SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
Цагдаагийн Академийн Эрүүгийн ба ЭБШЭЗүйн тэнхмийн
                     ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Гантөмөр

           Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль
                  тогтоомжийн уялдаа холбооны зарим асуудал

      Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал нь тасралтгүй хэрэгжих
байнгын үйл явц бөгөөд энэ асуудал нь зөвхөн хууль тогтоомжийг шинээр батлах
тэдгээрт зохих нэмэлт өөрчлөлт оруулах асуудал төдий бус нэгэнт батлагдсан
хуулийг амьдралд хэрэгжүүлэх, хууль амьдралын холбоо, хуулиудын хоорондын
уялдаа холбоог хангах явдал билээ. Өөрөөр хэлбэл батлагдан гарсан хууль нь
амьдралын /практик / бодит хөрсөнд суурилан, түүнд нийцэн зохицож, хууль
түүнийг хэрэглэх практик ажиллагаа харилцан шүтэлцэж, бусад хуулиудтай
харилцан уялдсан тохиолдолд уг хууль хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
       Монгол Улсын Эрүүгийн эрх зүй нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд
чухал байр суурь эзэлдэг эрх зүй нэг салбар болохын зэрэгцээ эрх зүйн бусад
салбаруудтай салшгүй холбоотой байдаг.
       Үүнийг тэрлэгч би бээр Эрүүгийн хуулийн бусад хуулиудтай хэрхэн
харилцан уялдсан байдлыг судлах судалгааны ажлын хүрээнд1 Эрүүгийн болон
Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдааг холбоог тодорхойлж
цаашид боловсронгуй болгох талаар та бүхэнтэй өөрийн санаа бодлыг
хуваалцахыг хүслээ.
       Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн уялдаа холбооны
тухай асуудлыг ЭЭЗүй болон Захиргааны эрх зүйн чиглэлээр гарсан сурах
бичгүүдэд тодорхой хэмжээнд авч үзсэн2 байх боловч                       Эрүүгийн хууль болон
Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийг уялдаа холбоог судалсан нь
үгүй байна.
     Эрүүгийн ба Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа
холбооны тухай асуудал нь юуны өмнө тэдгээрийн ижил төсөөтэй болон ялгаатай
шинжийг тодорхойлохоос эхлэнэ хэмээн үзэж байна.


1
  Зохиогч урьд нь Эрїїгийн ба ЭБШХуулийн уялдаа холбооны талаар єгїїлэл бичиж “Монголын тєр, эрх”
зїй сэтгїїлийн 2002 оны № 4 хэвлэгдсэн.Уг сэтгїїлийн 37-43 дах талыг їзнэ її?
2
   Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15-16 дах тал С.Нарангэрэл. Монгол Улсын
ЭЭЗїй. Ерєнхий анги.1999 он.8-9 дах тал, С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїй Ерєнхий анги.УБ.2002. 11 дэх тал
Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын ижил төсөөтэй
тал нь 1-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд нь нэгэн
адил нийгмийн харилцааг хамгаалах зорилттой байдагт орших ба түүнийг дээрхи
хуулиудын холбогдох заалтаас харж болно. Эрүүгийн хуулийн 1-р зүйлийн 1.1-д
зааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар
тогтнол, үндэсний аюулгүй байдал хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн
өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний
аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог бол Захиргааны
хариуцлагын тухай хуулийн зорилт нь       хэдий уг хуульд зааж өгөөгүй боловч
Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж
мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалах явдал мөн.
      2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд нь
материаллаг хуульд тооцогдоно. Эрүүгийн хууль нийгэмд аюултай гэмт хэрэг
үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг тодорхойлдог
бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны журам зөрчсөн этгээдэд
захиргааны хариуцлага хүлээлгэх эрх зүй үндсийг хуульчлах явдлаар тэдгээрийн
материаллаг хууль болох шинж илэрнэ.
     Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь дээр
дурьдсан ижил төсөөтэй шинжийг агуулахын зэрэгцээ ялгагдах шинжүүдтэй
байна. Үүнд: 1-рт: Эрүүгийн хууль нь гагцхүү материаллаг хууль бол Захиргааны
хариуцлагын тухай хууль нь материаллаг хууль төдийгүй мөн нэгэн зэрэг
процессын хуулийн шинжийг давхар агуулдаг. Учир нь Захиргааны хариуцлагын
тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг
дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчсөн тодорхой
төрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийн бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэд
хүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчлахын зэрэгцээ уг
хуулийн   I   бүлэгт   захиргааны   зөрчлийг   хянан   шийдвэрлэх   ажиллагааны
/процессын/ журмыг тогтоосон байдаг.
      2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн
эх сурвалжууд нь тэдгээрийн ялгагдах нэг шинж болно.Эрүүгийн хуулийн 2-р
зүйлийн 2..2-д “… Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ…” гэж
заажээ. Мөн Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг
гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга
хэмжээг гагцхүү Эрүүгийн хуулиар тогтооно.




       Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь 1992 онд
батлагдсан Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хууль болон захиргааны
хариуцлагын хэм хэмжээг хуульчилсан бусад хууль, хууль тогтоомжийн актаас
бүрдэнэ./ЗХтХ-ийн 2-р зүйл/
       Манай зарим судлаачдын судалж тогтоосноор 1992 оноос тухайлбал:
Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-аас батлан гаргасан
хуулиудын3 70 орчим хувь нь захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон
байна.4 Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид олон
тооны хууль, эрхийн актууд хамаардаг онцлогтой.Захиргааны хариуцлагын тухай
хууль тогтоомжийн тогтолцооны дээрх байдал нь захиргааны зөрчлийг хянан
шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулах, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийг
хангахад хүндрэл учруулах нэг нөхцөл болж байгаа юм.
       Иймээс захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг                           төрөлжүүлэн
Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн нэг                     хуульд      хуульчлах саналыг
Захиргааны эрх зүйн эрдэмтэн судлаачид нилээд эртнээс дэвшүүлж5 байсаны
зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 1992 оны 11-р сарын 30 өдрийн “Захиргааны
хариуцлагын тухай          хууль батлагдсантай           холбогдуулан       авах зарим        арга
хэмжээний тухай” 33-р тогтоолын 1-ийн 2-т Захиргааны хариуцлагын тухай
төрөлжсөн хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын 1993 оны хаврын
чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барихыг Засгийн газарт даалгасан боловч одоог
хүртэл хэрэгжээгүй байна.
       3-рт:   Эрүүгийн      хууль    болон Захиргааны хариуцлагын                 тухай     хууль
тогтоомжоор хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа /хамгаалах зүйл/ нь зарим
талаар ойролцоо, ижил байж болох ч түүний агуулга, хамрах хүрээ, нийгмийн

3
  1992 оноос хойш Монгол Улсын Их Хурал 600 гаруй хуулийг батлан гаргасан г эсэн мэдээ баримт бий
4
   Ж.Долгорсїрэн. Захиргааны хариуцлага.УБ.1998 он. 19 дэх тал
5
   Б.Чимид. БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ хот. 1988 он. 288 дах тал, Ж.Долгорсїрэн. Захиргааны
хариуцлага. УБ хот.1998 он 14-15 дах тал, Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг
хэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн зарим асуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсын
симпиозумын эмхэтгэл 1998 он.172 дах тал
үнэлэмжээрээ ялгагдана. Эрүүгийн хуулиар Захиргааны хариуцлагын тухай хууль
тогтоомжоор хамгаалдаггүй, хамгаалах боломжгүй нийгмийн хамгийн амин чухал
эрх ашиг, сонирхол тухайлбал: Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт
байдал хүний амь нас, энх тайван, хүн төрөлхний аюулгүй байдал гэх мэт
харилцааг гэмт халдлагаас хамгаалдаг бол Захиргааны хариуцлагын тухай хууль
тогтоомжоор Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагагүй нийгмийн бусад
харилцааг хамгаалах боломжтой байдаг.
       4-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын хамгаалах
зорилтоо хэрэгжүүлэх арга механизм нь өөр өөр байдаг явдал мөн.
       Эрүүгийн хууль нь өөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмд
аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм
буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын
төрөл, хэмжээг тогтооно.Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь
Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж
мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалахын тулд
захиргааны журам зөрчсөн тодорхой төрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийн
бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөл
хэмжээг хуульчлах замаар дээрх зорилт хэрэгжинэ.
     Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн
уялдаа холбооны өөр нэг чухал асуудал бол тэдгээрийн хоорондын харилцан
нөхцөлдсөн байдал, харилцан хамаарал, тэдгээрийн уялдаа холбоог хангах
асуудал мөн.
     Энэ нь юуны өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, Захиргааны
хариуцлагын тухай хууль тогтоомжоор тодорхойлсон захиргааны зөрчлийн
ялгаа, харилцан уялдаа холбоо, түүнийг дээрхи хуулиудад                   хэрхэн хуульчлах
асуудалд шууд холбогдох ёстой.
     Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн хамгийн
гол материаллаг шинж нь түүний нийгэмд аюултай шинж бөгөөд энэ шинжээрээ
захиргааны зөрчлөөс ялгагдана гэдэгтэй нэгэнт хэн ч маргахгүй, нэгэнт хүлээн
зөвшөөрөгдсөн билээ.6


6
  Б.Чимид.БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ .1988 он. 288 дах тал, Ж..Долгорсїрэн. Захиргааны
хариуцлага.УБ.1998 он.23 дах тал, Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15 дах тал
Гэмт хэрэг, захиргааны зөрчил нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр
хэмжээгээрээ ялгагдах хэдий боловч хоорондоо харилцан нөхцөлдсөн ойлголтууд
юм. Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж
байдаг ойлголт бөгөөд үүнтэй холбоотойгоор ЭЭЗүйн төрийн бодлогын хүрээнд
тодорхой нийгэмд аюултай үйлдэл нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийн зэрэглэлд
харилцан шилжих өөрөөр хэлбэл урьд нь захиргааны зөрчилд тооцогдож байсан
үйлдэлийг гэмт хэрэгт тооцох /эрүүжүүлэх/,              Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт
тооцогдож байсан үйлдлийг гэмт хэрэгт үл тооцож /эс эрүүжүүлэх/ захиргааны
зөрчил болгох замаар хоорондоо харилцан нөхцөлдөж байдаг байна.
       Түүнчлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт
тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдгээр ойлголтуудын төдийгүй ЭЭЗүй
ЗЭЗүйн хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг. Манай улс 1961 оны Эрүүгийн
хуулиас эхлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт
тооцож      эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон ба 1986 оны Шинэчлэн
найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 зүйлд                 ийм заалт байсан юм.
Харин 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар дээрхи практикаас татгалзсан билээ.
       Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид
гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хуульчлахдаа тэдгээрийн ялгаа нийгмийн хор
аюулын шинжийг зөв зааглан ялгахгүй байх явдал өмнөх хуулиуд болон
одоогийн хүчин төгөлдөр үйлчилж            буй хуулиудад учир дутагдалтай байгааг
тэмдэглэх нь зүйтэй.
       Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16-р зүйлийн 16.2-д “….Эрүүгийн хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч
ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…”
гэсэн заалт нь Эрүүгийн хууль дах гэмт хэрэг, эрх бусад зөрчил тухайлбал
захиргааны зөрчлийн ялгааг хуульчилсан нийтлэг хэм хэмжээ болох юм.
       Захиргааны хариуцлагын тухай нийтлэг /ерөнхий/ хууль ба захиргааны
хариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хууль тогтоомжийн заалтыг үзэхэд
гэмт    хэрэг,   захиргааны     зөрчлийг     ялгааг    “...хэрэв   эрүүгийн     хариуцлага
хүлээлгэхээргүй бол...” гэсэн уламжлалт, хэвшмэл, ерөнхий үг хэллэгээр


С.Нарангэрэл. Монгол Улсын ЭЭЗїй.Ерєнхий анги.1999 он.92 дах тал,С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїй
Ерєнхий анги.УБ.2002. 53-56 дах тал
заагласан бий. Сонирхолтой нь дээрхи хууль тогтоомжийн “...хэрэв эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн заалтыг судлан үзэхэд     гэмт хэрэг
захиргааны зөрчлийн ялгаа бараг харагдахгүй байгаа юм.
    Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль
болон захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хуулиудад заасан
тодорхой төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг хэрхэн хуульчилсан
байдлыг судалж үзэхэд дараах байдал ажиглагдаж байна.Үүнд:
     1-рт:Тодорхой гэмт хэрэг, захиргааны зөрчил, тэдгээрийн бүрэлдэхүүнийг
Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд яг ижил, үг үсгийн хувьд ч
ялгаагүй байдлаар хуульчилсан нь хачирхалтай. Жишээ нь: Эрүүгийн хуулийн
240-р зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийг нэрлэж
болно. Эрүүгийн хуулийн 240-р зүйлийн 240.1-д “...Гадаадын иргэн, харъяалалгүй
хүн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр
оршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин
суух газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, эсхүл оршин суух, тус улсын
нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг нэг зуугаас хоѐр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл
таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бол Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 28-р зүйлд ”...1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн
эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй
эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин
суусан бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
      2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр
дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
      3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр
зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам
зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-200000 төгрөгөөр
торгох шийтгэл ногдуулна...” гэж зааснаас үзэхэд      гэмт хэрэг, захиргааны
зөрчлийн ялгаа үндсэндээ алдагдсан байна.Ийм жишээ Эрүүгийн болон
Захиргааны хариуцлагын тухай хуульд 10 гаруй бий.
2-рт: Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид “...хэрэв эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол...” хэмээн тодорхой захиргааны зөрчлийг заасан
боловч Эрүүгийн хуульд уг үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байх эсвэл хүчингүй
болгосон, гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь:
Дархлаажуулалтын тухай хуулийн 21-р зүйлд Дархлаажуулалтын тухай хууль
тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх
бүхий улсын байцаагч захиргааны шийтгэл оногдуулна гээд захиргааны зөрчил
болох үйлдлүүдийг заасан боловч ийм төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд огт
хуульчлаагүй байна.Өөрөөр хэлбэл “… эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй
бол…”     гэсэн нэр томъѐо нь хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэм
хэмжээ тогтоохдоо хэрэглэдэг жижүүрийн үг болсон байна.
        3-рт: Эрүүгийн хуульд гэмт хэргийг            ижил төрлийн захиргааны зөрчлөөс
зааглан хуульчлахдаа тэдгээрийн ялгааг /хэт ерөнхий байдлаар/ нарийн гаргаж
өгөөгүй байх нь олонтой бөгөөд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн
практикт тодорхой гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэл
учруулж     байна.Жишээ нь: Эрүүгийн хуулийн 161-р зүйлд Хууль тогтоомжоор
хориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах                      үйлдвэрлэл, үйлчилгээ,
худалдааг дур мэдэн их хэмжээтэйгээр эрхэлсэн бол эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээр заасан боловч уг хэргийг ижил төрлийн захиргааны зөрчлөөс7 ялгах
шалгуурыг нарийн хуульчилж өгөөгүй, хориглосон үйлдвэрлэл, худалдаа,
үйчилгээг их хэмжээтэйгээр явуулсан гэдгийг Улсын Дээд Шүүхээс албан ѐсоор
тайлбарлаагүй байгаа юм.Мөн Эрүүгийн хуулийн 181-р зүйл, Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлийг нэрлэж болно.Гэмт хэрэг захиргааны
зөрчлийн хоорондын ялгааг нарийн зааглаж өгөөгүйгээс шүүхийн практикт гэмт
хэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэл учруулах, улмаар дээрхи
гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргах, хуулийг
нэг мөр ойлгож зөв хэрэглэхгүй байх, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийг хангах
зарчим алдагдах, улмаар тэдгээртэй тэмцэх ажиллагааг сулруулах зэрэг хууль
бус үр дагаварт хүргэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.


7
  Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 18-р зїйлийн 18.1.1-д уг хуулийн 15, 16
дугаар зїйлд заасан аж ахуйн їйл ажиллагааг тусгай зєвшєєрєлгїйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон
орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 - 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 тєгрєгєєр
торгохоор заажээ.Тєрийн мэдээлэл сэтгїїл.2001 он. №3
4-рт: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг
нийцүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт
өөрчлөлтийг тухай бүр тусгадаггүйгээс тэдгээрийн уялдаа холбоо алдагдахад
хүрнэ. 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар 215-р зүйлд заасан “Тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих”
гэмт хэрэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулан зам тээврийн ослын улмаас хүний
бие махбодид           хөнгөн гэмтэл учруулсан, материалын бага бус гэм хор
учруулсаныг8 гэмт хэрэгт тооцохоо больсон ба практикт ийм хор уршиг /хохирол/
учруулсан ослыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.5-аар
зүйлчилж захиргааны шийтгэл оногдуулж                  байна. Гэтэл Захиргааны зөрчлийн
тухай хуулийн 25-р зүйлийн 25.5-ийн заалтад энэ талаар нарийвчлан тусгаагүй
байгаа болно.
        5-рт: Улсын Их Хурлаас хууль тогтоомжийг шинээр батлах бүр тухайн
хуулиудад захиргааны хариуцлагын хэм хэмжээг хуульчилдаг заншил нэгэнт
тогтсон ба ингэхдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэй
нийцэж байгааг анхаардагггүй, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг гарган
хуульчилдаггүйгээс хоѐр хуулийн уялдаа холбоог алдагдахад хүргэж байна.
        6-рт:    Захиргааны       зөрчлийг     хянан     шийдвэрлэх эрх          бүхий     субьект
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7-р зүйлд зааснаар 10 төрлийн этгээд
/төрийн байгууллагын албан тушаалтан, албан хаагч/ байдаг ба тэдгээрийн
мэргэжил, эрх зүйн мэдлэг, боловсрол харилцан адилгүй байдгаас тэр бүр гэмт
хэрэг, захиргааны зөрчлийн бүрэлдэхүүнийг хооронд нь ялган зааглаж зөв
зүйлчилж чадахгүй байх, хууль тогтоомжийг                   буруу хэрэглэх зэргээр           алдаа
дутагдал гаргаж байгаагийн зэрэгцээ тэдний хууль хэрэглэх үйл ажиллагаанд
хяналт тавих боломжийг алддагдуулахад хүргэж байна. Зарим судлаачдын
тооцож      байгаагаар      Захиргааны        хариуцлагын        тухай     хууль     тогтоомжийг
хэрэгжүүлэх, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд улсын
хэмжээнд 8000 гаруй байна.9




8
  Ємнєх Эрїїгийн хуулийн 260-р зїйлд зам тээврийн ослын улмаас хїний биед хєнгєн гэмтэл учруулсан
материалын бага бус єєрєєр хэлбэл 600000 тєгрєгнєєс доош хохирол учруулсан бол гэмт хэрэг болж байв.
9
  Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг хэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн зарим
асуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсын симпиозумын эмхэтгэл 1998 он.168 дах тал
7-рт: Төрийн эрүүгийн эрх зүйн бодлогын хүрээнд болон Эрүүгийн ба
Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэрэг захиргааны эрх зүйн зөрчлийн
хоорондын харилцан уялдаа холбооны онолын асуудлыг шинжлэх ухааны
үндэстэй боловсруулж чадаагүй, түүнчлэн тодорхой гэмт хэрэг, захиргааны эрх
зүйн зөрчлийг зөв ялган зүйлчлэх талаар УДШ-ээс албан ѐсны тайлбар Эрүүгийн
шинэ хууль батлагдсанаас хойш гараагүй байгаа нь дээрхи хуулиудыг зөв
хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
      8-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн
уялдаа холбоотой өөр нэг асуудал бол    нийгмийн хор аюулаараа хоорондоо
ялгагдах   гэмт хэрэг, захиргааны зөрчилд хүлээлгэх /оногдуулах/ ял болон
захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг ялгамжтайгаар хуульчлах, тэдгээрийн
зохистой харьцааг хангах асуудал мөн.Саяхан болтол тухайлбал: 2002 оны
Эрүүгийн шинэ хуулийг батлагдах хүртэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх
эрүүгийн ял, захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргааны
шийтгэлийн төрөл, хэмжээний харьцаа алдагдаж зарим гэмт хэрэг, захиргааны
зөрчилд оногдуулах ял захиргааны шийтгэл үндсэндээ ойролцоо, ижил байсан.
Энэ нь торгох ял, торгох захиргааны шийтгэлд хамаарч байв.Харин Эрүүгийн
шинэ хууль батлагдсанаар уг асуудалд нааштай өөрчлөлт гарсан хэдий ч цаашид
анхаарах зүйл байгаа юм.Тухайлбал: Зарим гэмт хэрэг, захиргааны зөрчилд
оногдуулж буй тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа
явуулах эрхийг хасах ял, захиргааны шийтгэлийн хугацаа ижил байж болохоор
байна.Үүнийг Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.1-д “….Жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний бие махбодид
хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан
тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоѐр жилийн хугацаагаар хасах
буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар
хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ… гэж заасан бол Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 5-д “…Жолооч болон тээврийн
байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн
хэрэгсэл    жолоодох     эрхийг хоѐр жил хүртэл хугацаагаар       хасах шийтгэл
ногдуулна…” гэж зааснаас харж болно.
       Дээрхээс дүгнэлт хийхэд Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны
хариуцлагын тухай хууль тогтоомжууд нь хоорондоо онолын хувьд төдийгүй уг
хуулиудыг хэрэглэх ажиллагаа нь зохих хэмжээнд харилцан уялдаж чадаагүй
бөгөөд тэдгээрийн уялдаа холбоог хангахын тулд дараах арга хэмжээг авч
хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
       1. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын хууль тогтоомжид
байгаа ижил төрлийн үйлдлийг нэг зэрэг гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцсон
хэм хэмжээг төрийн ЭЭЗүйн бодлогын хүрээнд эрүүжүүлэх, эс эрүүжүүлэх замаар
гэмт   хэргийн эсвэл захиргааны зөрчлийн ангилалд үлдээх эсэхийг зүй
зохистойгоор   шийдвэрлэх,    Эрүүгийн    шинэ    хуульд    нийцүүлэн   холбогдох
Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах
замаар тэдгээрийн уялдаа холбоог хангах,
       2.   Захиргааны    хариуцлагын     тухай   ерөнхий     хуулийг   шинэчлэн
боловсруулах, бусад хууль тогтоомжид байгаа захиргааны хариуцлага тогтоосон
хэм хэмжээг уг хуульд зохистой хувилбараар нэгтгэн төрөлжүүлэн хуульчлах,
       3. Хууль санаачлагч, хууль тогтоогч Эрүүгийн хуулийг шинээр батлах
түүнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тухайлбал: тодорхой         хэргийг гэмт
хэрэгт тооцох /эрүүжүүлэх/, гэмт хэрэгт үл тооцох /эс эрүүжүүлэх/-доо Захиргааны
хариуцлагын тухай хууль тогтоомжтой, Захиргааны хариуцлагын тухай ерөнхий
хуульд болон бусад хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэм хэмжээ
тогтоохдоо Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэй хэрхэн
нийцэж байгааг тухай бүр анхааран, тэдгээрийг хооронд нийцүүлэх, гэмт хэрэг
захиргааны зөрчлийн ялгааг нарийн зааглаж хуульчлах,
       4. Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль
тогтоомжид заасан ижил төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хооронд нь зөв
ялган зүйлчлэх, практикт гарч буй хүндрэлийг арилгахын тулд Эрүүгийн хуулийн
болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг УДШ-ээс
албан ѐсоор тайлбарлах, эрдэмтэн судлаачдаас онолын тайлбар өгөх замаар
дээрхи хуулиудын уялдаа холбоог хангах,
5. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий холбогдох
байгууллага тухайлбал: Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, улсын
байцаагч нарын ажлын дадлага, чадвар, эрх зүйн мэдлэг боловсролыг /тэдний
дийлэнх нь хуулийн дээд боловсрогүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Г.Г/
дээшлүүлэх,    мэргэшүүлэх   мэргэжлийн   хяналтын   болон   хууль   сахиулах
байгууллагын   хамтын   ажиллагаа   /мэдээлэл   солилцох,    хамтарсан   үзлэг
шалгалтыг явуулах, ажлын үр дүнг харилцан мэдээлэх, мэргэжлийн болон эрх
зүйн туслалцаа бие биедээ үзүүлэх г.м/ уялдаа холбоог сайжруулах зэрэг болно.




ллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллл
лллллллллллллллллллл
ррррррррррррррррр

Contenu connexe

Tendances

Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)bnzrgch
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Unuruu Dear
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...Umguullin Mongol Umguulugch
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
гэмт хэрэг
гэмт хэрэггэмт хэрэг
гэмт хэрэгschool14
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектэрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектtugsuu0720
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ Umguullin Mongol Umguulugch
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,Battulga Bayrmagnai
 

Tendances (20)

Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetsegOlon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
гэмт хэрэг
гэмт хэрэггэмт хэрэг
гэмт хэрэг
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектэрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,
 

Similaire à 1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir holbogdol

"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэГантулга Содномдаш
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56Evsel Nith
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2giimaabn
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalnaranhuu
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxEnkh Tseba
 

Similaire à 1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir holbogdol (20)

Huulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lektsHuulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lekts
 
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
Lea2016 11-30
Lea2016 11-30Lea2016 11-30
Lea2016 11-30
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
Nu 11 r angi
Nu 11 r angiNu 11 r angi
Nu 11 r angi
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlal
 
Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptx
 

1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir holbogdol

  • 1. Цагдаагийн Академийн Эрүүгийн ба ЭБШЭЗүйн тэнхмийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Гантөмөр Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа холбооны зарим асуудал Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал нь тасралтгүй хэрэгжих байнгын үйл явц бөгөөд энэ асуудал нь зөвхөн хууль тогтоомжийг шинээр батлах тэдгээрт зохих нэмэлт өөрчлөлт оруулах асуудал төдий бус нэгэнт батлагдсан хуулийг амьдралд хэрэгжүүлэх, хууль амьдралын холбоо, хуулиудын хоорондын уялдаа холбоог хангах явдал билээ. Өөрөөр хэлбэл батлагдан гарсан хууль нь амьдралын /практик / бодит хөрсөнд суурилан, түүнд нийцэн зохицож, хууль түүнийг хэрэглэх практик ажиллагаа харилцан шүтэлцэж, бусад хуулиудтай харилцан уялдсан тохиолдолд уг хууль хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг эрх зүй нэг салбар болохын зэрэгцээ эрх зүйн бусад салбаруудтай салшгүй холбоотой байдаг. Үүнийг тэрлэгч би бээр Эрүүгийн хуулийн бусад хуулиудтай хэрхэн харилцан уялдсан байдлыг судлах судалгааны ажлын хүрээнд1 Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдааг холбоог тодорхойлж цаашид боловсронгуй болгох талаар та бүхэнтэй өөрийн санаа бодлыг хуваалцахыг хүслээ. Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн уялдаа холбооны тухай асуудлыг ЭЭЗүй болон Захиргааны эрх зүйн чиглэлээр гарсан сурах бичгүүдэд тодорхой хэмжээнд авч үзсэн2 байх боловч Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийг уялдаа холбоог судалсан нь үгүй байна. Эрүүгийн ба Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа холбооны тухай асуудал нь юуны өмнө тэдгээрийн ижил төсөөтэй болон ялгаатай шинжийг тодорхойлохоос эхлэнэ хэмээн үзэж байна. 1 Зохиогч урьд нь Эрїїгийн ба ЭБШХуулийн уялдаа холбооны талаар єгїїлэл бичиж “Монголын тєр, эрх” зїй сэтгїїлийн 2002 оны № 4 хэвлэгдсэн.Уг сэтгїїлийн 37-43 дах талыг їзнэ її? 2 Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15-16 дах тал С.Нарангэрэл. Монгол Улсын ЭЭЗїй. Ерєнхий анги.1999 он.8-9 дах тал, С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїй Ерєнхий анги.УБ.2002. 11 дэх тал
  • 2. Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын ижил төсөөтэй тал нь 1-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд нь нэгэн адил нийгмийн харилцааг хамгаалах зорилттой байдагт орших ба түүнийг дээрхи хуулиудын холбогдох заалтаас харж болно. Эрүүгийн хуулийн 1-р зүйлийн 1.1-д зааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн зорилт нь хэдий уг хуульд зааж өгөөгүй боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалах явдал мөн. 2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд нь материаллаг хуульд тооцогдоно. Эрүүгийн хууль нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг тодорхойлдог бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны журам зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх эрх зүй үндсийг хуульчлах явдлаар тэдгээрийн материаллаг хууль болох шинж илэрнэ. Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь дээр дурьдсан ижил төсөөтэй шинжийг агуулахын зэрэгцээ ялгагдах шинжүүдтэй байна. Үүнд: 1-рт: Эрүүгийн хууль нь гагцхүү материаллаг хууль бол Захиргааны хариуцлагын тухай хууль нь материаллаг хууль төдийгүй мөн нэгэн зэрэг процессын хуулийн шинжийг давхар агуулдаг. Учир нь Захиргааны хариуцлагын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчсөн тодорхой төрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийн бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчлахын зэрэгцээ уг хуулийн I бүлэгт захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны /процессын/ журмыг тогтоосон байдаг. 2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн эх сурвалжууд нь тэдгээрийн ялгагдах нэг шинж болно.Эрүүгийн хуулийн 2-р зүйлийн 2..2-д “… Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ…” гэж заажээ. Мөн Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг
  • 3. гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг гагцхүү Эрүүгийн хуулиар тогтооно. Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хууль болон захиргааны хариуцлагын хэм хэмжээг хуульчилсан бусад хууль, хууль тогтоомжийн актаас бүрдэнэ./ЗХтХ-ийн 2-р зүйл/ Манай зарим судлаачдын судалж тогтоосноор 1992 оноос тухайлбал: Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-аас батлан гаргасан хуулиудын3 70 орчим хувь нь захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон байна.4 Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид олон тооны хууль, эрхийн актууд хамаардаг онцлогтой.Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн тогтолцооны дээрх байдал нь захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулах, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийг хангахад хүндрэл учруулах нэг нөхцөл болж байгаа юм. Иймээс захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг төрөлжүүлэн Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн нэг хуульд хуульчлах саналыг Захиргааны эрх зүйн эрдэмтэн судлаачид нилээд эртнээс дэвшүүлж5 байсаны зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 1992 оны 11-р сарын 30 өдрийн “Захиргааны хариуцлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 33-р тогтоолын 1-ийн 2-т Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын 1993 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барихыг Засгийн газарт даалгасан боловч одоог хүртэл хэрэгжээгүй байна. 3-рт: Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа /хамгаалах зүйл/ нь зарим талаар ойролцоо, ижил байж болох ч түүний агуулга, хамрах хүрээ, нийгмийн 3 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурал 600 гаруй хуулийг батлан гаргасан г эсэн мэдээ баримт бий 4 Ж.Долгорсїрэн. Захиргааны хариуцлага.УБ.1998 он. 19 дэх тал 5 Б.Чимид. БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ хот. 1988 он. 288 дах тал, Ж.Долгорсїрэн. Захиргааны хариуцлага. УБ хот.1998 он 14-15 дах тал, Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг хэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн зарим асуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсын симпиозумын эмхэтгэл 1998 он.172 дах тал
  • 4. үнэлэмжээрээ ялгагдана. Эрүүгийн хуулиар Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжоор хамгаалдаггүй, хамгаалах боломжгүй нийгмийн хамгийн амин чухал эрх ашиг, сонирхол тухайлбал: Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал хүний амь нас, энх тайван, хүн төрөлхний аюулгүй байдал гэх мэт харилцааг гэмт халдлагаас хамгаалдаг бол Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжоор Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагагүй нийгмийн бусад харилцааг хамгаалах боломжтой байдаг. 4-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын хамгаалах зорилтоо хэрэгжүүлэх арга механизм нь өөр өөр байдаг явдал мөн. Эрүүгийн хууль нь өөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооно.Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалахын тулд захиргааны журам зөрчсөн тодорхой төрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийн бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлах замаар дээрх зорилт хэрэгжинэ. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа холбооны өөр нэг чухал асуудал бол тэдгээрийн хоорондын харилцан нөхцөлдсөн байдал, харилцан хамаарал, тэдгээрийн уялдаа холбоог хангах асуудал мөн. Энэ нь юуны өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжоор тодорхойлсон захиргааны зөрчлийн ялгаа, харилцан уялдаа холбоо, түүнийг дээрхи хуулиудад хэрхэн хуульчлах асуудалд шууд холбогдох ёстой. Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн хамгийн гол материаллаг шинж нь түүний нийгэмд аюултай шинж бөгөөд энэ шинжээрээ захиргааны зөрчлөөс ялгагдана гэдэгтэй нэгэнт хэн ч маргахгүй, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн билээ.6 6 Б.Чимид.БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ .1988 он. 288 дах тал, Ж..Долгорсїрэн. Захиргааны хариуцлага.УБ.1998 он.23 дах тал, Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15 дах тал
  • 5. Гэмт хэрэг, захиргааны зөрчил нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ ялгагдах хэдий боловч хоорондоо харилцан нөхцөлдсөн ойлголтууд юм. Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголт бөгөөд үүнтэй холбоотойгоор ЭЭЗүйн төрийн бодлогын хүрээнд тодорхой нийгэмд аюултай үйлдэл нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийн зэрэглэлд харилцан шилжих өөрөөр хэлбэл урьд нь захиргааны зөрчилд тооцогдож байсан үйлдэлийг гэмт хэрэгт тооцох /эрүүжүүлэх/, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож байсан үйлдлийг гэмт хэрэгт үл тооцож /эс эрүүжүүлэх/ захиргааны зөрчил болгох замаар хоорондоо харилцан нөхцөлдөж байдаг байна. Түүнчлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдгээр ойлголтуудын төдийгүй ЭЭЗүй ЗЭЗүйн хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг. Манай улс 1961 оны Эрүүгийн хуулиас эхлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон ба 1986 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 зүйлд ийм заалт байсан юм. Харин 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар дээрхи практикаас татгалзсан билээ. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хуульчлахдаа тэдгээрийн ялгаа нийгмийн хор аюулын шинжийг зөв зааглан ялгахгүй байх явдал өмнөх хуулиуд болон одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад учир дутагдалтай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16-р зүйлийн 16.2-д “….Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…” гэсэн заалт нь Эрүүгийн хууль дах гэмт хэрэг, эрх бусад зөрчил тухайлбал захиргааны зөрчлийн ялгааг хуульчилсан нийтлэг хэм хэмжээ болох юм. Захиргааны хариуцлагын тухай нийтлэг /ерөнхий/ хууль ба захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хууль тогтоомжийн заалтыг үзэхэд гэмт хэрэг, захиргааны зөрчлийг ялгааг “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн уламжлалт, хэвшмэл, ерөнхий үг хэллэгээр С.Нарангэрэл. Монгол Улсын ЭЭЗїй.Ерєнхий анги.1999 он.92 дах тал,С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїй Ерєнхий анги.УБ.2002. 53-56 дах тал
  • 6. заагласан бий. Сонирхолтой нь дээрхи хууль тогтоомжийн “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн заалтыг судлан үзэхэд гэмт хэрэг захиргааны зөрчлийн ялгаа бараг харагдахгүй байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль болон захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хуулиудад заасан тодорхой төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг хэрхэн хуульчилсан байдлыг судалж үзэхэд дараах байдал ажиглагдаж байна.Үүнд: 1-рт:Тодорхой гэмт хэрэг, захиргааны зөрчил, тэдгээрийн бүрэлдэхүүнийг Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд яг ижил, үг үсгийн хувьд ч ялгаагүй байдлаар хуульчилсан нь хачирхалтай. Жишээ нь: Эрүүгийн хуулийн 240-р зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийг нэрлэж болно. Эрүүгийн хуулийн 240-р зүйлийн 240.1-д “...Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр оршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин суух газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, эсхүл оршин суух, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоѐр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28-р зүйлд ”...1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин суусан бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. 2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. 3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна...” гэж зааснаас үзэхэд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгаа үндсэндээ алдагдсан байна.Ийм жишээ Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуульд 10 гаруй бий.
  • 7. 2-рт: Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” хэмээн тодорхой захиргааны зөрчлийг заасан боловч Эрүүгийн хуульд уг үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байх эсвэл хүчингүй болгосон, гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь: Дархлаажуулалтын тухай хуулийн 21-р зүйлд Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч захиргааны шийтгэл оногдуулна гээд захиргааны зөрчил болох үйлдлүүдийг заасан боловч ийм төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд огт хуульчлаагүй байна.Өөрөөр хэлбэл “… эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол…” гэсэн нэр томъѐо нь хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоохдоо хэрэглэдэг жижүүрийн үг болсон байна. 3-рт: Эрүүгийн хуульд гэмт хэргийг ижил төрлийн захиргааны зөрчлөөс зааглан хуульчлахдаа тэдгээрийн ялгааг /хэт ерөнхий байдлаар/ нарийн гаргаж өгөөгүй байх нь олонтой бөгөөд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн практикт тодорхой гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэл учруулж байна.Жишээ нь: Эрүүгийн хуулийн 161-р зүйлд Хууль тогтоомжоор хориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн их хэмжээтэйгээр эрхэлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан боловч уг хэргийг ижил төрлийн захиргааны зөрчлөөс7 ялгах шалгуурыг нарийн хуульчилж өгөөгүй, хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйчилгээг их хэмжээтэйгээр явуулсан гэдгийг Улсын Дээд Шүүхээс албан ѐсоор тайлбарлаагүй байгаа юм.Мөн Эрүүгийн хуулийн 181-р зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлийг нэрлэж болно.Гэмт хэрэг захиргааны зөрчлийн хоорондын ялгааг нарийн зааглаж өгөөгүйгээс шүүхийн практикт гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэл учруулах, улмаар дээрхи гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргах, хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэхгүй байх, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийг хангах зарчим алдагдах, улмаар тэдгээртэй тэмцэх ажиллагааг сулруулах зэрэг хууль бус үр дагаварт хүргэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. 7 Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 18-р зїйлийн 18.1.1-д уг хуулийн 15, 16 дугаар зїйлд заасан аж ахуйн їйл ажиллагааг тусгай зєвшєєрєлгїйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 - 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 тєгрєгєєр торгохоор заажээ.Тєрийн мэдээлэл сэтгїїл.2001 он. №3
  • 8. 4-рт: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг нийцүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт өөрчлөлтийг тухай бүр тусгадаггүйгээс тэдгээрийн уялдаа холбоо алдагдахад хүрнэ. 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар 215-р зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулан зам тээврийн ослын улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, материалын бага бус гэм хор учруулсаныг8 гэмт хэрэгт тооцохоо больсон ба практикт ийм хор уршиг /хохирол/ учруулсан ослыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.5-аар зүйлчилж захиргааны шийтгэл оногдуулж байна. Гэтэл Захиргааны зөрчлийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.5-ийн заалтад энэ талаар нарийвчлан тусгаагүй байгаа болно. 5-рт: Улсын Их Хурлаас хууль тогтоомжийг шинээр батлах бүр тухайн хуулиудад захиргааны хариуцлагын хэм хэмжээг хуульчилдаг заншил нэгэнт тогтсон ба ингэхдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэй нийцэж байгааг анхаардагггүй, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг гарган хуульчилдаггүйгээс хоѐр хуулийн уялдаа холбоог алдагдахад хүргэж байна. 6-рт: Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий субьект Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7-р зүйлд зааснаар 10 төрлийн этгээд /төрийн байгууллагын албан тушаалтан, албан хаагч/ байдаг ба тэдгээрийн мэргэжил, эрх зүйн мэдлэг, боловсрол харилцан адилгүй байдгаас тэр бүр гэмт хэрэг, захиргааны зөрчлийн бүрэлдэхүүнийг хооронд нь ялган зааглаж зөв зүйлчилж чадахгүй байх, хууль тогтоомжийг буруу хэрэглэх зэргээр алдаа дутагдал гаргаж байгаагийн зэрэгцээ тэдний хууль хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг алддагдуулахад хүргэж байна. Зарим судлаачдын тооцож байгаагаар Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд улсын хэмжээнд 8000 гаруй байна.9 8 Ємнєх Эрїїгийн хуулийн 260-р зїйлд зам тээврийн ослын улмаас хїний биед хєнгєн гэмтэл учруулсан материалын бага бус єєрєєр хэлбэл 600000 тєгрєгнєєс доош хохирол учруулсан бол гэмт хэрэг болж байв. 9 Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг хэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн зарим асуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсын симпиозумын эмхэтгэл 1998 он.168 дах тал
  • 9. 7-рт: Төрийн эрүүгийн эрх зүйн бодлогын хүрээнд болон Эрүүгийн ба Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэрэг захиргааны эрх зүйн зөрчлийн хоорондын харилцан уялдаа холбооны онолын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж чадаагүй, түүнчлэн тодорхой гэмт хэрэг, захиргааны эрх зүйн зөрчлийг зөв ялган зүйлчлэх талаар УДШ-ээс албан ѐсны тайлбар Эрүүгийн шинэ хууль батлагдсанаас хойш гараагүй байгаа нь дээрхи хуулиудыг зөв хэрэгжүүлэхэд саад учруулж байна. 8-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа холбоотой өөр нэг асуудал бол нийгмийн хор аюулаараа хоорондоо ялгагдах гэмт хэрэг, захиргааны зөрчилд хүлээлгэх /оногдуулах/ ял болон захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг ялгамжтайгаар хуульчлах, тэдгээрийн зохистой харьцааг хангах асуудал мөн.Саяхан болтол тухайлбал: 2002 оны Эрүүгийн шинэ хуулийг батлагдах хүртэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн ял, захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээний харьцаа алдагдаж зарим гэмт хэрэг, захиргааны зөрчилд оногдуулах ял захиргааны шийтгэл үндсэндээ ойролцоо, ижил байсан. Энэ нь торгох ял, торгох захиргааны шийтгэлд хамаарч байв.Харин Эрүүгийн шинэ хууль батлагдсанаар уг асуудалд нааштай өөрчлөлт гарсан хэдий ч цаашид анхаарах зүйл байгаа юм.Тухайлбал: Зарим гэмт хэрэг, захиргааны зөрчилд оногдуулж буй тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, захиргааны шийтгэлийн хугацаа ижил байж болохоор байна.Үүнийг Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.1-д “….Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоѐр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ… гэж заасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 5-д “…Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн
  • 10. хэрэгсэл жолоодох эрхийг хоѐр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна…” гэж зааснаас харж болно. Дээрхээс дүгнэлт хийхэд Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжууд нь хоорондоо онолын хувьд төдийгүй уг хуулиудыг хэрэглэх ажиллагаа нь зохих хэмжээнд харилцан уялдаж чадаагүй бөгөөд тэдгээрийн уялдаа холбоог хангахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: 1. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын хууль тогтоомжид байгаа ижил төрлийн үйлдлийг нэг зэрэг гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцсон хэм хэмжээг төрийн ЭЭЗүйн бодлогын хүрээнд эрүүжүүлэх, эс эрүүжүүлэх замаар гэмт хэргийн эсвэл захиргааны зөрчлийн ангилалд үлдээх эсэхийг зүй зохистойгоор шийдвэрлэх, Эрүүгийн шинэ хуульд нийцүүлэн холбогдох Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар тэдгээрийн уялдаа холбоог хангах, 2. Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хуулийг шинэчлэн боловсруулах, бусад хууль тогтоомжид байгаа захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг уг хуульд зохистой хувилбараар нэгтгэн төрөлжүүлэн хуульчлах, 3. Хууль санаачлагч, хууль тогтоогч Эрүүгийн хуулийг шинээр батлах түүнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тухайлбал: тодорхой хэргийг гэмт хэрэгт тооцох /эрүүжүүлэх/, гэмт хэрэгт үл тооцох /эс эрүүжүүлэх/-доо Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжтой, Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хуульд болон бусад хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоохдоо Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэй хэрхэн нийцэж байгааг тухай бүр анхааран, тэдгээрийг хооронд нийцүүлэх, гэмт хэрэг захиргааны зөрчлийн ялгааг нарийн зааглаж хуульчлах, 4. Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан ижил төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хооронд нь зөв ялган зүйлчлэх, практикт гарч буй хүндрэлийг арилгахын тулд Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг УДШ-ээс албан ѐсоор тайлбарлах, эрдэмтэн судлаачдаас онолын тайлбар өгөх замаар дээрхи хуулиудын уялдаа холбоог хангах,
  • 11. 5. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий холбогдох байгууллага тухайлбал: Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, улсын байцаагч нарын ажлын дадлага, чадвар, эрх зүйн мэдлэг боловсролыг /тэдний дийлэнх нь хуулийн дээд боловсрогүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Г.Г/ дээшлүүлэх, мэргэшүүлэх мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа /мэдээлэл солилцох, хамтарсан үзлэг шалгалтыг явуулах, ажлын үр дүнг харилцан мэдээлэх, мэргэжлийн болон эрх зүйн туслалцаа бие биедээ үзүүлэх г.м/ уялдаа холбоог сайжруулах зэрэг болно. ллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллл лллллллллллллллллллл