байсан учраас сонгогчид түүний л төлөө саналаа өгдөг,
ганцхан нэр дэвшигчтэй учир татгалзсан ч тэртэй тэргүй сонгогдох юм чинь гэсэн
сэтгэхүйгээр хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг байв. Сонгууль ч өөрөө
чирэгдэл ихтэй, гол нь сонгогчдыг толгой дараалан оролцуулж, түүний чөлөөтэй
байх зарчмыг алдагдуулсан, ангийн шинж чанарыг нэвт агуулсан, арга хэлбэр,
зохион байгуулалтын хувьд дээрээс чиглүүлсэн, ѐс төдий шинжтэй нүсэр ажил
болж байв.
     1951 оноос эхлэн явуулсан сонгуулийн санал хураалтад сонгуулийн насны
хүмүүсийн 99.99 хувийг оролцуулснаа сонгууль ардчилсан шинжтэйн гол нотолгоо
болгож байв. Ийнхүү сонгууль хэт хэлбэрдэл, гажуудалд орсны улмаас түүний
агуулга нь болсон өрсөлдүүлэн шалгаруулах явдал орхигдож, сонгуулийн
зарчмууд тунхаглалын шинж чанартай хэрэгжиж байв.
     Эл үеүд дэх Их Хурлын сонгууль, орон нутгийн сонгуулийн аль аль нь
мажоритар тогтолцоогоор явагдаж байжээ.
1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө ард
нийтийн санал асуулга явагдаж, түүнд бараг нийтээрээ оролцож, тусгаар
тогтнолоо бүрэн дэмжсэн санал өгсөн байна. Ийнхүү Монголын түүхэнд нэг л удаа
ард нийтийн санал асуулга явагджээ.
     1990 оны 3 дугаар сард Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд зарим
нэмэлт, өөрчлөлт оруулж, 5 дугаар сард АДХ-ын сонгуулийн хууль баталсан нь
Монголд парламентын чөлөөт сонгууль явуулах анхны алхам болсон. Эдгээр
хуулийн үндсэн дээр Монголын түүхэнд 1990 оны 6, 7 дугаар сард анх удаа олон
нам оролцсон сонгууль болсныг ардчиллын үндсийг тавьсан, түүнийг
баталгаажуулсан том алхам гэж үзэхээс өөр аргагүй. Энэ сонгуулиар
байгуулагдсан Ардын Их Хурал 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль
баталж, хүний эрх, эрх чөлөө, түүний дотор сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ
ѐсоор хуульчлан баталгаажуулсан нь ардчиллын язгуур үндэс суурь болсон юм.
     Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталсны дараа УБХ-аас Монгол улсын
Сонгуулийн ардчилсан хуулийг 1992 онд баталж, 1996 онд нэмэлт өөрчлөлт
оруулсан. УИХ 1993 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг
баталж, 2001 онд нэмэлт өөрчлөлт хийжээ. 1996 онд аймаг, нийслэл, сум,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийг баталж, 2000 онд
нэмэлт өөрчлөлт хийв.
     УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг мажоритар, орон нутгийн хурлын
сонгуулийг шууд бусаар, хосолсон болон шууд сонгох 3 өөр аргаар явуулсан
билээ. 1990 онд явагдсан АДХ-ын сонгуулиар улс төрийн намуудын нэрээр санал
хураалт явуулж, энэхүү саналын дүнг үндэслэн Улсын Бага Хурлын 50 гишүүний
тухайн улс төрийн намд ногдох суудлын тоог хуваарилснаар УБХ-ыг бүрдүүлэхэд
анх удаа пропорциональ тогтолцоог хэрэглэжээ.
     1992 онд УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажилд     УБХ-ын
гишүүд, улс төрийн намуудын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэд, судлаачид
оролцжээ. Энэ танхимд тэдгээрийн нэлээд нь сууж байна. Анх аль аль тогтолцоог
хослох замаар сонгуулийг явуулахаар тохиролцож төслөө УБХ-д оруулсан байна.
УБХ-ын гишүүд сонгуулийн хуулийн төслийн талаар нэлээд ширүүн маргаан
дэгдээж, олон хоног хэлэлцжээ. Олон дахин санал хураагаад УБХ-ын гишүүдийн
олонх нь мажоритар тогтолцоог дэмжсэн байна. Энэ бүхний эцэст тэр үеийн
хурлын тэмдэглэлээс үзэхэд УБХ-ын дарга Р.Гончигдорж сонгуулийг “нэгд, олон
мандаттай томсгосон тойргууд байхаар зохион байгуулъя, хоѐрт, саналын
хуудаст нэр дэвшигчийн нэрийг намтай нь хамт бичье, тэгээд сонгогч зөвхөн нэр
дэвшигчийн төлөө /намууд дээр санал өгөхгүй/ өгөхөөр шийдвэрлэе” гэж зарчмаа
тогтож санал хураалгаж тохиролцжээ.
         Сонгуулийн хуулийн дагуу сонгогчид сонгуульд хэрхэн оролцов, хэчнээн хүн
нэр дэвшив, сонгуулиуд хэрхэн явагдав, сонгуулийн үр дүн яаж гарав, тэр нь юуг
харуулав зэрэг асуултад товч хариулахыг оролдъѐ.
         Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн ….
шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт
оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18
наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих
шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” 1 гэж заажээ.
         Эдүгээ хүмүүс энэхүү эрхээ чөлөөтэй, эрх тэгш эдэлж, сонгуульд
ухамсараараа оролцож өөрийн сонголтоо хийж сурч байна. Сайн, муугаар
яаж ч хэлүүллээ гэсэн тэд хэний төлөө саналаа өгөхөө мэдэх болсон гэж хэлэх
бүрэн үндэстэй. Гэхдээ будилснаас болж саналын хуудас олноор хүчингүй болох,
эсхүл ямар нэгэн шалтгаанаар юм уу, эсхүл тодорхой “зорилгоор” санал өгөхгүй
байх явдал бас гарсан. Үүнийг харуулах тодорхой тоо баримт бидэнд үлджээ.
Түүнийг дурдаж нуршаад яахав.
         Сонгогчид төрөө төвшитгөж суралцжээ. УИХ-ын 1992 оны сонгуульд
бүртгүүлсэн сонгогчдын 95.60 хувь, 1996 оныход 92.15 хувь, 2000 оныход 82.43
хувь, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 92.7 хувь, 1997 оныход
85.06 хувь, 2001 оныход 82.90 хувь нь тус тус оролцсон байна. Сонгуульд оролцох
эсэх, саналаа өгөх эсэх нь Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн эрх,
ардчилсан сонгуулийн зарчим учраас цаашид сонгуулийн хуульд сонгогчдын
оролцооны хязгаарын талаар заах нь тохиромж муутай юм. Дээрх тоо баримтаас
ч энэ нь харагдаж байна.


1
    Монгол Улсын Їндсэн хууль.Улаанбаатар.2000.9-10 дахь тал
Сонгуулиуд хуулийн дагуу явагдаж өнгөрчээ. Үүнийг сонгуульд оролцсон
улс төрийн намуудын дарга нарын сонгуулийн дараа хийсэн мэдэгдлүүд, гадаад,
дотоодын ажиглагчдын удаа дараа хийсэн үнэлгээ дүгнэлтүүд баталж байгаа юм.
     Өнгөрсөн сонгуулиуд нь хэн ч маргашгүй ардчилсан сонгуулиуд
байлаа. Сонгогчид сонголтоо хийх бүрэн эрхээр хангагдсаны дээр төрийн бүх
шатны хуралд сонгогдохын төлөө өрсөлдөх өргөн эрхийг чөлөөтэй эдэлж байна.
1990 оны анхны ардчилсан сонгуульд АИХ-ын депутатын 430 суудлын төлөө 2413
нэр дэвшигч өрсөлдөж, түүнээс хойш УИХ-ын 1992 оны анхны сонгуульд 76
суудлын төлөө 293, 1996 оны хоѐрдахь удаагийн сонгуульд 302, 2000 оны
гуравдахь удаагийн сонгуульд 602 хүн нэр дэвшиж өрсөлдсөн байна. Тэд нам,
эвслээс болон бие дааж нэр дэвшигчид байв.
     Парламентат ѐсны сонгодог хэлбэр төлөвших суурь үндсийг өнгөрсөн
сонгуулиудын үр дүнд тавьжээ.
     Сонгуулийн эцэст ямар дүн гарсан бэ, суудал хэрхэн хуваарилагдсан бэ
гэдэг асуултад нэлээд анхааралтай хандах хэрэгтэй. Бид эл Бага хуралд бэлтгэх
явцад зарим судалгаа хийв.
     1992 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн
сонгогчдын 57.01 хувь, МоАН-МҮДН-ын эвслээс нэр дэвшигчдийн төлөө 17.51
хувь, МСДН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.10 хувь, бусад намаас нэр
дэвшигчдийн төлөө 12.38 хувь, бие даагчдын төлөө 3.00 хувь нь тус тус саналаа
өгч, парламентын суудлаас МАХН-д 70, эвсэлд 4, МСДН-д 1, бие даагчид 1
ногдсон байна.
     Харин 1996 оны сонгуульд АХЭ-ээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн
сонгогчдын 47.23 хувь, МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө 40.64 хувь, бусад
намаас нэр дэвшигчдийн төлөө 9.04 хувь, бие даагчдын төлөө 3.09 хувь нь
саналаа өгч, парламентын суудлын АХЭ-д 50, МАХН-д 25, бие даагчид 1 суудал
хуваарилагдсан байна.
     2000 оны сонгуулийн хувьд авч үзвэл МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө
53.32 хувь, АН-аас нэр дэвшигчдийн төлөө 13.35 хувь, ИЗН-аас нэр дэвшигчдийн
төлөө 3.45 хувь, МАШСН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.95 хувь, бусад намаас
нэр дэвшигчдийн төлөө 15.97 хувь, бие дааж нэр дэвшигчдийн төлөө 2.92 хувь нь
саналаа өгч, суудал МАХН-д 72, АН-д 1, ИЗН-д 1, Эх орон-МАШСН-д 1, бие
даагчид 1 хуваарилагджээ.
     Би энд намын төлөө бус, намаас нэр дэвшигчдийн төлөө гэж зориуд онцлон
тэмдэглэж байгаа нь сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг учрыг тодотгож
байгаа хэрэг юм. Пропорциональ тогтолцоогоор хуулиа боловсруулж намын
нэрээр санал хураасан бол дээрх тоо яг гарна гэж хэлж бас чадахгүй ээ.
Сонгуулийг эл тогтолцоогоор явуулсан бол сонгуулиар намуудад ногдсон суудалд
өөрчлөлт гарах байсан биз ээ. 1992 болон 2000 оны сонгуулийн дараа мажоритар
тогтолцоог шүүмжлэх явдал гарч байна.    Ер нь манай парламентад хуучин,
шинэ намын аль алины нь хүчтэй төлөөлөл байх шаардлагатай байгаа юм. Гэтэл
шинэ намууд мажоритар тогтолцоогоор хүчтэй өрсөлдөх хэмжээнд бойжоогүй
болох нь өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр харагдаж байна. Үүнээс үзэхэд
мажоритар тогтолцоо манайд одоо яг тохирно гэх үндэс алга. Пропорциональ
тогтолцоонд орох юм бол бас жижиг намууд үүсэх, олон нам сонгуульд оролцох,
сонгогчдын саналыг хуваах, парламентад нэг намд ногдох саналын хувь багасах,
Засгийн газраа байгуулахад бэрхшээл учрахыг үгүйсгэхгүй.
     Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд МҮАН, МСДН-ын
эвслээс нэр дэвшигч, 1997, 2000 оны сонгуульд      МАХН-аас нэр дэвшигч ялж
Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
     1992 оноос хойш орон нутгийн хурлуудын сонгууль гурвантаа болов. 1992
онд шууд бус тогтолцоогоор, 1996 онд хосолсон, 2000 онд шууд тогтолцоогоор
явуулжээ.
     Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг үндэс болгон сонгуулийн эрх бүхий
иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн зарчмаар саналаа нууцаар гаргаж
Парламент, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийг явуулж ирсэн. Энд
тэмдэглэхэд нэг тойрогт нэг хүн нэг санал өгч байвал нөгөө тойрогт нэг хүн нэг л
санал өгөх сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлах явдлыг орхигдуулж, зарим
сонгуульд энэ зарчмыг хэрэгжүүлж чадаагүй тал гарчээ. 1992 оны сонгуулийн 26
тойргийн наймд нь 2, арванхоѐрт нь 3, зургаад нь 4 мандат ногдсон байна. Нэг
сонгогч 2-4 хүний төлөө харилцан адилгүй санал өгсөн, гэхдээ мандатаа
сонгогчдын тооноос хамааруулж тогтоожээ.
Сонгуулийн дараа зарим судлаач (түүний дотор гадаадын) сонгуулийн тэгш
эрхийн зарчмыг сонгуулийн хуульдаа орхигдуулсан байна гээд сонгогч хүсээгүй
байлаа ч өөрийн тойрогт нэр дэвшигчдийн аль нэгнийх нь төлөө заавал саналаа
өгөхөөс аргагүй заалт байгаа нь сонгуулийн хуулийн том алдаа гэж үзсэн байна.
     1992, 2000 оны сонгуулиар хүч тэнцвэргүй парламент бүрдсэн ч бүх
зүйлийн бурууг амьдралд нийцэхгүй цоорхой хууль гаргасан, сонгуулийн
мажоритар тогтолцоог сонгож авснаас болсон, эцсийн эцэст хүмүүс амьдралын
доройтлын эрхшээлд автан саналын тэнцвэргүй байдал үүссэн гэх зэрэг
шалтгаан, шалтаг руу дагнан чихэх бус, харин нэр дэвшсэн хүмүүсийн мэдлэг
чадвар, дадлага туршлага, алдаа оноо, нэр хүнд, олонд танигдсан байдал зэрэг
нөлөөлсөн тал бий байх. Сонирхол татахаар нэгэн баримт хэлье. 1992 оны
сонгуульд 57 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн санал авсан. Үүний 55 нь МАХН-
аас нэр дэвшигч байв. 1996 оны сонгуульд 49 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн
санал авсан, 35 нь АХЭ-ынх, 2000 оны сонгуульд 46 нэр дэвшигч 50.1-ээс доош
хувийн санал авсны 44 нь МАХН-аас нэр дэвшигчид байна.
     Ардчилсан хөгжлийн явцад монголын улс төрийн тогтолцоонд гарсан нэг
үндсэн өөрчлөлт бол төр нь нийгмийн цогц чанар, ардчилал, эрх чөлөө, хөгжлийн
баталгаа болох шинэ мөн чанарыг олж, улс төрийн тогтолцооны цөм нь түүнд
шилжиж, төрөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг болсон явдал мөн. Энэ
явцад сонгуулийн байгууллага сонгогчийн төлөөлөгчдийн байгууллага байснаа
байнгын ажиллагаатай төрийн байгууллага болон өөрчлөгдөв. Ийнхүү сонгууль
эрхлэн явуулах мэргэжлийн байгууллага үүссэний 10 жилийн ойн өдрүүдийн
босгон дээр энэ Бага хурал болж байна.
     Монгол улсад төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Сонгогч олон
түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэх бодит нөхцөл
бүрдсэн нь Монгол дахь ардчиллын нэг ололт яриангүй мөн.        Цаашид манай
оронд ардчилалд суралцах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн
байгууллагуудыг бэхжүүлэх, ардчиллын олон жилийн туршлагатай улс орнуудын
сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн түгээмэл туршлагаас
суралцах шаардлага өссөөр байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог сонгох, түүний эрх зүйн үндсийг
бүрдүүлэх,    сонгууль   явуулах   ажилтныг     бэлтгэх,   сонгогчдын   улс   төрийн
боловсролыг дээшлүүлэх зэрэг ажилд зохих бэрхшээл гарч байсан, одоо ч
гарсаар байна. Дараа дараагийн сонгуулийн өмнө сонгуулийн хуульд нэмэлт,
өөрчлөлт     оруулах   төслийг   янз   бүрийн   төвшинд,    янз   бүрийн   шугамаар
боловсруулж ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сонгуулиудын явц, үр дүнгээс
тодорхой сургамж авч, дүгнэлт хийсний үндсэн дээр хуулиа улам боловсронгуй
болгоход чиглэгдэж ирсэн юм.
      Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоор ажиллахдаа юуны өмнө
сонгуулийн аль нэг тогтолцоог зарчмын хувьд сонгох хэрэгтэй. Энэ л гол бөгөөд
хамгийн хүнд асуудал.
      Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхийг
төлөөлөх, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эдгээрийг хосолсон гурван өөр
тогтолцоо ашиглагдаж иржээ. Эдгээр нь дотроо бас олон хувилбаруудтай байна.
      Тойрогт нэр дэвшигчдийн олонхийн, эсхүл олон санал авсан хүн сонгогддог
мажоритар тогтолцоо АНУ, Англи, Франц, Энэтхэг, Мексик зэрэг ардчилал олон
зуун жилийн туршид хөгжсөн зарим оронд хэрэглэгдэж байна. Энэ тогтолцоогоор
сонгууль явуулж байгуулсан төр засагт сонгогчдын цөөнхийн санаа бодол тэрбүр
тусгалаа олж чаддаггүй том буюу “ард түмний” гэгдэх намуудын эрх ашиг
давамгайлдаг, улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү хувь хүмүүсийн нэр хүнд
чухал болдог, нийгмийн эмзэг асуудлаар дагнасан популистуудыг өөгшүүлдэг
зэрэг сул талтай.
      Намаар санал хурааж, намын нэрийн жагсаалтаар парламентын гишүүнийг
бүрдүүлдэг пропорциональ тогтолцоог Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон
болон Европ, Ази, Америкийн нэлээд оронд хэрэглэж байна. Энэ нь олон
хувилбартай. Эл тогтолцоо нь хэт олон жижиг намыг (зарим оронд тодорхой
босготой ч) үүсгэдэг, парламентын болон засгийн газрын тогтвортой байдалд
сөрөг нөлөөлдөг, хууль бус хуйвалдаан үүсгэх зэрэг сөрөг талтай байна. Хүмүүс
сонгуульд оролцохдоо аар саар зүйлд хөтлөгддөггүй, улс орон, нийгмийн өмнө
тулгарсан амин чухал асуудалд буурьтай хандахад түлхэц өгдөг байна. Гэвч олон
нам оролцож засгийн газраа бүрдүүлэхэд хүрдэг учраас улс төрийн намууд
амласнаа хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсгэдэг ажээ.
     Бид бага хуралд бэлтгэх хүрээнд нэлээд хэмжээгээр судалгаа явуулж дээрх
аль ч тогтолцооны давуу болон сул талыг нарийвчлан гаргасан. Гэхдээ эл бага
хурлаар сонгуулийн тогтолцоо бүрийн давуу болон сул талыг улс үндэснийхээ эрх
ашгийн үүднээс сайн ярилцах хэрэгтэй юм. Дээрх аль ч тогтолцоогоор сонгуулийг
явуулахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэн
илэрхийлж чаддаггүй учраас уг хоѐр тогтолцооны дутагдалтай талыг орхих
замаар аль алиныг хосолсон тогтолцоог Унгар мэтийн зарим шилжилтийн байдал
дахь улс оронд хэрэглэж байна.
     Энэ нь бас тийм ч тохиромжтой тогтолцоо биш бололтой. Яагаад тэр
билээ? Хосолсон тогтолцоо нь парламентын гишүүдийн ижилхэн статуст ялгавар
гаргадаг байна. Жишээ нь, Унгар улсад парламентын 200 гишүүн нь шууд, 200
гишүүн нь намын нэрийн жагсаалтаар, 40-50 гишүүнд саналын хэмжээг харгалзан
суудал хуваарилдаг байна. Энд парламентын гишүүдийн ижилхэн статуст гурван
төвшний ялгавар бий болгож, явган хэл ам, яриа хөөрөө тасардаггүй байна. Тэд
хуулиа өөрчилж мажоритар тогтолцоонд шилжихээр бэлтгэж байна.
     Дэлхийн зарим улс орон дагнасан аль нэг тогтолцооноос хосолсон
тогтолцоонд шилжсэн туршлага ч гарчээ. Тухайлбал, 1990-ээд оноос Япон дан
мажоритараас мажоритар болон пропорциональд, Итали пропорционалиас
мажоритар болон пропорциональ тогтолцоонд оруулсан байна.
     Хууль тогтоогч буюу парламентын гишүүн гэж хэн бэ гэдэг талаас
сонгуулийн хуульд хандах нь чухал бөлгөө. Парламентын гишүүн нэг талаас
сонгогчдын төлөөлөгч учраас тэдний үзэл бодол, эрх ашгийг хамгаалагч, хууль
тогтоомжид тусгагч байх, нөгөө талаас, хууль тогтоох ажиллагаа нарийн
мэргэжил, өргөн мэдлэг, алсын хараатай үйл ажиллагаа шаарддаг ажил учраас уг
шаардлагыг хангасан байх учиртай. Иймд дээрх хоѐр хандлагыг хослуулах
бололцоог сонгуулийн хууль тогтоомжоор олгох шаардлагатай билээ.
     Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид эл Бага хуралд бэлтгэх
хугацаанд сонгуулийн мажоритар тогтолцоотой АНУ-ын болон пропорциональ
тогтолцоотой ХБНГУ, Швед улсын сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн
удирдлага зохион байгуулалттай биечлэн танилцсан юм.
     АНУ-ын хувьд холбооны улс болохоор сонгуулийн удирдлага зохион
байгуулалт нь манайхаас нэлээд өөр юм. Муж болгон өөрсдийн сонгуулийн
хуультай,        сонгуулийг муж бүртээ бие дааж зохион байгуулж байна. Энэ
тохиолдолд Холбооны сонгуулийн комисс нь манай Хороо шиг сонгуулийг зохион
байгуулах талаар нэгдсэн удирдлагаар хангадаггүй, зөвхөн хяналтын үүрэг
гүйцэтгэж байна.
     Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд энд анхаарч
байгаа гол асуудал бол сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудал байна. Энэ
талаар бага хурал дээр өөр хүн тодорхой ярих учраас энд товчлох нь зүйтэй байх.
     Харин АНУ-д сонгуулийн тогтолцооны хувьд түүнийг өөрчлөх эсэх талаар
яригдаж байгаа зүйл алга байна.
     ХБНГУ-ын сонгуулийнх нь тогтолцооны талаарх урьд нь манайд аль ч
төвшинд яригдаж байсан ойлголт өөр байна. Германд сонгуулийн пропорциональ
тогтолцоотой юм. Германы эрдэмтэд, судлаачид, тухайлбал, сонгуулийн эрх
зүйгээр мэргэжсэн доктор профессор Ханс-Еахин Вээн болон Бундестагын зарим
гишүүд Германы сонгуулийн тогтолцоо бол өөрчлөлт бүхий /модификаци
оруулсан/, 5 хувийн босготой пропорциональ тогтолцоо мөн гэж баталж байна.
     Сонгуулийн хуулийг боловсруулах, өөрчлөхөд Үндсэн хуулийн эрх зүй, улс
төрийн намуудын асуудал хөндөгддөг, улс төрийн олон намын тогтолцоотой шууд
холбоотой. Сонгуулийн тогтолцоо нь намын тоо, төрөл, парламентын гишүүний
намтай харилцах харилцааг тогтоодог гэж үзэж байна.
     Нэг мандаттай тойргоос нэр дэвшихэд парламентын гишүүний бие даасан
байдал      нь    их   байдаг,   пропорционалиар   нэр   дэвшихэд   намаасаа   илүү
хамааралтай байдаг нь тодорхой.
     Сонгуулийн тогтолцоог бас төрийн тогтолцоотой холбож авч үзэх
учиртай. Германы дээрх эрдэмтэд пропорциональ тогтолцоо бол онолын хувьд
парламентын засаглалтай Бүгд найрамдах улсад тохиромж муутай. Олон жижиг
нам парламентад ороход тогтвортой олонх бий болдоггүй, сөрөг хоѐр хүчин ч
сонгуулийн дараа эвсэхэд хүрдэг гэж ярьж байна.
Ер нь ардчилал хөгжихөд санаснаар болдог бол аливаа улс орон
ардчиллын эхний үед эхлээд пропорциональ тогтолцоогоор сонгуулиа
явуулаад, ардчилал төлөвшиж тогтвортой байдал бий болсны дараа
мажоритар тогтолцоонд ордог бол сайн юм байна. Гэхдээ санаснаар
болдоггүй   байна.   Дараа   нь   мажоритар   тогтолцоо   руу   шилжихэд   хүнд,
бэрхшээлтэй, тухайлбал ХБНГУ сонгуулийн мажоритар тогтолцоонд шилжих гэж
хоѐр ч удаа намууд зөвшилцөж ажиллаад одоо хүртэл шийдвэрлэж чадахгүй
байгаа юм байна.
     Төрд сонгогч бүрийн санаа бодлыг тусгадаг талаасаа пропорциональ
тогтолцоо илүү, харин нэгдмэл, парламентын засаглалтай улсад онолын хувьд
пропорциональ тогтолцоо тохиромж муутай байдаг байна. Засгийн газраа
байгуулж тогтвортой ажиллуулахад мажоритар тогтолцоо илүү сайн нөлөөтэйг
дурдсан юм.
     Шударга талаас нь авч үзвэл сонгуулийн эрх зүйд туйлын шударга
тогтолцоо гэж байхгүй. Энэ талаар байнгын маргаан явагдаж байна. Сонгогч
бүрийн саналыг тусгах талаар пропорциональ тогтолцоо шударга, илүү олон
санал авсан хүн сонгогддогоороо мажоритар тогтолцоо шударга.
     Ардчилал бол дан ганц зөв зүйтэй шийдвэр гэсэн үг биш. Ийм учраас улс
төр бол ямар нэгэн зөв зүйтэй ѐс журмыг бий болгохын төлөө үеийн үед
үргэлжилдэг тэмцэл юм. Ардчилал цаашид хөгжих нь маш зөв зүйтэй сонгож
авсан сонгуулийн тогтолцоо, маш сайн боловсруулсан сонгуулийн хууль,
маш зөв зүйтэй зохион байгуулж явуулсан сонгуулиас ихээхэн шалтгаалдаг
байна.
     Ингэхлээр, сонгуулийн хамгийн шударга тогтолцоо, хамгийн шударга
хувилбарыг сонгоно гэдэг ойлголт харьцангуй юм. Эрдэмтдийн тооцсоноор
дэлхийд өөр хоорондоо ялгаа бүхий сонгууль явуулах 300 орчим журам, 150 гаруй
арга байдаг байна. Ингэхлээр, бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон
сонгуулийн хуулиа баталж сонгууль явуулж төрөө байгуулж байна. Манайд ч гэсэн
өвөрмөц байдлаар хандах гэсэн оролдлогууд хийсэн он жилүүд өнгөрсөнг
илтгэлийн эхний хэсэгтээ дурдсан билээ.
Сонгуулийн аль нэг тогтолцоог зөв зүйтэй гэж байгаа тал болгон эсрэг
талдаа түүнээ зөв зүйтэй гэж ойлгуулахын тулд ажилладаг, түүнийхээ төлөө
тэмцдэг. Бас улс болгонд хүчин төгөлдөр байгаа сонгуулийнхаа тогтолцоог
шүүмжилдэг хүмүүс байна. Манайх ч үүнээс тойрохгүй байна.
     Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбарыг багтаасан, ямар нэгэн өө сэвгүй
тогтолцоо байдаггүй байна.
     Өнгөрсөн жилүүдэд бидэнд дараах гол сургамж үлдсэн байна. Нэгд, цаг
хугацааны хувьд хавчигдаж, сонгууль дөхсөн үед сонгуулийн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах нь улс төрийн хувьд муу үр дагавартай. Аль нэг сонгуулийн
дараа, дараагийн сонгуулиас нэлээд өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй
юм. Хоѐрт, аль нэг улс төрийн бодлого, улс төрийн намын болон хувийн эрх
ашгийг бүхнээс дээгүүр тавьж, сонгуулийн хууль тогтоомжид хандаж болохгүй.
Улс эх орныхоо язгуур эрх ашиг, нийтийн эрх ашгийн үүднээс хандаж, удаан
хугацаанд үйлчлэх тогтвортой сайн хуультай болох ѐстой. Төрийн эрх барих
байгууллагад хэн байна вэ? төрийн эрхийг ямар нам барьж байна вэ? гэдгээс үл
хамааран, төрийн тулгуур бодлогод захирагдах ѐстой. Гуравт, эрх баригчид эл
асуудалд хандах бүрдээ гэнэн мөчид таамаглал, дүгнэлтэд хөтлөгдөж болохгүй,
түүнийг итгэл үнэмшил болгох хэрэггүй юм. Дөрөвт, эцсийн нэг шаардлага бол
сонгуулийн хууль ард түмэнд хамгийн ойлгомжтой, хамгийн энгийн байх хэрэгтэй.
Түүнд бүрхэг буюу хоѐрдмол утгатай ямар ч заалт, томъѐолол байх ѐсгүй. Энэ
талаараа манай хуулиуд сайн биш боловсрогдсон гэж хэлж болно.
     Манай хувьд эдгээр сургамж үлджээ. Сонгуулийн хуульд хандах нь хүнд,
бэрхшээлтэй асуудал юм. Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө ардчилал, олон
ургальч үзлийн олон улсын жаяг дэгд тохирсон, Үндсэн хуулийн үзэл санааг нэвт
шингээсэн, дэлхийн болон Монгол орны хөгжлийн чиг хандлага, ард түмнийхээ
сэтгэл зүйн онцлог, зан заншил, уламжлалыг тодорхой тусгасан, сонгууль бүрийн
өмнө өөрчлөгдөөд байдаггүй, төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж
чадах чансаатай хууль байх талаас л бодох хэрэгтэй юм.
     Бас сонгуулийн хуулиар зайлшгүй зохицуулах асуудлууд байдаг гэж АНУ-ын
эрдэмтэд үздэг байна. Энд сонгуулийг заавал хуулиар зохицуулж явуулах;
сонгуулийн төсөв, сонгуулийг төлөвлөж зохион байгуулах асуудлыг хуульд тусгах;
сонгуулийн үйл явцын үйлчлэл, хүрээ хязгаарыг сайн тогтоох; санал өгөх явдлыг
чөлөөтэй байхыг тусгах; сонгогчдын бүртгэлийг гаргах явдлыг тодорхой зааж
оруулах; сонгуульд санхүүгийн болон бусад луйвар булхай гаргах нөхцөлийг
хаасан байх; урьдчилан санал авах ажлыг оролцуулаад санал авах үйл явцыг
бүхэлд нь хуульчлах; саналыг тоолох ажлыг зохицуулсан байх, ялагчийг
баталгаажуулах зэрэг орсон байна.
      1992 онд бид хуулиа боловсруулж батлахдаа сонгуулийн ямар тогтолцоо
тохиромжтой вэ гэдгийг ярьж тохиролцож байсан бол эдүгээ энэ Бага хурлаар
сонгосон тогтолцоондоо тал бүрээс нь үнэлэлт өгч, сайн, саар талыг нь ярилцах
байх аа. Тогтолцоогоо яах вэ? гэдгийг эхлээд улс төрийн хүрээнд зөвшилцлийн
аргаар шийдвэрлэх хэрэгтэй болов уу. Үүний тулд энэ бага хурлын үр дүнгээр
парламентад    суудалтай,    суудалгүй    улс   төрийн    намуудын    удирдлага
зөвшилцөөний ширээнд сууж үзэл баримтлал, зарчмаа тогтож, хууль тогтоох
байгууллагад хуулийн дагуу хүргүүлэх нь ардчилсан ѐс зарчимд тохирох байх гэж
бодож байна.
      Эцэст нь нэг зүйлийг заавал сануулах хэрэгтэй гэж үзэж байна. Сонгуулийн
тогтолцоог Үндсэн хуулийн эрх зүйтэй, Үндсэн хуулийн бодлоготой, Үндсэн
хуулийн онолтой холбож үзэх ѐстой. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй
болгох хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их
Хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,
чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн
2 дахь заалтыг анхаарах хэрэгтэй болно. Энэ заалтын талаар нэгдсэн ойлголттой
болох хэрэгтэй байх. Сонгуулийг ер нь аль ч хэлбэрээр явуулахад дээрх заалтад
тохирох, харшлах эсэх, дээрх заалт зөвхөн ганц тогтолцоог хүлээн зөвшөөрсөн
эсэх, сонгуулийн шууд зарчимд харшлах эсэх, Улсын Их Хурлыг сонгох, Улсын Их
Хурлын гишүүнийг сонгох нь адил эсэхийн аль нэг шийдлийг нийтээрээ хүлээн
зөвшөөрөх хэрэгтэй болох байх аа. Нэг хэсэг нь нэг ойлголттой, нөгөө хэсэг нь өөр
ойлголттой байвал бидний ажил тодорхой үр дүнд хүрэхгүй ээ.
      Сонгуулийн тогтолцоо, ер нь төртэй холбогдсон аливаа асуудлыг ихэвчлэн
улс төржүүлэх явцуу байр сууриас үнэлэх, уг асуудлаар саналаа илэрхийлсэн
хүмүүсийг миний саналыг зөвшөөрч байгаа бол манай тал, үгүй бол нөгөө тал
гэсэн байдлаар хандах нь байдаг учраас энэ сэдвээр ярихад хүнд юм. Энэхүү бага
хурлаар хоѐр өдрийн турш санал бодлоо солилцохоор эл танхимд манай хамгийн
хүчтэй хүмүүс цугларчээ гэхэд хилсдэхгүй байх. Улс төрөө хойш тавьж, жинхэнэ
судлаач хүний байр сууриас баримт нотолгоо гаргаж, эх орныхоо эрх ашгийн
үүднээс ярилцах байх аа гэж найдаж       байна. Бид тодорхой үр дүнд хүрэх
шаардлагатай биз ээ.
     Бага хурлын гол зорилго бол сонгуулийг онолын утгаар ч, практикийн
талаас ч авч үзэж, намууд улс төрийн байр сууриа илэрхийлэхэд оршино.
     Баярлалаа.

More Related Content

What's hot

иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1nomiobno
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
жижиг улсын гадаад бодлогын хувилбар
жижиг улсын гадаад бодлогын хувилбаржижиг улсын гадаад бодлогын хувилбар
жижиг улсын гадаад бодлогын хувилбарBatkhishig Batjargal
 
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptxГазарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptxEnkh Tseba
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээMaralMaa1
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилAnkhbileg Luvsan
 
лэкц 4
лэкц 4лэкц 4
лэкц 4ariunubu
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйazora14
 
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим Iustinian-LLP
 

What's hot (20)

иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
жижиг улсын гадаад бодлогын хувилбар
жижиг улсын гадаад бодлогын хувилбаржижиг улсын гадаад бодлогын хувилбар
жижиг улсын гадаад бодлогын хувилбар
 
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptxГазарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
 
лэкц 4
лэкц 4лэкц 4
лэкц 4
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
нхх лекц №3
нхх лекц №3нхх лекц №3
нхх лекц №3
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүй
 
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
 

Viewers also liked

Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалGEC Mongolia
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Buka King
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
hun amiin too osolt
hun amiin too osolthun amiin too osolt
hun amiin too osoltMiigaa Mj
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 

Viewers also liked (7)

Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
hun amiin too osolt
hun amiin too osolthun amiin too osolt
hun amiin too osolt
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 

Similar to МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН - Ж.Ядамсүрэн 2002

Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалSundui Batbold
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...Umguullin Mongol Umguulugch
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyJargal Jambal
 
Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy indexJargal Jambal
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтП. Эрдэнэсайхан
 
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцСью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцGEC Mongolia
 
улс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаулс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаtungalag
 

Similar to МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН - Ж.Ядамсүрэн 2002 (20)

ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracy
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy index
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
 
төрийн үүсэл
төрийн үүсэлтөрийн үүсэл
төрийн үүсэл
 
төрийн үүсэл
төрийн үүсэлтөрийн үүсэл
төрийн үүсэл
 
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцСью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
улс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаулс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлага
 

More from GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 

More from GEC Mongolia (20)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН - Ж.Ядамсүрэн 2002

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН 2002 он Илтгэгч: Сонгуулийн ерөнхий хорооны дарга, доктор, профессор Ж.ЯДАМСҮРЭН Хатагтай, ноѐд оо! Монгол улс дэлхий нийтээр төлөвшиж байгаа ардчилсан замд хөл тавиад 10 гаруй жилийг ардаа орхилоо. 1992 онд баталсан Үндсэн хуулиар баталгаажуулж тунхагласан ардчилал бол засаглалын өнөөгийн хамгийн эрх чөлөөтэй хэлбэр мөн. Ардчиллыг улс төрд хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сонгууль билээ. Монгол улс 1992, 1993 онд сонгуулийн шинэ хуулиуд баталж, төрийн өндөрлөгүүдээ ардчилсан зарчмаар гурвантаа сонгон ажиллуулж байна. Түүнээс хойш манай улсын сонгуулийн хууль тогтоомжид суурь гэхээр өөрчлөлт хийгээгүй юм. Та бид Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг онол, практикийн хувьд өргөн хүрээгээр ярилцахаар энэ танхимд цуглараад байна. Манай улс орныг, манай ардчилсан тогтолцоог дэмждэг гадаадын өндөр мэргэжлийн хүмүүс уригдан ирсэн байна. Би энд юуны өмнө нэгэн зүйлийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Эл Бага хуралд илтгэл тавихдаа Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжид заасан албан үүргийнхээ хувьд бус, жирийн судлаач хүний хувьд Та бүхний өмнө зарим асуудлаар санал бодлоо илэрхийлье. Хатагтай, ноѐд оо! Монгол улс төрт ѐсны удаан жилийн түүхтэй, бодлого уламжлалтай орон. Үүнийг түүхээс үзэж болно. Монгол төрийг сонгох уламжлал эзэн хаанаа сонгож байсан XIII зууны үеийн Чингис хааны төр улсаас эхэлсэн билээ. Харин хүмүүн 1 Энэ илтгэлд “система” гэдэг їгийг “тогтолцоо” хэмээн орчуулав.
  • 2. төрөлхтний түүхийн хатуу ширүүн нугачаан дунд дээрх уламжлал тасалдаж байсан, гажуудаж байсан. 1911, 1921 оныг дамжин монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авсан, 1923 оноос Ардын засгийн газрын шийдвэрээр төрийг удирдах хэрэгт нийгмийн анги, бүлэг ялгаварлахгүйгээр олон түмнийг өргөнөөр оролцуулах хэлбэр болох арван гэр, баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл төлөөлөгчдийн хурлыг шат дараалан байгуулж, ардын төлөөлөгчдийн байгууллагын нэгдмэл тогтолцоо төлөвшин хөгжих үндсийг тавьсан юм. 1925 оноос 1944 он хүртэл ард түмний нэг хэсгийн сонгох, сонгогдох эрхийг ч хасаж үзсэн. 1949 онд Улсын IX их хурал сонгуулийн тогтолцоог ардчилах тухай хэлэлцээд сонгуулийг нийтийн, тэгш, шууд бөгөөд саналыг нууцаар хураах үндсэн дээр явуулж байхаар тогтоожээ. Энэ үеэс нийгэм, улс төрийн амьдрал дахь хэлбэрийн төдий сонгуулийн ардчилал хэрэгжиж эхэлсэн юм. Депутатад нэр дэвшүүлэхээс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нь сонгуулийн ардчилал ѐс төдий хэрэгжиж дээрээс журамлан зааварлаж, депутат нарын нийгмийн бүрэлдэхүүнийг урьдчилан тогтоож, “заавал сонгогдох ѐстой” дарга нарыг тойргуудад хуваарилан нэрээр нь тулгадаг байсан учраас сонгогчид түүний л төлөө саналаа өгдөг, ганцхан нэр дэвшигчтэй учир татгалзсан ч тэртэй тэргүй сонгогдох юм чинь гэсэн сэтгэхүйгээр хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг байв. Сонгууль ч өөрөө чирэгдэл ихтэй, гол нь сонгогчдыг толгой дараалан оролцуулж, түүний чөлөөтэй байх зарчмыг алдагдуулсан, ангийн шинж чанарыг нэвт агуулсан, арга хэлбэр, зохион байгуулалтын хувьд дээрээс чиглүүлсэн, ѐс төдий шинжтэй нүсэр ажил болж байв. 1951 оноос эхлэн явуулсан сонгуулийн санал хураалтад сонгуулийн насны хүмүүсийн 99.99 хувийг оролцуулснаа сонгууль ардчилсан шинжтэйн гол нотолгоо болгож байв. Ийнхүү сонгууль хэт хэлбэрдэл, гажуудалд орсны улмаас түүний агуулга нь болсон өрсөлдүүлэн шалгаруулах явдал орхигдож, сонгуулийн зарчмууд тунхаглалын шинж чанартай хэрэгжиж байв. Эл үеүд дэх Их Хурлын сонгууль, орон нутгийн сонгуулийн аль аль нь мажоритар тогтолцоогоор явагдаж байжээ.
  • 3. 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал асуулга явагдаж, түүнд бараг нийтээрээ оролцож, тусгаар тогтнолоо бүрэн дэмжсэн санал өгсөн байна. Ийнхүү Монголын түүхэнд нэг л удаа ард нийтийн санал асуулга явагджээ. 1990 оны 3 дугаар сард Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, 5 дугаар сард АДХ-ын сонгуулийн хууль баталсан нь Монголд парламентын чөлөөт сонгууль явуулах анхны алхам болсон. Эдгээр хуулийн үндсэн дээр Монголын түүхэнд 1990 оны 6, 7 дугаар сард анх удаа олон нам оролцсон сонгууль болсныг ардчиллын үндсийг тавьсан, түүнийг баталгаажуулсан том алхам гэж үзэхээс өөр аргагүй. Энэ сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль баталж, хүний эрх, эрх чөлөө, түүний дотор сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ ѐсоор хуульчлан баталгаажуулсан нь ардчиллын язгуур үндэс суурь болсон юм. Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталсны дараа УБХ-аас Монгол улсын Сонгуулийн ардчилсан хуулийг 1992 онд баталж, 1996 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. УИХ 1993 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталж, 2001 онд нэмэлт өөрчлөлт хийжээ. 1996 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийг баталж, 2000 онд нэмэлт өөрчлөлт хийв. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг мажоритар, орон нутгийн хурлын сонгуулийг шууд бусаар, хосолсон болон шууд сонгох 3 өөр аргаар явуулсан билээ. 1990 онд явагдсан АДХ-ын сонгуулиар улс төрийн намуудын нэрээр санал хураалт явуулж, энэхүү саналын дүнг үндэслэн Улсын Бага Хурлын 50 гишүүний тухайн улс төрийн намд ногдох суудлын тоог хуваарилснаар УБХ-ыг бүрдүүлэхэд анх удаа пропорциональ тогтолцоог хэрэглэжээ. 1992 онд УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажилд УБХ-ын гишүүд, улс төрийн намуудын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэд, судлаачид оролцжээ. Энэ танхимд тэдгээрийн нэлээд нь сууж байна. Анх аль аль тогтолцоог хослох замаар сонгуулийг явуулахаар тохиролцож төслөө УБХ-д оруулсан байна. УБХ-ын гишүүд сонгуулийн хуулийн төслийн талаар нэлээд ширүүн маргаан дэгдээж, олон хоног хэлэлцжээ. Олон дахин санал хураагаад УБХ-ын гишүүдийн
  • 4. олонх нь мажоритар тогтолцоог дэмжсэн байна. Энэ бүхний эцэст тэр үеийн хурлын тэмдэглэлээс үзэхэд УБХ-ын дарга Р.Гончигдорж сонгуулийг “нэгд, олон мандаттай томсгосон тойргууд байхаар зохион байгуулъя, хоѐрт, саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг намтай нь хамт бичье, тэгээд сонгогч зөвхөн нэр дэвшигчийн төлөө /намууд дээр санал өгөхгүй/ өгөхөөр шийдвэрлэе” гэж зарчмаа тогтож санал хураалгаж тохиролцжээ. Сонгуулийн хуулийн дагуу сонгогчид сонгуульд хэрхэн оролцов, хэчнээн хүн нэр дэвшив, сонгуулиуд хэрхэн явагдав, сонгуулийн үр дүн яаж гарав, тэр нь юуг харуулав зэрэг асуултад товч хариулахыг оролдъѐ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн …. шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” 1 гэж заажээ. Эдүгээ хүмүүс энэхүү эрхээ чөлөөтэй, эрх тэгш эдэлж, сонгуульд ухамсараараа оролцож өөрийн сонголтоо хийж сурч байна. Сайн, муугаар яаж ч хэлүүллээ гэсэн тэд хэний төлөө саналаа өгөхөө мэдэх болсон гэж хэлэх бүрэн үндэстэй. Гэхдээ будилснаас болж саналын хуудас олноор хүчингүй болох, эсхүл ямар нэгэн шалтгаанаар юм уу, эсхүл тодорхой “зорилгоор” санал өгөхгүй байх явдал бас гарсан. Үүнийг харуулах тодорхой тоо баримт бидэнд үлджээ. Түүнийг дурдаж нуршаад яахав. Сонгогчид төрөө төвшитгөж суралцжээ. УИХ-ын 1992 оны сонгуульд бүртгүүлсэн сонгогчдын 95.60 хувь, 1996 оныход 92.15 хувь, 2000 оныход 82.43 хувь, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 92.7 хувь, 1997 оныход 85.06 хувь, 2001 оныход 82.90 хувь нь тус тус оролцсон байна. Сонгуульд оролцох эсэх, саналаа өгөх эсэх нь Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн эрх, ардчилсан сонгуулийн зарчим учраас цаашид сонгуулийн хуульд сонгогчдын оролцооны хязгаарын талаар заах нь тохиромж муутай юм. Дээрх тоо баримтаас ч энэ нь харагдаж байна. 1 Монгол Улсын Їндсэн хууль.Улаанбаатар.2000.9-10 дахь тал
  • 5. Сонгуулиуд хуулийн дагуу явагдаж өнгөрчээ. Үүнийг сонгуульд оролцсон улс төрийн намуудын дарга нарын сонгуулийн дараа хийсэн мэдэгдлүүд, гадаад, дотоодын ажиглагчдын удаа дараа хийсэн үнэлгээ дүгнэлтүүд баталж байгаа юм. Өнгөрсөн сонгуулиуд нь хэн ч маргашгүй ардчилсан сонгуулиуд байлаа. Сонгогчид сонголтоо хийх бүрэн эрхээр хангагдсаны дээр төрийн бүх шатны хуралд сонгогдохын төлөө өрсөлдөх өргөн эрхийг чөлөөтэй эдэлж байна. 1990 оны анхны ардчилсан сонгуульд АИХ-ын депутатын 430 суудлын төлөө 2413 нэр дэвшигч өрсөлдөж, түүнээс хойш УИХ-ын 1992 оны анхны сонгуульд 76 суудлын төлөө 293, 1996 оны хоѐрдахь удаагийн сонгуульд 302, 2000 оны гуравдахь удаагийн сонгуульд 602 хүн нэр дэвшиж өрсөлдсөн байна. Тэд нам, эвслээс болон бие дааж нэр дэвшигчид байв. Парламентат ѐсны сонгодог хэлбэр төлөвших суурь үндсийг өнгөрсөн сонгуулиудын үр дүнд тавьжээ. Сонгуулийн эцэст ямар дүн гарсан бэ, суудал хэрхэн хуваарилагдсан бэ гэдэг асуултад нэлээд анхааралтай хандах хэрэгтэй. Бид эл Бага хуралд бэлтгэх явцад зарим судалгаа хийв. 1992 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн сонгогчдын 57.01 хувь, МоАН-МҮДН-ын эвслээс нэр дэвшигчдийн төлөө 17.51 хувь, МСДН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.10 хувь, бусад намаас нэр дэвшигчдийн төлөө 12.38 хувь, бие даагчдын төлөө 3.00 хувь нь тус тус саналаа өгч, парламентын суудлаас МАХН-д 70, эвсэлд 4, МСДН-д 1, бие даагчид 1 ногдсон байна. Харин 1996 оны сонгуульд АХЭ-ээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн сонгогчдын 47.23 хувь, МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө 40.64 хувь, бусад намаас нэр дэвшигчдийн төлөө 9.04 хувь, бие даагчдын төлөө 3.09 хувь нь саналаа өгч, парламентын суудлын АХЭ-д 50, МАХН-д 25, бие даагчид 1 суудал хуваарилагдсан байна. 2000 оны сонгуулийн хувьд авч үзвэл МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө 53.32 хувь, АН-аас нэр дэвшигчдийн төлөө 13.35 хувь, ИЗН-аас нэр дэвшигчдийн төлөө 3.45 хувь, МАШСН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.95 хувь, бусад намаас нэр дэвшигчдийн төлөө 15.97 хувь, бие дааж нэр дэвшигчдийн төлөө 2.92 хувь нь
  • 6. саналаа өгч, суудал МАХН-д 72, АН-д 1, ИЗН-д 1, Эх орон-МАШСН-д 1, бие даагчид 1 хуваарилагджээ. Би энд намын төлөө бус, намаас нэр дэвшигчдийн төлөө гэж зориуд онцлон тэмдэглэж байгаа нь сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг учрыг тодотгож байгаа хэрэг юм. Пропорциональ тогтолцоогоор хуулиа боловсруулж намын нэрээр санал хураасан бол дээрх тоо яг гарна гэж хэлж бас чадахгүй ээ. Сонгуулийг эл тогтолцоогоор явуулсан бол сонгуулиар намуудад ногдсон суудалд өөрчлөлт гарах байсан биз ээ. 1992 болон 2000 оны сонгуулийн дараа мажоритар тогтолцоог шүүмжлэх явдал гарч байна. Ер нь манай парламентад хуучин, шинэ намын аль алины нь хүчтэй төлөөлөл байх шаардлагатай байгаа юм. Гэтэл шинэ намууд мажоритар тогтолцоогоор хүчтэй өрсөлдөх хэмжээнд бойжоогүй болох нь өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр харагдаж байна. Үүнээс үзэхэд мажоритар тогтолцоо манайд одоо яг тохирно гэх үндэс алга. Пропорциональ тогтолцоонд орох юм бол бас жижиг намууд үүсэх, олон нам сонгуульд оролцох, сонгогчдын саналыг хуваах, парламентад нэг намд ногдох саналын хувь багасах, Засгийн газраа байгуулахад бэрхшээл учрахыг үгүйсгэхгүй. Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшигч, 1997, 2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ялж Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. 1992 оноос хойш орон нутгийн хурлуудын сонгууль гурвантаа болов. 1992 онд шууд бус тогтолцоогоор, 1996 онд хосолсон, 2000 онд шууд тогтолцоогоор явуулжээ. Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг үндэс болгон сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн зарчмаар саналаа нууцаар гаргаж Парламент, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийг явуулж ирсэн. Энд тэмдэглэхэд нэг тойрогт нэг хүн нэг санал өгч байвал нөгөө тойрогт нэг хүн нэг л санал өгөх сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлах явдлыг орхигдуулж, зарим сонгуульд энэ зарчмыг хэрэгжүүлж чадаагүй тал гарчээ. 1992 оны сонгуулийн 26 тойргийн наймд нь 2, арванхоѐрт нь 3, зургаад нь 4 мандат ногдсон байна. Нэг сонгогч 2-4 хүний төлөө харилцан адилгүй санал өгсөн, гэхдээ мандатаа сонгогчдын тооноос хамааруулж тогтоожээ.
  • 7. Сонгуулийн дараа зарим судлаач (түүний дотор гадаадын) сонгуулийн тэгш эрхийн зарчмыг сонгуулийн хуульдаа орхигдуулсан байна гээд сонгогч хүсээгүй байлаа ч өөрийн тойрогт нэр дэвшигчдийн аль нэгнийх нь төлөө заавал саналаа өгөхөөс аргагүй заалт байгаа нь сонгуулийн хуулийн том алдаа гэж үзсэн байна. 1992, 2000 оны сонгуулиар хүч тэнцвэргүй парламент бүрдсэн ч бүх зүйлийн бурууг амьдралд нийцэхгүй цоорхой хууль гаргасан, сонгуулийн мажоритар тогтолцоог сонгож авснаас болсон, эцсийн эцэст хүмүүс амьдралын доройтлын эрхшээлд автан саналын тэнцвэргүй байдал үүссэн гэх зэрэг шалтгаан, шалтаг руу дагнан чихэх бус, харин нэр дэвшсэн хүмүүсийн мэдлэг чадвар, дадлага туршлага, алдаа оноо, нэр хүнд, олонд танигдсан байдал зэрэг нөлөөлсөн тал бий байх. Сонирхол татахаар нэгэн баримт хэлье. 1992 оны сонгуульд 57 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн санал авсан. Үүний 55 нь МАХН- аас нэр дэвшигч байв. 1996 оны сонгуульд 49 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн санал авсан, 35 нь АХЭ-ынх, 2000 оны сонгуульд 46 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн санал авсны 44 нь МАХН-аас нэр дэвшигчид байна. Ардчилсан хөгжлийн явцад монголын улс төрийн тогтолцоонд гарсан нэг үндсэн өөрчлөлт бол төр нь нийгмийн цогц чанар, ардчилал, эрх чөлөө, хөгжлийн баталгаа болох шинэ мөн чанарыг олж, улс төрийн тогтолцооны цөм нь түүнд шилжиж, төрөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг болсон явдал мөн. Энэ явцад сонгуулийн байгууллага сонгогчийн төлөөлөгчдийн байгууллага байснаа байнгын ажиллагаатай төрийн байгууллага болон өөрчлөгдөв. Ийнхүү сонгууль эрхлэн явуулах мэргэжлийн байгууллага үүссэний 10 жилийн ойн өдрүүдийн босгон дээр энэ Бага хурал болж байна. Монгол улсад төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Сонгогч олон түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдсэн нь Монгол дахь ардчиллын нэг ололт яриангүй мөн. Цаашид манай оронд ардчилалд суралцах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн байгууллагуудыг бэхжүүлэх, ардчиллын олон жилийн туршлагатай улс орнуудын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн түгээмэл туршлагаас суралцах шаардлага өссөөр байгаа юм.
  • 8. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог сонгох, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх, сонгууль явуулах ажилтныг бэлтгэх, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажилд зохих бэрхшээл гарч байсан, одоо ч гарсаар байна. Дараа дараагийн сонгуулийн өмнө сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг янз бүрийн төвшинд, янз бүрийн шугамаар боловсруулж ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сонгуулиудын явц, үр дүнгээс тодорхой сургамж авч, дүгнэлт хийсний үндсэн дээр хуулиа улам боловсронгуй болгоход чиглэгдэж ирсэн юм. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоор ажиллахдаа юуны өмнө сонгуулийн аль нэг тогтолцоог зарчмын хувьд сонгох хэрэгтэй. Энэ л гол бөгөөд хамгийн хүнд асуудал. Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхийг төлөөлөх, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эдгээрийг хосолсон гурван өөр тогтолцоо ашиглагдаж иржээ. Эдгээр нь дотроо бас олон хувилбаруудтай байна. Тойрогт нэр дэвшигчдийн олонхийн, эсхүл олон санал авсан хүн сонгогддог мажоритар тогтолцоо АНУ, Англи, Франц, Энэтхэг, Мексик зэрэг ардчилал олон зуун жилийн туршид хөгжсөн зарим оронд хэрэглэгдэж байна. Энэ тогтолцоогоор сонгууль явуулж байгуулсан төр засагт сонгогчдын цөөнхийн санаа бодол тэрбүр тусгалаа олж чаддаггүй том буюу “ард түмний” гэгдэх намуудын эрх ашиг давамгайлдаг, улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү хувь хүмүүсийн нэр хүнд чухал болдог, нийгмийн эмзэг асуудлаар дагнасан популистуудыг өөгшүүлдэг зэрэг сул талтай. Намаар санал хурааж, намын нэрийн жагсаалтаар парламентын гишүүнийг бүрдүүлдэг пропорциональ тогтолцоог Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон болон Европ, Ази, Америкийн нэлээд оронд хэрэглэж байна. Энэ нь олон хувилбартай. Эл тогтолцоо нь хэт олон жижиг намыг (зарим оронд тодорхой босготой ч) үүсгэдэг, парламентын болон засгийн газрын тогтвортой байдалд сөрөг нөлөөлдөг, хууль бус хуйвалдаан үүсгэх зэрэг сөрөг талтай байна. Хүмүүс сонгуульд оролцохдоо аар саар зүйлд хөтлөгддөггүй, улс орон, нийгмийн өмнө тулгарсан амин чухал асуудалд буурьтай хандахад түлхэц өгдөг байна. Гэвч олон
  • 9. нам оролцож засгийн газраа бүрдүүлэхэд хүрдэг учраас улс төрийн намууд амласнаа хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсгэдэг ажээ. Бид бага хуралд бэлтгэх хүрээнд нэлээд хэмжээгээр судалгаа явуулж дээрх аль ч тогтолцооны давуу болон сул талыг нарийвчлан гаргасан. Гэхдээ эл бага хурлаар сонгуулийн тогтолцоо бүрийн давуу болон сул талыг улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс сайн ярилцах хэрэгтэй юм. Дээрх аль ч тогтолцоогоор сонгуулийг явуулахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй учраас уг хоѐр тогтолцооны дутагдалтай талыг орхих замаар аль алиныг хосолсон тогтолцоог Унгар мэтийн зарим шилжилтийн байдал дахь улс оронд хэрэглэж байна. Энэ нь бас тийм ч тохиромжтой тогтолцоо биш бололтой. Яагаад тэр билээ? Хосолсон тогтолцоо нь парламентын гишүүдийн ижилхэн статуст ялгавар гаргадаг байна. Жишээ нь, Унгар улсад парламентын 200 гишүүн нь шууд, 200 гишүүн нь намын нэрийн жагсаалтаар, 40-50 гишүүнд саналын хэмжээг харгалзан суудал хуваарилдаг байна. Энд парламентын гишүүдийн ижилхэн статуст гурван төвшний ялгавар бий болгож, явган хэл ам, яриа хөөрөө тасардаггүй байна. Тэд хуулиа өөрчилж мажоритар тогтолцоонд шилжихээр бэлтгэж байна. Дэлхийн зарим улс орон дагнасан аль нэг тогтолцооноос хосолсон тогтолцоонд шилжсэн туршлага ч гарчээ. Тухайлбал, 1990-ээд оноос Япон дан мажоритараас мажоритар болон пропорциональд, Итали пропорционалиас мажоритар болон пропорциональ тогтолцоонд оруулсан байна. Хууль тогтоогч буюу парламентын гишүүн гэж хэн бэ гэдэг талаас сонгуулийн хуульд хандах нь чухал бөлгөө. Парламентын гишүүн нэг талаас сонгогчдын төлөөлөгч учраас тэдний үзэл бодол, эрх ашгийг хамгаалагч, хууль тогтоомжид тусгагч байх, нөгөө талаас, хууль тогтоох ажиллагаа нарийн мэргэжил, өргөн мэдлэг, алсын хараатай үйл ажиллагаа шаарддаг ажил учраас уг шаардлагыг хангасан байх учиртай. Иймд дээрх хоѐр хандлагыг хослуулах бололцоог сонгуулийн хууль тогтоомжоор олгох шаардлагатай билээ. Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид эл Бага хуралд бэлтгэх хугацаанд сонгуулийн мажоритар тогтолцоотой АНУ-ын болон пропорциональ
  • 10. тогтолцоотой ХБНГУ, Швед улсын сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн удирдлага зохион байгуулалттай биечлэн танилцсан юм. АНУ-ын хувьд холбооны улс болохоор сонгуулийн удирдлага зохион байгуулалт нь манайхаас нэлээд өөр юм. Муж болгон өөрсдийн сонгуулийн хуультай, сонгуулийг муж бүртээ бие дааж зохион байгуулж байна. Энэ тохиолдолд Холбооны сонгуулийн комисс нь манай Хороо шиг сонгуулийг зохион байгуулах талаар нэгдсэн удирдлагаар хангадаггүй, зөвхөн хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд энд анхаарч байгаа гол асуудал бол сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудал байна. Энэ талаар бага хурал дээр өөр хүн тодорхой ярих учраас энд товчлох нь зүйтэй байх. Харин АНУ-д сонгуулийн тогтолцооны хувьд түүнийг өөрчлөх эсэх талаар яригдаж байгаа зүйл алга байна. ХБНГУ-ын сонгуулийнх нь тогтолцооны талаарх урьд нь манайд аль ч төвшинд яригдаж байсан ойлголт өөр байна. Германд сонгуулийн пропорциональ тогтолцоотой юм. Германы эрдэмтэд, судлаачид, тухайлбал, сонгуулийн эрх зүйгээр мэргэжсэн доктор профессор Ханс-Еахин Вээн болон Бундестагын зарим гишүүд Германы сонгуулийн тогтолцоо бол өөрчлөлт бүхий /модификаци оруулсан/, 5 хувийн босготой пропорциональ тогтолцоо мөн гэж баталж байна. Сонгуулийн хуулийг боловсруулах, өөрчлөхөд Үндсэн хуулийн эрх зүй, улс төрийн намуудын асуудал хөндөгддөг, улс төрийн олон намын тогтолцоотой шууд холбоотой. Сонгуулийн тогтолцоо нь намын тоо, төрөл, парламентын гишүүний намтай харилцах харилцааг тогтоодог гэж үзэж байна. Нэг мандаттай тойргоос нэр дэвшихэд парламентын гишүүний бие даасан байдал нь их байдаг, пропорционалиар нэр дэвшихэд намаасаа илүү хамааралтай байдаг нь тодорхой. Сонгуулийн тогтолцоог бас төрийн тогтолцоотой холбож авч үзэх учиртай. Германы дээрх эрдэмтэд пропорциональ тогтолцоо бол онолын хувьд парламентын засаглалтай Бүгд найрамдах улсад тохиромж муутай. Олон жижиг нам парламентад ороход тогтвортой олонх бий болдоггүй, сөрөг хоѐр хүчин ч сонгуулийн дараа эвсэхэд хүрдэг гэж ярьж байна.
  • 11. Ер нь ардчилал хөгжихөд санаснаар болдог бол аливаа улс орон ардчиллын эхний үед эхлээд пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулаад, ардчилал төлөвшиж тогтвортой байдал бий болсны дараа мажоритар тогтолцоонд ордог бол сайн юм байна. Гэхдээ санаснаар болдоггүй байна. Дараа нь мажоритар тогтолцоо руу шилжихэд хүнд, бэрхшээлтэй, тухайлбал ХБНГУ сонгуулийн мажоритар тогтолцоонд шилжих гэж хоѐр ч удаа намууд зөвшилцөж ажиллаад одоо хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа юм байна. Төрд сонгогч бүрийн санаа бодлыг тусгадаг талаасаа пропорциональ тогтолцоо илүү, харин нэгдмэл, парламентын засаглалтай улсад онолын хувьд пропорциональ тогтолцоо тохиромж муутай байдаг байна. Засгийн газраа байгуулж тогтвортой ажиллуулахад мажоритар тогтолцоо илүү сайн нөлөөтэйг дурдсан юм. Шударга талаас нь авч үзвэл сонгуулийн эрх зүйд туйлын шударга тогтолцоо гэж байхгүй. Энэ талаар байнгын маргаан явагдаж байна. Сонгогч бүрийн саналыг тусгах талаар пропорциональ тогтолцоо шударга, илүү олон санал авсан хүн сонгогддогоороо мажоритар тогтолцоо шударга. Ардчилал бол дан ганц зөв зүйтэй шийдвэр гэсэн үг биш. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ѐс журмыг бий болгохын төлөө үеийн үед үргэлжилдэг тэмцэл юм. Ардчилал цаашид хөгжих нь маш зөв зүйтэй сонгож авсан сонгуулийн тогтолцоо, маш сайн боловсруулсан сонгуулийн хууль, маш зөв зүйтэй зохион байгуулж явуулсан сонгуулиас ихээхэн шалтгаалдаг байна. Ингэхлээр, сонгуулийн хамгийн шударга тогтолцоо, хамгийн шударга хувилбарыг сонгоно гэдэг ойлголт харьцангуй юм. Эрдэмтдийн тооцсоноор дэлхийд өөр хоорондоо ялгаа бүхий сонгууль явуулах 300 орчим журам, 150 гаруй арга байдаг байна. Ингэхлээр, бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн хуулиа баталж сонгууль явуулж төрөө байгуулж байна. Манайд ч гэсэн өвөрмөц байдлаар хандах гэсэн оролдлогууд хийсэн он жилүүд өнгөрсөнг илтгэлийн эхний хэсэгтээ дурдсан билээ.
  • 12. Сонгуулийн аль нэг тогтолцоог зөв зүйтэй гэж байгаа тал болгон эсрэг талдаа түүнээ зөв зүйтэй гэж ойлгуулахын тулд ажилладаг, түүнийхээ төлөө тэмцдэг. Бас улс болгонд хүчин төгөлдөр байгаа сонгуулийнхаа тогтолцоог шүүмжилдэг хүмүүс байна. Манайх ч үүнээс тойрохгүй байна. Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбарыг багтаасан, ямар нэгэн өө сэвгүй тогтолцоо байдаггүй байна. Өнгөрсөн жилүүдэд бидэнд дараах гол сургамж үлдсэн байна. Нэгд, цаг хугацааны хувьд хавчигдаж, сонгууль дөхсөн үед сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь улс төрийн хувьд муу үр дагавартай. Аль нэг сонгуулийн дараа, дараагийн сонгуулиас нэлээд өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Хоѐрт, аль нэг улс төрийн бодлого, улс төрийн намын болон хувийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, сонгуулийн хууль тогтоомжид хандаж болохгүй. Улс эх орныхоо язгуур эрх ашиг, нийтийн эрх ашгийн үүднээс хандаж, удаан хугацаанд үйлчлэх тогтвортой сайн хуультай болох ѐстой. Төрийн эрх барих байгууллагад хэн байна вэ? төрийн эрхийг ямар нам барьж байна вэ? гэдгээс үл хамааран, төрийн тулгуур бодлогод захирагдах ѐстой. Гуравт, эрх баригчид эл асуудалд хандах бүрдээ гэнэн мөчид таамаглал, дүгнэлтэд хөтлөгдөж болохгүй, түүнийг итгэл үнэмшил болгох хэрэггүй юм. Дөрөвт, эцсийн нэг шаардлага бол сонгуулийн хууль ард түмэнд хамгийн ойлгомжтой, хамгийн энгийн байх хэрэгтэй. Түүнд бүрхэг буюу хоѐрдмол утгатай ямар ч заалт, томъѐолол байх ѐсгүй. Энэ талаараа манай хуулиуд сайн биш боловсрогдсон гэж хэлж болно. Манай хувьд эдгээр сургамж үлджээ. Сонгуулийн хуульд хандах нь хүнд, бэрхшээлтэй асуудал юм. Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө ардчилал, олон ургальч үзлийн олон улсын жаяг дэгд тохирсон, Үндсэн хуулийн үзэл санааг нэвт шингээсэн, дэлхийн болон Монгол орны хөгжлийн чиг хандлага, ард түмнийхээ сэтгэл зүйн онцлог, зан заншил, уламжлалыг тодорхой тусгасан, сонгууль бүрийн өмнө өөрчлөгдөөд байдаггүй, төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж чадах чансаатай хууль байх талаас л бодох хэрэгтэй юм. Бас сонгуулийн хуулиар зайлшгүй зохицуулах асуудлууд байдаг гэж АНУ-ын эрдэмтэд үздэг байна. Энд сонгуулийг заавал хуулиар зохицуулж явуулах; сонгуулийн төсөв, сонгуулийг төлөвлөж зохион байгуулах асуудлыг хуульд тусгах;
  • 13. сонгуулийн үйл явцын үйлчлэл, хүрээ хязгаарыг сайн тогтоох; санал өгөх явдлыг чөлөөтэй байхыг тусгах; сонгогчдын бүртгэлийг гаргах явдлыг тодорхой зааж оруулах; сонгуульд санхүүгийн болон бусад луйвар булхай гаргах нөхцөлийг хаасан байх; урьдчилан санал авах ажлыг оролцуулаад санал авах үйл явцыг бүхэлд нь хуульчлах; саналыг тоолох ажлыг зохицуулсан байх, ялагчийг баталгаажуулах зэрэг орсон байна. 1992 онд бид хуулиа боловсруулж батлахдаа сонгуулийн ямар тогтолцоо тохиромжтой вэ гэдгийг ярьж тохиролцож байсан бол эдүгээ энэ Бага хурлаар сонгосон тогтолцоондоо тал бүрээс нь үнэлэлт өгч, сайн, саар талыг нь ярилцах байх аа. Тогтолцоогоо яах вэ? гэдгийг эхлээд улс төрийн хүрээнд зөвшилцлийн аргаар шийдвэрлэх хэрэгтэй болов уу. Үүний тулд энэ бага хурлын үр дүнгээр парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намуудын удирдлага зөвшилцөөний ширээнд сууж үзэл баримтлал, зарчмаа тогтож, хууль тогтоох байгууллагад хуулийн дагуу хүргүүлэх нь ардчилсан ѐс зарчимд тохирох байх гэж бодож байна. Эцэст нь нэг зүйлийг заавал сануулах хэрэгтэй гэж үзэж байна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн эрх зүйтэй, Үндсэн хуулийн бодлоготой, Үндсэн хуулийн онолтой холбож үзэх ѐстой. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн 2 дахь заалтыг анхаарах хэрэгтэй болно. Энэ заалтын талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байх. Сонгуулийг ер нь аль ч хэлбэрээр явуулахад дээрх заалтад тохирох, харшлах эсэх, дээрх заалт зөвхөн ганц тогтолцоог хүлээн зөвшөөрсөн эсэх, сонгуулийн шууд зарчимд харшлах эсэх, Улсын Их Хурлыг сонгох, Улсын Их Хурлын гишүүнийг сонгох нь адил эсэхийн аль нэг шийдлийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох байх аа. Нэг хэсэг нь нэг ойлголттой, нөгөө хэсэг нь өөр ойлголттой байвал бидний ажил тодорхой үр дүнд хүрэхгүй ээ. Сонгуулийн тогтолцоо, ер нь төртэй холбогдсон аливаа асуудлыг ихэвчлэн улс төржүүлэх явцуу байр сууриас үнэлэх, уг асуудлаар саналаа илэрхийлсэн хүмүүсийг миний саналыг зөвшөөрч байгаа бол манай тал, үгүй бол нөгөө тал
  • 14. гэсэн байдлаар хандах нь байдаг учраас энэ сэдвээр ярихад хүнд юм. Энэхүү бага хурлаар хоѐр өдрийн турш санал бодлоо солилцохоор эл танхимд манай хамгийн хүчтэй хүмүүс цугларчээ гэхэд хилсдэхгүй байх. Улс төрөө хойш тавьж, жинхэнэ судлаач хүний байр сууриас баримт нотолгоо гаргаж, эх орныхоо эрх ашгийн үүднээс ярилцах байх аа гэж найдаж байна. Бид тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай биз ээ. Бага хурлын гол зорилго бол сонгуулийг онолын утгаар ч, практикийн талаас ч авч үзэж, намууд улс төрийн байр сууриа илэрхийлэхэд оршино. Баярлалаа.