SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА
Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА -1
“Нэг сэдвийг дагнан сонсох” гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар
сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм.
Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг
оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. Нэг сэдвийг олон талаас нь
илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр
хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг.
Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм. Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар
цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа
зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л
байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй
өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны
мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол
тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход
мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна.
Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох
шаардлагатай гэж би зөвлөдөг! Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол:
нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох.
-МАШ АМАРХАН ДҮРЭМ! Ингээд НУУЦ -1: “Нэг сэдвийг дагнан сонсох” – Ойлгохгүй бол
санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно.
НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль Магадгүй та нэлээд хэдэн жил Англи хэлний дүрэм үзэж
судалж байгаа байх. Гэхдээ одоо ярьж чадаж байна уу? Ярьж чадахгүй байгаагийн гол
шалтгаан нь та хэт их дүрэм үзсэнтэй холбоотой. Гэхдээ энэ нь таны буруу биш.
Сургуульд байхад багш нар дүрэм сурах хэрэгэй гэж заадаг байх. Магадгүй бүр гол үндэс
нь дүрэм гэж хэлдэг ч байх. Гэвч яг үнэндээ энэ хамгийн буруу заах арга! Шалтгаан:
Нэгдүгээрт дүрэм судлах нь маш уйтгартай, хоёрдугаарт, таны ярих чадварыг устгадаг.
Учир нь та ярихаасаа өмнө дүрмийн дагуу зөв ярих гэж бодох болдог. Та өөрийн төрөлх
хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа бодож үзсэн үү? Хэрэв та бодож эхэлвэл
бас л ярьж чадахгүй. Гол шалтгаан нь энэ. Мэдээж та бодохгүйгээр шууд ярьдаг болмоор
байгаа биздээ? Тэгвэл Дүрэм үзэхээ шууд зогсоо. НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль. Хэрэв та
дүрмийг үргэлжлүүлэн судалвал хэзээ ч ярьж сурахгүй! Тиймээс яг одоо бүх дүрмийн ном,
цаасаа цааш нь тавь, ахиж хэзээ ч бүү ашигла! Дүрэм үзэхээ бүрэн зогсоо. НУУЦ 3:
УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ Дараагийн нууцыг танд дэлгэж байна.
НУУЦ-3 энэ бол УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ амархан боловч маш үр дүнтэй
арга. Та янз бүрийн сурах бичиг, сургалтын ном үзэж байсан байх. Гэвч 5, 10 жил сурсны
дараа үр дүн гэж байна уу? Миний бодлоор зарим талаараа байгаа байх гэж итгэж байна.
Жишээлбэл та англи, америк, австрали, канадуудаас ч илүү англи хэлний дүрмийг мэддэг
байж магадгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө ярьдаг англи
хэлнийхээ дүрмийг мэддэггүй юм. Миний туршлагаас харахад оюутнууд дүрэм сайн
мэддэг байлаа гээд маш хязгаарлагдмал хүрээнд ойр зуурын энгийн өгүүлбэр бичихээс
өөр зүйл хийж чаддаггүй юм. Яагаад гэвэл тэдэнд хангалттай үгийн сан байхгүй учир
бичиж буй зүйлээ уран тод олон янзаар илэрхийлж чаддаггүй. Би өөрийн оюутнууддаа
хэлэхдээ хэрэв та нар үнэхээр унших дуртай бол сурах бичиг, сургалтын ном ерөөсөө
уншиж болохгүй гэж хэлдэг. Түүний оронд үлгэрийн ном эсвэл 10-15 насны хүүхдэд
зориулсан зохиолын ном эсвэл амархан энгийнээр бичигдсэн тууж роман уншиж болно.
Ингэвэл ядаж үгийн сан нэмэгдэж, үг өгүүлбэрийг яаж бичдэгийг нэлээд гүнзгий сайн
ойлгож авах бололцоотой юм. За ингээд НУУЦ-3 юу вэ гэвэл УНШИХ СОНСОХЫГ
ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ бол маш амархан, хялбар арга. Гэхдээ Hi, I’m Ron. How are you? I’m
fine, and you? гэх мэт жүжигчид дуу оруулсан CD хичээлүүд ч юм уу, интерактив хичээл
сонсоод бас сайжрахгүй. Эдгээр хичээлийг үзсэнээр таны үгийн сан нэмэгдэхгүй. Жинхэнэ
амьдрал дээр та хүнтэй ярьж чадахгүй. Тэгэхээр та зөвхөн native англи америк хүний
ярьсан яриа, хичээл, ном, бичлэгүүдийг эх тексттэй нь хамт зэрэгцүүлэн сонсох хэрэгтэй.
Унших сонсохыг зэрэгцүүлэн хийснээр таны дуудлага сайжирна. Бас сонсох зуураа унших
нь нэлээд гүнзгий ойгогддог. Хэдэн удаа зэрэгцүүлэн унших дасгал хийснийхээ дараа,
унших материалаа ашиглахгүйгээр зөвхөн сонсох хэрэгтэй. Энэ үед та ойлгож чаддаг
болсон байх ба маш хурдан сайжирсан байх болно.
НУУЦ 4 : Хэл сурах Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм,
нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм
шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ
гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн
сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан
сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та
сонссон бүхнээ өөрийн болгож авна. НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ
СУРАЛЦАХ юм. Хэл сурах НУУЦ 5: Дүрэм үзэхгүйгээр дүрэм сурах Өнөөдөр танд дүрэм
үзэхгүйгээр дүрэм сурахын нууц буюу
НУУЦ 5 –аа явуулж байна. Өмнө танд дүрэм үзэх хэрэггүй гэж явуулж байсан. Зарим нэг
нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм
мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг
нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй,
эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог
хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн
цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг
яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан
тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв
болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ
100төгрөг байдаг. Тэр худалдагчид 100төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн
энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол
хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор
байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг”
“Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна.
Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга
муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх
ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр
сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ
түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ
100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх
мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л
миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа
тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү
худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй
цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус
худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг
төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж
болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө
сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө
ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ
буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн
шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр
цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох,
жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох,
холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой. Манай дунд түвшний
хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан
нэмэлт хичээл байдаг. Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн
сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход
бэлдэж өгсөн. Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно.
НУУЦ 6 : Хэл сурах (ХАМГИЙН СУПЕР) Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох-
Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан байх. Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг
дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж
хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж
сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж
буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм. Энэ бол хуучирсан заах арга тул
та энэ аргаар хичээллэж болохгүй. Манай хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах”
загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш
олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас
хэлнэ. Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх
мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Та 2
долоо хоногийн дараагаас эхлээд бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл
шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та Англиар сэтгэж,
Англиар хариулж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж
сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд
маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм.

Contenu connexe

Tendances

цаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмжцаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмжAmgalanbayar Gongorbayar
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idiomsAngli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idiomsMunkh Orgil
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үгGe Go
 
цагийн менежмент 2рр
цагийн менежмент 2ррцагийн менежмент 2рр
цагийн менежмент 2ррts_tseegii
 
Архи , тамхины талаарх бодит мэдээлэл
Архи , тамхины талаарх бодит мэдээлэлАрхи , тамхины талаарх бодит мэдээлэл
Архи , тамхины талаарх бодит мэдээлэлП. Эрдэнэсайхан
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлaltangerel altangerel
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйgganchimeg
 
стрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэстрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэArsenal Xvrlee
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)Tsuntsaga Ch
 
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэFacebook
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаMandahMonhzaya
 

Tendances (20)

Ирээдүй цаг
Ирээдүй цагИрээдүй цаг
Ирээдүй цаг
 
цаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмжцаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмж
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idiomsAngli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үг
 
цагийн менежмент 2рр
цагийн менежмент 2ррцагийн менежмент 2рр
цагийн менежмент 2рр
 
Архи , тамхины талаарх бодит мэдээлэл
Архи , тамхины талаарх бодит мэдээлэлАрхи , тамхины талаарх бодит мэдээлэл
Архи , тамхины талаарх бодит мэдээлэл
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
 
стрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэстрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэ
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
Цаг төлөвлөлт
Цаг төлөвлөлтЦаг төлөвлөлт
Цаг төлөвлөлт
 
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлага
 

En vedette

англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүдангли хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүдMunguuzb
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдZoogii
 
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар   Copyалбан хэрэг хөтлөлтийн заавар   Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар CopyBaasandorj Baatarhuyag
 
Лист олгох журам шинэ
Лист олгох журам шинэЛист олгох журам шинэ
Лист олгох журам шинэUchral Kh
 
Power point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасPower point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасOtgoo Kh
 
фотошоп
фотошопфотошоп
фотошопloboroo
 
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1NEvery Ase
 
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрUndarmaa Olzhuu
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжDeegii Deegii
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАзжаргал Нинжбадгар
 
боловсролын салбарын сайтууд
боловсролын салбарын сайтуудболовсролын салбарын сайтууд
боловсролын салбарын сайтуудbayarmaa11
 
Subject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan pressSubject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan pressNandintsetseg Yunren
 
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-Эрдэнэ
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-ЭрдэнэАмьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-Эрдэнэ
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-ЭрдэнэOyunerdene Luvsannamsrai
 
семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8Lha Bolorerdene
 

En vedette (20)

англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүдангли хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
 
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар   Copyалбан хэрэг хөтлөлтийн заавар   Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
 
Лист олгох журам шинэ
Лист олгох журам шинэЛист олгох журам шинэ
Лист олгох журам шинэ
 
1000 үг
1000 үг1000 үг
1000 үг
 
Power point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасPower point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаас
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
фотошоп
фотошопфотошоп
фотошоп
 
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
боловсролын салбарын сайтууд
боловсролын салбарын сайтуудболовсролын салбарын сайтууд
боловсролын салбарын сайтууд
 
Subject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan pressSubject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan press
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-Эрдэнэ
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-ЭрдэнэАмьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-Эрдэнэ
Амьдралаасаа суралцсан 29 сургамж-Л.Оюун-Эрдэнэ
 
семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 

Similaire à англи хэлийг маш хурдан сурах нууц арга

Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаGantulga Dashdondov
 
гадаад хэл сурах
гадаад хэл сурахгадаад хэл сурах
гадаад хэл сурахSairangul Sairan
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаGantulga Dashdondov
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэлGMA_OK
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэлGMA_OK
 
English
EnglishEnglish
EnglishGMA_OK
 
English
EnglishEnglish
EnglishGMA_OK
 
1982
19821982
1982jsaya
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2munkhtuyagg
 
зөвөлгөө 1
зөвөлгөө 1зөвөлгөө 1
зөвөлгөө 1shura_9652
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 
Humuujliin tuhai yria 1
Humuujliin tuhai yria  1Humuujliin tuhai yria  1
Humuujliin tuhai yria 1Batdulam
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for studentskokoko_1212
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsemaa
 

Similaire à англи хэлийг маш хурдан сурах нууц арга (20)

Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
 
Zovolgoo 2
Zovolgoo 2Zovolgoo 2
Zovolgoo 2
 
гадаад хэл сурах
гадаад хэл сурахгадаад хэл сурах
гадаад хэл сурах
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
 
English
EnglishEnglish
English
 
English
EnglishEnglish
English
 
1982
19821982
1982
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2
 
Tsahim nom
Tsahim nomTsahim nom
Tsahim nom
 
зөвөлгөө 1
зөвөлгөө 1зөвөлгөө 1
зөвөлгөө 1
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Zovolgoo
ZovolgooZovolgoo
Zovolgoo
 
Humuujliin tuhai yria 1
Humuujliin tuhai yria  1Humuujliin tuhai yria  1
Humuujliin tuhai yria 1
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for students
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Zaluu bagsh
Zaluu bagshZaluu bagsh
Zaluu bagsh
 
Surakh arga baril
Surakh arga barilSurakh arga baril
Surakh arga baril
 

англи хэлийг маш хурдан сурах нууц арга

  • 1. Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА -1 “Нэг сэдвийг дагнан сонсох” гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм. Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна. Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг! Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. -МАШ АМАРХАН ДҮРЭМ! Ингээд НУУЦ -1: “Нэг сэдвийг дагнан сонсох” – Ойлгохгүй бол санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно. НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль Магадгүй та нэлээд хэдэн жил Англи хэлний дүрэм үзэж судалж байгаа байх. Гэхдээ одоо ярьж чадаж байна уу? Ярьж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь та хэт их дүрэм үзсэнтэй холбоотой. Гэхдээ энэ нь таны буруу биш. Сургуульд байхад багш нар дүрэм сурах хэрэгэй гэж заадаг байх. Магадгүй бүр гол үндэс нь дүрэм гэж хэлдэг ч байх. Гэвч яг үнэндээ энэ хамгийн буруу заах арга! Шалтгаан: Нэгдүгээрт дүрэм судлах нь маш уйтгартай, хоёрдугаарт, таны ярих чадварыг устгадаг. Учир нь та ярихаасаа өмнө дүрмийн дагуу зөв ярих гэж бодох болдог. Та өөрийн төрөлх хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа бодож үзсэн үү? Хэрэв та бодож эхэлвэл бас л ярьж чадахгүй. Гол шалтгаан нь энэ. Мэдээж та бодохгүйгээр шууд ярьдаг болмоор байгаа биздээ? Тэгвэл Дүрэм үзэхээ шууд зогсоо. НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль. Хэрэв та дүрмийг үргэлжлүүлэн судалвал хэзээ ч ярьж сурахгүй! Тиймээс яг одоо бүх дүрмийн ном, цаасаа цааш нь тавь, ахиж хэзээ ч бүү ашигла! Дүрэм үзэхээ бүрэн зогсоо. НУУЦ 3: УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ Дараагийн нууцыг танд дэлгэж байна. НУУЦ-3 энэ бол УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ амархан боловч маш үр дүнтэй арга. Та янз бүрийн сурах бичиг, сургалтын ном үзэж байсан байх. Гэвч 5, 10 жил сурсны дараа үр дүн гэж байна уу? Миний бодлоор зарим талаараа байгаа байх гэж итгэж байна. Жишээлбэл та англи, америк, австрали, канадуудаас ч илүү англи хэлний дүрмийг мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө ярьдаг англи хэлнийхээ дүрмийг мэддэггүй юм. Миний туршлагаас харахад оюутнууд дүрэм сайн мэддэг байлаа гээд маш хязгаарлагдмал хүрээнд ойр зуурын энгийн өгүүлбэр бичихээс өөр зүйл хийж чаддаггүй юм. Яагаад гэвэл тэдэнд хангалттай үгийн сан байхгүй учир
  • 2. бичиж буй зүйлээ уран тод олон янзаар илэрхийлж чаддаггүй. Би өөрийн оюутнууддаа хэлэхдээ хэрэв та нар үнэхээр унших дуртай бол сурах бичиг, сургалтын ном ерөөсөө уншиж болохгүй гэж хэлдэг. Түүний оронд үлгэрийн ном эсвэл 10-15 насны хүүхдэд зориулсан зохиолын ном эсвэл амархан энгийнээр бичигдсэн тууж роман уншиж болно. Ингэвэл ядаж үгийн сан нэмэгдэж, үг өгүүлбэрийг яаж бичдэгийг нэлээд гүнзгий сайн ойлгож авах бололцоотой юм. За ингээд НУУЦ-3 юу вэ гэвэл УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ бол маш амархан, хялбар арга. Гэхдээ Hi, I’m Ron. How are you? I’m fine, and you? гэх мэт жүжигчид дуу оруулсан CD хичээлүүд ч юм уу, интерактив хичээл сонсоод бас сайжрахгүй. Эдгээр хичээлийг үзсэнээр таны үгийн сан нэмэгдэхгүй. Жинхэнэ амьдрал дээр та хүнтэй ярьж чадахгүй. Тэгэхээр та зөвхөн native англи америк хүний ярьсан яриа, хичээл, ном, бичлэгүүдийг эх тексттэй нь хамт зэрэгцүүлэн сонсох хэрэгтэй. Унших сонсохыг зэрэгцүүлэн хийснээр таны дуудлага сайжирна. Бас сонсох зуураа унших нь нэлээд гүнзгий ойгогддог. Хэдэн удаа зэрэгцүүлэн унших дасгал хийснийхээ дараа, унших материалаа ашиглахгүйгээр зөвхөн сонсох хэрэгтэй. Энэ үед та ойлгож чаддаг болсон байх ба маш хурдан сайжирсан байх болно. НУУЦ 4 : Хэл сурах Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм, нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна. НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм. Хэл сурах НУУЦ 5: Дүрэм үзэхгүйгээр дүрэм сурах Өнөөдөр танд дүрэм үзэхгүйгээр дүрэм сурахын нууц буюу НУУЦ 5 –аа явуулж байна. Өмнө танд дүрэм үзэх хэрэггүй гэж явуулж байсан. Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100төгрөг байдаг. Тэр худалдагчид 100төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг” “Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр
  • 3. сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой. Манай дунд түвшний хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан нэмэлт хичээл байдаг. Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход бэлдэж өгсөн. Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно. НУУЦ 6 : Хэл сурах (ХАМГИЙН СУПЕР) Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох- Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан байх. Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм. Энэ бол хуучирсан заах арга тул та энэ аргаар хичээллэж болохгүй. Манай хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах” загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас хэлнэ. Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Та 2 долоо хоногийн дараагаас эхлээд бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та Англиар сэтгэж, Англиар хариулж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм.